Утасны наана цаана нэгэнрүүгээ дуугаа өндөрсгөж, нэг бол түүнийг магтаж нөгөө бол харааж байсан Хансол.
"Чи ах, ах гэхээс өөр юм мэддэггүй тэнэг юм уу?!"
Яагаад ч юм тэдний харилцаанд ганц тэнэг нь Сынгван болчихжээ.
"Тэр үед чамд сайн болчихсоноо мэдэхгүй яагаад чамайг эрт унтуулснаа гайхаад унтаж чадахгүй байсан бас чи миний гарыг бариад байсан тэр орой юу?"
Хансолыг ширтэж хэвтсэн залуу инээмсэглэн толгой сэгсрэх нь тэр. Тэгтэл Хансол гэнэт хөдөлж, дээш харан хэвтсэнд Сынгван цочихдоо дуу алдах шахав.
Амаа даран, өдгөө Хансолын царай яг хажуухан нь байх Сынгван залууг тайвшран буцаад унтах хүртэл хөдөлгөөнгүй байлаа.
Тэгээд аажмаар урагш болж, Хансолд ойртон түүнийг дээрээс нь ширтэхдээ Сынгван ийм боломж олдохгүй гэсэн шиг хантлаа харж авна.
"Чи царайлаг шүү дээ"
"Тийм үү?"
Хансол түүнрүү өхөөрдөнгүй харж байсныг Сынгван тодхон санав.
- Худал лав хэлээгүй дэг..
Залууг дээрээс нь ширтэх Сынгваны хацар өөрийн мэдэлгүй ягаарчээ.
- Овоо ичихээ больчхоо юу..
Хансолын ам хөдөлснөө нүднүүд нь аажмаар нээгдэн дээрээс нь харах Сынгваныхтай харц тулгарав.
Залуу балмагдсан ч яагаад ч юм зугтмаар болсонгүй. Гэвч Хансол сэрчихсэн болоод ч тэр үү өмнө нь байснаасаа илүү түүнтэй ойр байх шиг санагдав.
- Дахиад жаахан унтахгүй яасан юм. Надаас болоод эрт сэрсэн шүү дээ..
Залуу хажуудах зайруугаа дохиж гараа орон дээр товшиход Сынгван үгэнд нь орон хэвтлээ. Хоёул сэрүүн хэр нь хамт нэг ор дээр, нэг хөнжилд хэвтэнэ гэдэг нэг л ялдам, цаанаа л ойр дотно хэрэг аж.
Өдгөө Сынгван дээш харан хэвтэх бол Хансол түүнрүү эргэн хажуу тийш харжээ.
- Сайн унтаж чадав уу? Энэ өрөө жаахан тоостой юм. Хүн ирээгүй удсан бололтой.
Хансол эвшээн нүдээ нухалсаар тийн хэлхэд Сынгван
- Эднийх Сөүлрүү бүр мөсөн нүүчихсэн болоод тэр гэснээ
- Чан оюутан болчихсон, тэднийх өөр хүүхэдгүй учраас одоо энд байх хэрэггүй хэмээв.
Хажуунаас нь харах Хансол түүнийг ширтэх нь яаж тэр бүрийг мэддэггийг гайхсан нь илт. Сынгван
YOU ARE READING
50/50 (ДУУССАН)
Fanfiction- Найз залуутайгаа үнсэлцмээр байгаа биз дээ? Тэгвэл хэлснээр минь хий
17. ЭХНИЙХ
Start from the beginning