"Энэ миний дуртай саарал цамц, тэгээд доогуур нь энэ хар өмдийг өмсчих"

Шүүгээнээс өөрт нь зориулаад шидэж өгсөн хувцсыг нь Жонгүг үг дуугүй өмсчхөөд ороо хурааж байтал Тэхён хүрч ирээд үсийг нь янзлахад Жонгүгийн нэг л зүйл дутаад байсан мэдрэмж арилах нь тэр.

"Өглөө болгон л ийм үстэй сэрэх юм, намайг байхгүй бол чи орноосоо дөнгөж сэрсэн юм шиг үстэй өдрийг өнгөрөөх нь ээ?"

Энэ л зүйл.

Жонгүгийн дуртай зүйл.

Тэхёны өдөр болгон хийдэг зүйл.

Жонгүгийн үсийг өдөр болгон асуулгалгүй засаж өгдөг Тэхён.

Үсийг нь янзлах бүрт төвлөрч байгаа Тэхёныг нүд салгалгүй ширтдэг Жонгүг.

"Болчихлоо. Одоо яг л миний хайр шиг харагдаж байна"

"Унтаж байхдаа тэгээд хайр чинь биш юм уу?"

Тэхён үүнийг нь сонсоод инээмсэглэн хоёр хацарнаас нь шахаад "Бүх цаг үед л чи миний хайр. Харин өглөөгүүр үсийг чинь засаж хүн төрхөнд чинь оруулдаг юм. Одоо хичээлтэй, түргэлж үз"

Бас л түүний хийдэг Жонгүгийн дуртай зүйл.

Хацрыг нь хоёр талаас нь зөөлөн шахах.
Эцэс сүүлд нь Жонгүгийн хацар улайж, Тэхён шоолоод дуусдаг л болохоос биш, Жонгүгт энэ нь 'би Тэхёных' гэдгийг нь байнга мэдрүүлдэг юм.

[_____end of the flashback_____]




Жонгүг дуртай дургүй гараа гүйлгэн үсээ янзлахдаа, өдийд бүхэл бүтэн жил шахуу өөрөө л үсээ янзалж байж яагаад энэ нь зуршил болохгүй байгааг, өөр хүн янзалж өгөхийг хүлээгээд суугаад байгааг гайхна.

Юу ч юм гөлрөн сууж байгаад гэнэт л сүнсээ олсон мэт ойр хавиа нэг харчхаад "Гардаг хэрэг ээ! Угаасаа Хүн-Аалзын шинэ ангийг үзэх гэж чөлөө авсан юм чинь"

Суудлаасаа босохдоо Бам дээр очин, нурууг нь илээд, толгойг нь зөөлөн илж "Би киногоо үзчихээд, буцаж ирээд өчигдөр гарсан шиг дахиад хамт гарч тоголно оо, за юу" хэмээгээд тайван гэгч нь хувцасны шүүгээ рүүгээ алхав.

Эвхсэн хувцаснуудаа буулгачихгүй гэсэндээ эвлэгхэн хувцсаа сөхөх Жонгүг зөн совингоороо цамц олж атгасан нь өнөөх саарал цамц байсан юм.

-

Кино театрт олон хүн цугласан байх ба энэ бүхний ихэнх нь Хүн-Аалз үзэхээр ирсэн гэдэгт Жонгүг итгэлтэй байлаа.

Tears in Heaven [TK] ✔️Where stories live. Discover now