Лэе түүний нурууг илбээд "Яалаа гэж дээ, юу гэж би чамайг зодох билээ дээ. Манай аав ээж гайхаж бас уурласан нь үнэн. Гэхдээ тэд ч бас чиний байдлыг ойлгож байгаа. Чамд ямар хэцүү байсныг мэдэж байгаа болохоор чамайг ч бас хайрлаж байгаа" гэхэд
Сэүнд энэ үг хачин байсан бололтой "Хайрлах аа? огт танихгүй хүүхдийг үү?" гэж итгэлгүй сулхан асуулаа.
Лэе зөөлөн инээмсэглэн "Тийм ээ, санаа зоволтгүй" гэж хэлэхтэй зэрэгцэн түүний бие нь өвсөн мэт царай нь хачин болох ба нүүрнийх нь арьс доогуур ямар нэг юм гүйгээд байгаа мэт хачин хөдөлж байснаа Сэүний нүдэн дээр эргээд Лэе болон хувирлаа.
Сэүн итгэж ядан "Ахаа! царай чинь зүгээр болчихлоо!" гэтэл
Лэе хөнгөн санаа алдаад "Түр зуурынх байхаа. Цагаар эсвэл тогтсон хугацаанд солигдохгүй байгаа. Хэзээ ч хамаагүй, хаана ч хамаагүй гэнэт өөрчлөгдөөд байгаа болохоор бусад хүмүүст мэдэгдэхгүйн тулд гивлүүр зүүж байгаа" гэх нь тэр.
Сэүний гэмшсэн төрх илүү тодрон "Уучлаарай ахаа, миний буруу" гэж дахин хэлэхэд
Лэе "Чиний буруу биш гээд байхад даа. Ямар ч байсан яагаад чамайг дуудсан бэ гэхээр аав ээжийн бодлоор хараалыг тайлахын тулд чи бид хоёр хоёулаа хамт байх ёстой гэж үзэж байгаа. Тиймээс хараалыг тайлах хүртэл чи . . . .энд байх шаардлага гараад байгаа юм" гэж жаахан санаа зовсон байдалтай хэллээ.
Сэүн ч эргэлзсэн шинжгүй "Мэдээж энд үлдэх болно. Таны бие зүгээр болсон хойно л би сэтгэл амар явж чадна. Угаасаа таныг зүгээр болохоос нааш би хажуугаас чинь холдохгүй. Надад итгээрэй ахаа. Би таныг хамгаална" гэж хэлэхэд
Лэе "Ийм сайн дүүтэй болсон нь сайн хэрэг. Манай ЛимЛим ямар дэггүй дураараа гээч. Хэзээ ч үгэнд минь ордоггүй юм. Нээрээ тэр миний хараалын талаар мэдэхгүй байгаа шүү. Тиймээс чиний талаар ч гэсэн мэдэхгүй. Тийм болохоор-" гэтэл
Сэүн "Би таны туслах болъё. Дүүдээ зүгээр л туслах гээд хэлчих" гэхэд Лэе инээмсэглэн толгой дохилоо.
=============
Хараалыг тайлахаар Батиартад үлдсэн Сэүний хувьд хараал тайлах арга замыг хайх зуураа Бартиартад нэлээд удсан байв. Удах тусам хааны гэр бүлийн сайхан уур амьсгалд дассаар. Гэр лүүгээ буцах, аав ээж дээрээ очих гэсэн бодол нь ч бага багаар замхрах мэт толгойд нь бараг л орж ирэхээ больсон байв. Батиартын хааны ордонд өнгөрөөх цаг хугацаанд анх удаа гэр бүл гэдэг зүйлийн үнэ цэнийг мэдэрч байлаа. Өөрийнх нь хүүг аймшигтай хараалд хутгасан байхад хүртэл Лэеийн аав ээж түүнд эелдэг зөөлөн хандах нь үнэхээр талархмаар бөгөөд итгэмээргүй.
YOU ARE READING
/Дууссан/ 👑 KINGS 🔹 S8 👑 [🧭 Lost prince 🏰]
FanfictionKINGS цувралын 8-р бүлэг эхэллээ❣️
19. Үг зөөгч
Start from the beginning