Гартаа барьсан утсанд зурвас их чимээ гарч харваас хойд ээжийн хийгээд байгаа тэнэг зүйл байв.
"Би чамайг ална даа! Надаас айхгүй байна уу? Нэг л өдөр чиний бүхэн минийх болно. Тэр үед чи нар үзэхгүй!"
Өдрийн талд нь ийм зурвас ирдэг болчихсон. Дандаа сүрдүүлсэн бас айлгасан. Одоо би юунаас айх юм бэ? Угаас надад аав ч тэр ээж ч тэр байхгүй. Харин намайг гээд миний урдуур зогсох Каи л байгаа.
Бэлтгэлийн заалнаас бүх юмаа шалгачихаад гарахад үүдэнд Каи хана налаад зогсож байв. Хэт орой болоогүй байхад яагаад ирчихсэн байдаг билээ?
"Юу хийж байгаа юм?"
Тэр намайг хараад инээж, миний гараас хөтлөв. "Найз охиноо тосох гэж ирлээ. Хэр байв даа?"
"Дажгүй ээ"
Бид хоёр хажуугийн дэлгүүр орж зайрмаг болон амттай юмнууд аваад гэр рүүгээ орлоо. Гутлаа тайлчихаад зочны өрөө рүү ороход өглөө дэлбэрчихсэн байсан гэр ширхэг тоос ч үгүй болчихсон байв. Золигийг дээ. Ингээд хайр хүргээд байдаг юм.
"Хоол хийхгүй байх уу Жү?" гээд гал тогооноос орилоход би өдөр юм идээгүйгээ санав.
"Би юм идээгүй ээ. Өлсөөд байна"
"ЗАЛХУУ ХҮРЭЭД БАЙНА АА. РАМЁН ИДЧИХЬЕ"
За за. Гоймон идье ээ.
Хувцсаа солиод, гараа угаачихаад гарч ирэхэд Каи хормогчоо зүүчихсэн гоймон чанаад зогсож байв. Бид хоёр өдөр өдрөөр хоолоо ээлжилж хийдэг болсон. Тэгэхгүй бол энэ нөхөр өдөр бүр миний хийсэн хоолыг идэх санаатай. Тэгээд ч би ямар мэргэжлийн тогооч биш. Хааяа залхана шт.
Чимээгүйхэн хойноос гэнэт тэврэх төлөвлөгөө гараад гэтсээр очтол тэр эргээд харчихав. Тэгснээ надаас урьтаж намайг тэвэрлээ. Уг нь лаг кинон дээр гардаг шиг хойноос нь тэвэрье гэж бодсон юм сан.
"Хойноос чинь тэвэрье гэж бодож байхад" гээд хошуугаа унжуултал Каи хэд хөхөрснөө тэврэхээ болиод хойшоо хараад зогчихов.
"За тэврээрэй"
Тэгэхээр би бас инээгээд хойноос нь тэвэрлээ. Тухтай юмаа манай найз залуугийн ханагар нуруу. Хэсэг ингэж зогсож байгаад гоймон боллоо гэхээр нь тавиад ширээнд суув. Уг нь Каи хоол үнэхээр амт муутай хийдэг гоймонг бол арааны шүлс гоожтол чаначихдаг.
"Маргааш би өглөө яваад орой ирнэ. Гэрээ сайн цэвэрлээд цэмцийтэл сууж байгаарай. Одоо 12 сар гарлаа Жүёон. Жаахан дулаахан юм өмс!" гэж загнахад нь гайхсан ч за л гэв.
"Тэгээд хоёрдугаарт наад үсээ тайрдаг юм уу яадаг юм жаахан янзал айн! Угаалгын өрөө дүүрэн үс. Дандаа л задгай явах юм" гэхээр нь бүр гайхаж,
"Миний үс богинохон байхад яаж боох юм? Тэгээд ч чи ягааныг нь хар болго гэж загнасаар байгаад хар болгоо биз дээ? Одоо бүүр байтлаа миний үсийг ад үзэж байх шив!" гээд савхаа хүчтэй ширээн дээр тавьчхаад өрөө рүүгээ орлоо.
Хайран сайхан үс минь ийм үг сонсоод ургахаа болилоо шт. Дандаа л хачин үг хэлж байх юм.
Тэгээд угаасаа орой болчихсон болохоор усанд орохоор хувцсаа гаргаж тавьчхаад угаалгын өрөө рүү орлоо. Шүршүүрт орж байх хооронд хаалганы бариул эргээд байх шиг санагдаж ажиглан харвал Каи эргүүлсээр байгаад ороод ирэх нь тэр. Би тэрэн рүү муухай харахад худлаа инээсээр суултуур дээр суулаа.
"Чи юу хийгээд байгаа юм?"
"Найз охиноо л харж байна"
Нүдээ эргэлдүүлээд "Яасан үсээ цэвэрлэ гэж хэлэх гэж ирээ юу. Зүгээр дээ, баярлалаа. Би цэвэрлэчихнэ" гэхэд тэр хөхөрсөөр толгой дохив.
Тэгээд босоод цаана байсан шалавчийг авч тавиад өндийхдөө хацар дээр үнсэв. "Энийг авснаа санаад орж ирлээ. Аягүү бол хальтираад уначихна шт" гэв.

YOU ARE READING
Girlfriend | completed
RomanceБидний хувь тавилангийн зам нэг бол яаж ч төөрсөн эргээд уулзах болно. Учрах ёстой учрал юм бол хэчнээн зовсон ч эргээд биесээ олох болно...🥀