- Хонх дуугарах-
Ашгүй ингэж нэг тамын тогооноос гарах гэж....
Сүхён бид 2 сургуулиас гаран цэцэрлэгт хүрээлэн орон зайрмаг аван ийш тийш алхаж би Сүхёноос манайд хонож болох талаар асуухаар ам нээлээ.
" Сүхён чи өнөөдөр манайд хонох уу? Аав ээж 2 эмээ өвөөгийнх лүү явчихсан." гэж зайрмаг идэнгээ Сүхёноос асуухад:
" Тэгье өө. Би ээжээс асуугаад ирье" тэр утсаа аван надаас холдоход би ч толгой дохин зайрмагаа идэж байтал ардаас хүчтэй түлхэлт ирэн би зайрмагаа газарт наалдуулчих нь тэрээ. Би ч зайрмагаа газарт алдсан хүн уурлан эргэж хархад их сургуулийн оюутан гэмээр 2 эгч зогсож байлаа. Би намайг түлхэж миний зайрмагийг газарт наалдуулсан эгчийн мөрөн дээр гараа тавин:
" Хөөе эгч гуай таныг сая намайг түлхсэнээс болж миний зайрмаг газартай наалдчлаа" гээд өндөр эгчийн мөрийг базахад тэр өндөр эгч эргэж харан:
" Хөөе хөөе эгчийн дүү мөрөн дээрээс гараа авдаа" гээд миний гарыг мөрөн дээрээсээ аван хойш хүчтэй савах нь тэр. Хүчтэй савагдсан би хойш ухрахдаа газарт унагаасан зайрмаган дээрээ халтиран бөгсөөрөө уначихав. Аймшигтай их өвдөлтийг бөгсөн биен дээрээ мэдэрсэн би уурлан босож ирээд:
" Хөөе эгч гуай хүний зайрмагийг газарт унагаачхаад одоо болохоор намайг унагааж эдр юубэ та одоо" хэмээн уурлахад тэр өндөр эгчийн хажууд зогсож байсан намхандуу эгч:
" Хэжин аа яаж байгаан бэ?? Наа чинь жоохон хүүхэд байна шдээ" гээд тэр Хэжин гэгч өндөр эгчийг зэмлэхэд Хэжин:" Сүён амаа тат!! Би энэ бацаантай ярьж байна" хэмээн Сүён гэх жижигхэн эгч рүү муухай хархад би:
" Хөөх энэ намхан эгч сайхан сэтгэлтэй харин энэ өндөр эгч шуламнаас ч муухай ааштай болж таарлаа тийм үү??" гэж намайг хэлж дуусангуут гэдсэнд аймшигтай их өвдөлт ирэн би газар сөхрөн суун гэдсээ дарж байхад Хэжин гэгч:
" Чи одоо юу гээд байгаа бацаан бэ?? Би тийм шулам шиг харагдаад байна уу??"гээд баруун хөлөө өргөж байхад Сүхён гэнэт гарч ирэн Хэжин гэгчийн хөлийг барьж аван цааш түлхэхэд Хэжин хойш ухран Сүён эгчээс зууран:
" Чи одоо бас хэн гээч нь вэ??? " уурлан Сүхён руу дайрахад би урдуур нь орон Хэжин гэгч эгчийн нүүрэн дундуур нь шанаадан:
" Та одоо хэний найз руу дайраад байгаа алмас вэ?" уурлахад нөгөө намхан Сүён гэгч эгч чанга дуугаар:
" Чи хэнийг алмас гэж дуудаад байгаа хүүр вэ???" гэж хэлэхэд Хэжин гэнэт орилон босч ирээд миний үсийг зулгаан хөлөөрөө миний гуя луу өшиглөж янз бүр болж байлаа. Харин би яаж зүгээр байхав Хэжин гэгчийн үснээс зулгаан өөр лүүгээ харуулан толгойгоороо мөргөж орхив. Хэжин гэгчийг надаас холдонгуут Сүхёныг яаж байгаа бол гэж бодон хажуу тийш харвал тэр Сүён гэгчийг заамдан шанаадаж байлаа.
Энийг харсан би гайхшралд орон зогсож байтал Хэжин эгч намайг жийж унагаан миний дээр гаран намайг цохиж гарлаа. Би ч нүүрээ цохиулахгүй гэсэндээ нүүрээ хамгаалж байхад Сүхён хүрч ирэн дээр минь байсан Хэжин эгчийг тийрч унагаан намайг татан босгож Хэжин лүү дайран цохиж өшиглөж балбаж байлаа гэж энэ байдлыг харсан Сүён эгч бид 2 Хэжин Сүхён 2ыг салгах гэж их зүдэрлээ.
Сүхён хөлөө саван Сүён эгчийн нүүрийг цохиж Хэжин эгч гараа саван миний гэдсийг цохин байж арай гэж нэг юм Хэжин эгч Сүхён 2 салгалаа. Арай гэж салсан бид хэд ядран шороотой газар тэрийн амьсгаадан хэвтэж байлаа. Гэнэт энэ бүх зодоон ганцхан шоколадтай зайрмагаас болсон гэж бодохоор инээд хүрэн инээдээ барин хэвтэж байтал Хэжин:
" Яагаад нүүр амаа хачин болгоод байгаа бөөс вэ???" нүүрэндээ дэвсүүлснээс болж хацар дээр нь гутлын мөр болсон Хэжин эгч над руу хархад саянаас хойш барьж байсан инээдээ гарган татаж унатлаа инээлээ. Шороон дээр ийш тийш өнхрөн инээж байгаа намайг харсан нөгөө 3 дагаж инээн тэр цэцэрлэгт хүрээлэнд бид 4ийн инээд ханиадаар дүүрсэн бөлгөө.
Тэр явдлаас хойш Хэжин Сүён эгч 2той илүү дотно танилцаж уулзах болгондоо тэр зодооны талаар ярьж нэг нэгнийгээ шоолон өдрийг хөгжилтэй өнгөрөөдөг болсон. Хэжин Сүён эгч хоёр хар багаасаа найзалсан сайн найзууд. Дээрээс нь хоёулаа дуулж бүжиглэх бүүр реп хийж чаддаг хоёулаа адилхан kpop сонирхдог. Энэ нөгөө нэг заяаны найзууд гэдэг нь таарчихсан хоёр. Бурхан минь гэж Сүхён хэзээ kpop сонирхдог болох юм бэ????
З/Т: Шинэ зохиол...... За баярлалаа баяртай. Сайхан амарцгаагаарай.....
Мөрөөдөхөө боль!! (Зодоон)
Start from the beginning