-...

Энэ үг намайг цохиод авах шиг л болох бөгөөд зүгээр л амиа хоохойлоод явах болсондоо өөрийгөө цүхнэ. Дараа нь бид тэндээс холдон ой модонд хүрч ирэхэд бидэнд байсан айдас үгүйрч гуниг бүрхэв.

Гэхдээ энэ байдал удаан үргэлжилсэнгүй... Гэнэт л маш олон хүмүүсийн хашхирах чимээ дуулдаж машины моторын дуу тэнгэрт хадна. Тэр хүмүүс яг л галзуу юм шиг буудаж эхлэлээ.

-Новш...

"Хэжинаа зугтаарай!!!" гэх Жиминий дуугаар би түүн рүү харах боловч тэд нүдэн дээр минь түүнийг буудаж орхих нь тэр.

-ЖИМИНААА!!!

"Аливаа Хэжина бид эндээс зугтах хэрэгтэй." гэсээр Жонгүүг намайг чирсээр гүйх бол би байн байн эргэж харан бусдыгаа байгаа эсэхийг шалгана.

Жонгүг бид хоёр нэг жижигхэн агуй руу орох бөгөөд тэр намайг тэр агуйд байж байхыг хэлээд мөн бусдыгаа дагуулж ирэхээ хэлээд гарч одов.

Удтал хүлээсэн ч ирсэнгүй. Тэднийг эсэн мэнд ирж байгаа байх хэмээс сэтгэж агуйгаас гарлаа. Гэтэл оронд нь бүх гишүүд болон Кан ахын амьгүй хэвтэх цогцос л хэвтэж байх нь тэр.

Цээжин дотор минь маш том тэсрэлт болох шиг болж нүднээс минь нулимс гол мэт урсан гарч эхлэв.

-Би...Би яах болж байна аа... Та нарыг юу гэх юм... Новш гэж. Энд яг юу болоод байна аа... Зүгээр нэг хар дарсан зүүд гэж хэлээч дээ... Гуйя. Хар дарсан зүүд гэж хэлээч... Би айгаад байна.....
________________________
Another's POV:

18 цагын өмнө. *Зочид буудал*
_____________

"Тэгээд яаж түүнээс уучлал гуйх аргаа олсон уу?"

-Үгүй ээ. Одоохондоо. Гэхдээ онцгой байдлаар түүнээс уучлал гуйвал болох байх

"Яг кинон дээр гардаг шиг үү?"

-Мнн. Яг кинон дээр гардаг шиг.

"Тэгвэл надад нэг санаа байна."

-Ямар санаа юм? Арай тэр үед...

Жонгүг хариуд нь толгой дохих бөгөөд би толгой сэгсрэн

-Үгүй шүү үгүй. Тэр үед бараг л зүрхээр явчихаагүй. Тэр болохгүй. Алив Жиминаа чамд санаа байна уу?

"Ганцааранг нь орхиж байгаад л гэнэт гарч ирээд..."

-Та нарт ганцааранг нь орхихоос өөр юм орж ирэхгүй байна уу?

"Тэгвэл зүгээр л зургийн багийнхныг бүгдийг нь оролцуулаад түүнээр жаахан тоглоом хийчихье?"

The One I Love ( Mgl )Where stories live. Discover now