Би:"Тэгвэл энийг хийцгээе!"
Бид алхаж явсаар үүр цайхын үед өнөөх баазад ирлээ. Бидний төсөөлж байснаас хамаагүй жижиг бааз биднийг угтав.
Бид дотогш нэвтрэхийн тулд багийг 3 хуваалаа.
Эхний баг зүүн хэсэгт байрлаж хоёрдох баг баруун хэсэгт байрлав. Гуравдах багийг өгөөш болгон ашиглаж дайснуудын анхаарлыг сарниулахаар дайсны бааз руу шууд илгээв.
*3rd person POV*
?:"Тэр одоо юу вэ?"
Өөдөөс нь алхаж ирэх 3 үл таних хүмүүсийг хараад vulture-д гайхан зогсоно.
?:"Хөнөөчих үү?"
"Хэрэггүй ээ! Харваас өлсөж цангасан тулалдах чадваргүй болсон байна. Тэднийг бариад ир!"
Тэд хүмүүс рүү ойртон ирэхэд өнөөх хүмүүс тэдний мэдэхгүй хэлээр үг хэлсээр газар унав.
Харин яг энэ үед нэгдүгээр баг баазад хангалттай ойртон ирж өндөр барилга өөд авирч эхэллээ.
Рик:"Брэйв! Чи барилгын дээр гарч байрлалаа эзэл!"
Брэйв:"Ойлголоо"
Брэйвээс бусад нь цонхоор дотогш ороход тэр дээш үргэлжлүүлэн авирсаар үлдэв.
Тэдний амжилттай баазад нэвтэрсэн гэдгийг дайснууд огтхон ч мэдсэнгүй.
Хоёрдугаар баг харуулд байсан 7 харийхныг унаган дотогш газар доорх хонгилоор орлоо.
:"Хөөе! Түрэмгийлэгч минь! Энд яаж ирсэн юм!"
??:"<#[÷&%÷(#[#^#*#&@*#&^#<#>@**"
Тэд угаас хоорондоо огтхон ч ойлголцохгүй байгаа нь харваас илт байх аж.
Тэдний энэ байдлыг таслан цагаан хувцастай хар үстэй залуу ирэхэд бусад vulture-д түүнд бөхийн мэндэллээ.
:"Эзэнтэн минь,бид тэднийг яах ёстой вэ?"
Марк тэдний нэгийх нь ирүүнээс барин өөрлүүгээ харуулж:"Тэдэнд ус хоол өг! Дараа нь тэдэнтэй тооцоо бодох болно"
Түүний энэ занг сайхан сэтгэл гэж хэлэх нь буруудсан ойлголт болно. Тэрээр барьцааны хүмүүстээ эхлээд сайхан хандаж байгаад дараа нь хоол усны төлөө хооронд нь алалцуулах дуртай нэгэн билээ.
YOU ARE READING
+ALIEN+ (Editing)
FantasyАрван таван жилийн өмнө дэлхий дээр хар нүхний онцгой нүүдлээс болж маш том ангал үүссэн. Хүнтэй ижил төрхтэй хүн идэштэнгүүд бидний дэлхийд аюул учруулж байсан ч хүн төрөлхтөний технологийн гайхамшгийн ачаар тэднийг зогсоож чадсан ч тэд улам хүчирх...