Би түүн рүү нэг хөмсгөө өргөн асуулт нэхсэн харцаар харахад тэр хоолойгоо засаад нааш ойртон чихэнд минь "Дотуур хувцас" гэж шивнэх нь тэр. Би шууд л түүнийг цохиж аваад түрүүлж алхаж эхлэхэд тэр хойноос,

- Би тоглоогүй ээ. Үнэхээр хэрэг болохгүй гэж үү?

Хэчнээн их ичиж байсан ч гэсэн хэрэгтэй гэдэг нь үнэн шүү дээ. Тиймээс би явж байсан чиглэлээ өөрчлөөд дотуур хувцасны тасаг руу явж байхдаа түүн рүү эргэж харан,

- Орж ирээд үзээрэй!

- Ойлголоо гэж тэр инээн хэлээд,

- Угаасаа эрэгтэй нь тэр талд байдаг юм гээд хойшоогоо заав.

Би нүдээ эргэлдүүлсээр дотуур хувцасны тасгаас биед эвтэйхнийг аваад үүдэнд очиход тэр аль хэдийн ирчихсэн байх бөгөөд нэлээн уйдсан царайтай шилэн хаалганы цаадахыг ширтэж байв. Түүнд юу ч хэлэлгүйгээр хаалгаар гарахад тэр ч бас даган гараад,

- Би сойз авчихсан.

Түүнд яагаад муухай аашилмаар санагдаад байгаагаа үл ойлгох ч, дуугаа хураасан хэвээр. Би яагаад ийм хачин юм бэ? Юу ч болоогүй бүр жирийнхээсээ ч илүү халуун, дулаан байхад.

Мэтт машин онгойлгоход би урд талын суудалд суугаад гутлаа тайлан тухаллаа. Харин Мэтт тортой зүйлсийг машины хойд талд шахаж тавиад,

- Хонгор минь, би амттан аваад ирье. Юу захимаар байна?

Би дуугаа хураан цонхоор ширтэж байтал тэр хөнгөн инээсээр яваад өглөө.

Бид хувцас авах гэж бараг өдрийн талыг энд өнгөрөөсөн бололтой аль хэдийн нар жаргаж эхэлжээ. Тэнгэр нарны улаан туяанд ягааран харагдах нь их үзэсгэлэнтэй. Би түүний машины радиог асаан каунтри төрлийн хөгжим тавиад эргэн тойрноо ажиглалаа. Энийг л амар амгалан гэдэг байхдаа. Би хажуугийн цонхоо томоор нээхэд гадаах хүйтэн салхи орж ирэн биеийг минь сэрүүцүүлэх нь бүр ч таатай. Миний амьдрал бусдыг бодвол хамаагүй тайван, удаан, адал явдалгүй, энгийн байж болох ч одоогийн энэ мэдрэмж өдөр тутмийн амьдралтай минь хэрхэн зүйрлэгдэх билээ? Ямар ч асуудалгүй. Ямар ч шаналалгүй. Бяцхан догдлол тээгээд инээмсэглэл нүүрэнд минь тодорсоор би түүнийхээ ирэхийг харж суулаа.

- Уур нь гарсан уу?

- Ямар гээч хачин асуулт вэ?

Тэр инээсээр машинаа асаан бид хөдөлж эхэллээ. Хэсэг явсны дараа хажуугаарх байшин, машин, хүмүүс ч цөөрсөөр ойн дундах зам руу орлоо.

Надтай учрахгүй төгсгөлWhere stories live. Discover now