Эндүүрэл (2-р хэсэг)

260 19 1
                                    

Өчигдөр тэр надаас түүнийг Борамтай нийлэхэд нь туслаач гэсэн. Би туслана гэж хэлсэндээ одоо үнэхээр их харамсаж байна. Итгэлгүй байна тэр хоёрт аз жаргал хүсээд нийлүүлж чадах эсэхдээ.

-Эрт ирсэн байна шүү гэх түүний хоолой намайг бодлоос минь салгалаа.

-Өглөө эрт сэрсэн юм гээд түүнрүү инээмсэглэлээ.

"Үнэндээ бол чиний тэврэлт бас гуйлтаас чинь болоод унтаж чадсангүй."

-Борам ирээгүй байгаа дээр өчигдрийнхөө зүйлийг ярилцацгаая. Надад Борамын талаар яриад өгөөч гэлээ. Нулимс минь гарах шахсан ч би цааш нь залгин хүчээр инээмсэглээд

-За байз… Борам ер нь таашгүй нэгэн. Түүний толгойндоо юу бодож юу хийх нь их ойлгомжгүй. Яг тийм хүн гээд хэлчихээр тийм биш байдаг. Гэхдээ яахав би тэрэнтэй олон жил найзалсан юм болохоор бага сага зүйл хэлж өгч болох юм. Тэгэхлээр Борам найз бандиасаа салчихсан байгаа юм бол чамд боломж байгаа байх.

-Тийм гэж үү. Тэгвэл би юу хийх ёстой вэ?

-Тэрэнд одоо хэцүү байгаа болохоор чи түүнийг хөгжөөж тайвшруулах хэрэгтэй. Тэр кино үзэх их дуртай тэр тусмаа адал явдалтай кинонд бас аймшгийн кинонд ч бас дуртай.

-За байж байгаарай би тэмдэглээдхэе гээд тэр үзэг цаас гаргаж ирээд бичиж эхэллээ. Тэгээд тэр бичиж дуусгаад

-Чи ямар кинонд дуртай юм гэлээ.

-Би юу романтик кино гэхэд тэр романтик кино гэж амандаа давтсаар бичлээ.

-Минийхийг ч бас бичиж байгаа юмуу?

-Мхн би чиний талаар ер нь мэдэхгүй юм байна лээ. За тэгээд

-Бас гүзээлзгэнэтэй амттанд дургүй гэж хэлж дууссаны дараа хаалга онгойн сурагчид нэг нэгээрээ орж ирцгээлээ. Удалгүй Борам ч гэсэн орж ирэв.

-Заза өөр зүйлсийг хичээл тараад ярилцацгаая

Түүний хажууд байхад цаг хугацаа их хурдан өнгөрөх юм. Завсарлагаанаар тэр Борамын талаар үргэлжлүүлэн асуусаар бас давхар миний талаар ч бас асууж байсан юм. Их завсарлагаан болж би өлсөхгүй байна гэж хэлээд Хюнвоныг Борамтай цуг орхиод ангид ширээгээ дэрлэн хэвтлээ.

Нүдээ аних үед Хюнвоны инээж байгаа, уруулаа унжуулчихаад гомдож байгаа нь гээд л бүгд нүдэнд харагдана.

-Май ядаж энийг уучих гэж хэн нэгэн ширээн дээр юм тавьлаа. Би өндийн харвал Хюнвон өөдөөс минь ширтээд сууж байв.

-Чи энд юу хийж байгаа юм? Борам яасын?

-Гэрт нь ажилтай гээд чөлөө аваад яваад өгсөн.

-Аан. Чи хоолоо идсэн юмуу?

-Сая дууссан гээд ширээн дээр тавьсан байсан гүзээлзгэнэтэй сүүнд соруулыг нь хийгээд

-Май чи дуртай биздээ гэв.

-Баярлалаа

Сүүг авах үед бид хоёрын гар шүргэлцлээ. Миний зүрх хурдан хурдан цохилж нүүр минь халуу дүүгэн би догдолж байсан юм. Царайгаа улайсныг нуух гэж доош ширтэхдээ түүнийг хальт харлаа. Хачирхалтай нь тэр ч бас улайсан байсан юм.

Хичээл таран бид хоёр кафе орж тэр хоёрын анхны болзооны төлөвлөгөөг гаргахаар болов. Хюнвоны жаргалтай байгааг харах үед цээжиндэх өвдөлт минь ч алга болж Борам тэр хоёрыг нийлүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байлаа.

-Тэгэхлээр чи юу хийе гэж бодож байна гэж би хэлэнгээ урд байх жүүснээсээ балгалаа.

-Сайн мэдэхгүй юмаа. Энгийн байх хэрэгтэй юу? эсвэл романтик байлгах хэрэгтэй юм болов уу?

-Энгийн байлгаж болохгүй ээ. Гэхдээ бас хэт романтик байлгах ч хэрэггүй. Энгийн юмшиг боловч сонирхолтой хөгжилтэй байлгах хэрэгтэй. Хэрэв чи түүнийг өөрийн болгомоор байвал түүний эксээс нь илүү байх хэрэгтэй. Борамын найз залуу нь бас л яг түүн шиг тааварлашгүй нэгэн байсан. Тийм болохоор чи ч гэсэн тийм байх хэрэгтэй.

-Тэгвэл би юу хийх хэрэгтэй вэ?

-Тэгэхлээр чи…

Би түүнд Борамын анхны болзоо гээл түүний найз залуу нь түүнд юу бэлэглэдэг байсан Борамыг юунд нь илүү дуртай байсан гээл хэрэгтэй гэж үзсэн бүх л зүйлсээ хэлж өгөв. Бид хоёр орой болтол ярилцасаны эцэст төлөвлөгөөгөө гаргаж дуусгаад харихаар болцгоолоо. Нар аль хэдийн жаргаж харанхуй болсон байсан тул Хюнвон намайг хүргэж өгөхөөр болов.

-Мина

-Яасан

-Чи… Чи анхны болзоог ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Мэдэхгүй юмдаа… Гэхдээ би гадуур гарахын оронд гэртээ хамтдаа хоол хийж идээд дуртай киногоо үзвэл илүү сонирхолтой юм болов уу гэж боддог.

-Тийм байна. Сонирхолтой сонсогдож байна.

-Заза би ингээд ганцаараа явчихая чи харь даа.

-Гэхдээ гэрт чинь арай очоогүй байна шдээ би хүргээд өг--

-Би зүгээр дээ. Болгоомжтой яваарай гэж түүний яриаг таслан хэлээд гэрийн зүг яаран гүйлээ.

Дахиад л өнөөх өвдөлт мэдрэгдэж нулимс нүдийг минь бүрхээд эхэллээ. Би зөв зүйл хийж байгаа болов уу?

🌸Бяцхан Түүхүүд 🌸Where stories live. Discover now