*Санамж.дугуй хаалтанд байвал бодож байгаа шүү.(бодох)
(Ааааш...дахиад л тэр.Тэрийг харахаасаа залхаж байна шүү.Үгүй ээ яахав, нээх муу зүйл байхгүй ч гэсэн байнга түүнтэй таарах...жоохон тийм)
Би:"Яагаад Жин тэр 2 л явж байгаа юм бол?" гэж тэр 2г дагуулан харсаар өөрөө өөртэйгөө ярина.
Хэсэг хугацааны дараа хүүхдүүд ч хооллохоор ирцгээн, хоолны заал дүүрч эхэллээ.Тэдний шуугианаас болоод миний хоол идэх хүсэл ч буурч байх шив.
...:"Уучлаарай, бид хамт сууж болох уу?" хэмээн намуухан, бадриун хоолой дуугарч, миний толгой өөрийн эрхгүй дуу гарсан зүг рүү эргэн харахад энэ Жин байлаа. (Тэгэхээр мэдээж Жонгүүг ч бас сууна гэсэн үг байх нь) гэж бодож амжаад нөгөө 2 луугаа асуух мэт харахад, тэр 2 "Чи өөрөө мэд" гэсэн харцаар зөрүүлэн харав.
Би ч нээх дургүйлхэх зүйл байхгүй тул толгойгоо дохьлоо.
Тэр 2 ч болгоомжтой сандал татан Наын, бид 2н хажууд суув. Тийм ээ МИНИЙ хажууд.
Та нарын бодож байгаачлан миний хажууд Жон Жонгүүг суусан. Түүнтэй суух үнэхээр эвгүй байлаа. Мэдээж биш гэж үү, чиний сайн хүн, үгүй ээ чамд сайн БАЙСАН хүн чиний хажууд сууж байхад! Би хоол идэх байтугай, амьсгаагаа авч чадахгүй үнэхээр хэцүү байдалд сууна. Нөгөө 2 луугаа хальт харахад тэд ч надаас дутахааргүй харагдана.
Жонгүүг: "Аааххххх...та нар чинь хэлгүй болчхоогүй л байлтай, яагаад дуугүй суугаад байгаа юм?" гэсээр чимээгүй орчныг эвдэн асуухад надаас бусад нь бүгд инээцгээв. Харин надад бүр ч эвгүй санагдаж, дуугүй л савхаа амандаа хийн, доош харан сууна.
Жэмин:"Уучлаарай, самбэним" гэсээр тэдэн рүү харан эелдэг инээмсэглэх шиг болоход би тэдний зүг харж байгаад Жин, Наын руу нүд салгалгүй ширтэж байхыг харлаа. Би нүдээ аниад дахиад нээхэд тэр харсаар л байв. Би бүр 3 дахь удаагаа нүдээ аниад нээхэд өөрчлөгдсөн юм алга.
(Би дараа Наынд хэлэх хэрэгтэй) гэж бодсоор хоолоо үргэлжлүүлэн идэж эхлэв.
Хэсэг хугацааны дараа:
Би: "Итадакимасү( сайхан хооллолоо)" гэж хэлээд аяга тавгаа хураан босоход Жонгүүг над руу харж инээснээ, миний эрүүн дээр гараа авчран, ямар нэгэн зүйл наалдсан байсан бололтой арчаад
Жонгүүг: "Эрүү чинь хүртэл хооллодог хэрэг үү?" гэв. Нөгөө 2 ч намайг шоолон хөхөрч, би улайж эхлэв.
YOU ARE READING
Би түүнд зориулагдсан нэгэн биш
Fanfiction"Анхны үнсэлтээ чамд өгч, чамаар хайрлуулах, чамтай хамт байх мөч магадгүй хэзээ ч тохиохгүй байх. Учир нь би чиний Ms.Right / заяаны хань/ биш" гэхэд тэр намайг гарнаас минь татан өөртөө ойртуулж, "-Чшшшшш... Надад ямар ч Ms.Right хэрэггүй" гээд...
Chapter - 7 Ханыл жирэмсэн!
Start from the beginning