Юнги: Чи зүгээр үү?
Эрим: тийм ээ
Юнги: Тэр залуу. . Нэг нь үү?
Эрим: тийм л болж таарч байна
Юнги: мм. . Чи түүнд хайртай бололтой
Эрим: Юнги-а . .
Юнги: Эри ши! Би чамд хайртай гэхдээ би чамайг хайртай хүнтэйгээ байгаасай гэж хүсч. Тийм ээ би өмнө чамайг яаж ч байсан өөрийн болгож зөвхөн чамтай л байхыг хүсч байсан. Гэвч чиний одоогийн байж байгаа байдал бас надад үзүүлж байгаа үйлдэл чинь бид яаж ч хичээгээд хамт байж чадахгүй хүмүүс гэдгийг дахин дахин нотолж байна. Би хэлсэн "Чи бол энгийн эмэгтэй нүгэлтэн биш" тийм болохоор өөрийгөө л буруутгаад байлгүй сонголтоо хий сэтгэл зүрхээ сонс зүрх чинь хэнийг хүсч байна түүнийг л сонго биендээ захирагдах хэрэггүй гэж хэлээд дотогш орон хувцсаа өмсөж эхлэв.
Эрим-ын талаас:
Миний л буруу би л энэ бүхнийг хийчихлээ! Ганц шөнө тэсэж болох байсан байтал хүсэл гэх зүйлд хүчин мөгстөж энэ зүйлийг хийчихсэн! Юнги-а би чамайг явуулж болох уу? Би чадах болов уу?
Юнги хувцсаа өмсөж дуусаад хаалганы өмнө хэсэг зогсоод "Эри хайр хэзээд хүлээлтийн ард байдаг юм" гэж хэлээд гарч авлаа.
Тийм ээ би чамайг явуулчихлаа. Чи бид хоёр дахин холбогдох эсэхийг бурхан л мэдэх байх.
--------------------------------------------
Тэр өдрөөс хойш долоо хоног өнгөрсөн. Одоо миний гарт хэдэн хөзөр байгаа бол? Магадгүй бүгд ашиггүй бооцоо болсон байх.
Гэрээсээ барагтай л бол гарахаа больсон байлаа. Хааяа нэг хүнсээ цуглуулах гэж ойролцоох хүнсний зах (супермаркет) ордог.
Өглөө эрт босоод үсээ янзалж нүүрээ будаад ойрын сар гаран харагдаагүй өөр нэгэн өөрийгөө гарган ирлээ. Өмнө ийм л байсан Кан Эрим одоо хаана байна? Хамгийн тансаг гоё гэх даашинзаа өмсөн өндөр өсгийт хар нарны шил зүүж брэндийн цүнхээ барин гарлаа. Гэвч ихэнх хувцас минь багадаж байна гэдсэн дээр тулаад бас их бариу болсон байлаа. Хотын төвд байрлах ихэвчлэн баячууд бас тусгай үйлчлүүлэгчид л ордог их дэлгүүр орохоор явж байв. Хэдий хэцүү байгаа ч гэсэн өнгө орох хэрэгтэй би чинь муу ч гэсэн эмэгтэй хүн.
Өөртөө итгэл дүүрэн алхаж таалагдсан бүхнээ авч автал. Нэг л танил дүр зураг үзэгдэх нь тэр! Инээдтэй юм холбоо бариагүй хэр удсан болоод өөр хүнтэй явж байдаг байна! Чи ч сайн юмаа Ким Намжүүн!
Уг нь ийм үед кинон дээр ихэвчлэн нулимс дуслуулан чимээгүй алга болдог! Гэхдээ би тийм хүн биш! Надад яаж ч хандаж болно харин намайг хуурах юм бол би хэзээч өршөөж чадахгүй!
Уур ч хүрж бас баярлаад ч байх шиг нэг л сонин сэтгэл хөдлөлтэй тэдэн дээр очлоо. Цааш харан юм үзэж зогссон тэд намайг анзаарахгүй л ярилцаж байв. Инээдтэй нь Намжүүн энэ хүүхэнтэйгээ хүүхдийн тасагт бас хүүхдийн хувцас үзээд явж байх юм. . Нэг гараараа зөөлөн түүний мөрөн дээр товштол тэд эргэж харав.
Би: гайхаад яахав дээ би л байна
Намжүүн: Э.Эри-а
Би: мхн Эри нь байна! Та хоёр их сайхан харагдаж байна! Сайн уу? Намайг Эрим гэдэг гээд өнөөх хүүхэнтэй нь гар барив.
Нөгөө бүсгүй: Сайн уу? Хина гэдэг
Би: Намжүүн-а уулзаагүй их удаж тийм үү? Их өөр болсон байна шүү!
Гэхдээ би энэ бүсгүйд үнэнийг хэлэхийг хүссэнгүй учир нь тэр хөл хүнд байсан юм бүүр надаас том гэдэстэй өнөө маргаашгүй болсон харагдана. Гэр бүл сүйтгэлгүй өөрийнхөөрөө амьдар Кан Эрим!
Намжүүны хөлс асгарч гацан хэлж байв: а.ан тийм
Би: Би Намжүүны ахлах сургуулийнх нь хүүхэд байгаа юм аа за ингээд явлаа дараа уулзацгаая гэж хэлээд аль болох хурдан холдов.
Би зөв зүйл хийсэн тийм биз дээ?
===
YOU ARE READING
Excuse me for everything |Completed|
FanfictionИтгэлцэл үгүй бол хайр үгүй •Харанхуйд сүүдэр байдаггүйтэй адил гэрэлд үнэн гэж байдаггүй•
Part 7
Start from the beginning