Мина "юу яриад байгаагаа надад тайлбарлаад өг лдөө, би бүр юу ч ойлгохгүй байна"
Аз болж Чонлогоос зурвас ирж би түр ч болов тэднийг тоохгүй байх боломж гарч ирсэн юм.
From Chenle
- бид очих уу?From Haeun
- хэрэггүй ээFrom Chenle
- тэгээд охидууд зөвхөн охидуудаараа байхдаа юу хийдэг юм?From Haeun
- хөвгүүд хамт байхаараа юу хийдэг юм?From Chenle
- тоглодог, харин миний хариулт?From Haeun
- элдэвийг ярилцдагFrom Chenle
- одоо юу ярилцаж байгаа юм?From Haeun
- нууцFrom Chenle
- ингэхийн оронд зүгээр худлаа ч хамаагүй өөр зүйл хэлчихсэн бол би итгэчих байлаа
- чи тэр шөнийн талаар ярьж байна, тийм үү?From Haeun
- үгүй ээFrom Chenle
- зүгээр дээ, ярьсан ч болноFrom Haeun
- би яриагүй ээ
- маргааш уулзъя, сайхан амраарайFrom Chenle
- сайхан амраарай, хатагтай худалч аа!Яриагүй. Аль болох ярихгүй байхыг хичээж байхад худалчаар минь дуудаж байгаа юм бол хоосон зүйл дээр хоч авч байхаар жинхнээсээ ярьчихъя лдаа.
Би "тийм ээ, хийсэн"
Зурагт үзэж байхдаа хоёул зэрэг амандаа шарсан төмс хийх гэж байснаа миний үгээр үйлдлээ зогсоон Хани Мина хоёр мөн л зэрэг над руу толгойгоо эргүүлэв.
Би "бид... тийм зүйл... хийсэн..."
Мина савтай шарсан төмсөө гараасаа алдахад Хани өөрийнхийгөө хэргээр савтай нь урагш шидчихээд үсрэн босоод над руу хуруугаараа чичлэн "мэдсэн юмаа!" Гэж орилоод эхлэв.
Тэр шөнө амарцгаахаар бид түүний өрөө рүү орсон. Ядаж хэн нэгэн нь зочны өрөөний буйдан дээр унтаж болох байсан ч хэн нь ч тийм санаа амнаасаа гаргаагүй. Чонло түрүүлэн өмсөж байсан бүх хувцастайгаа оронд орчихсон тул би соёлтой загнаж хувцсаа тайлж эсвэл солихыг оролдоогүй юм.
Хэрвээ цаг хугацаа арай жоохон өмнө байсан бол би түүнтэй нэг оронд унтахдаа эргэлзэхгүй байсан ч энэ бүхний дараа, түүний бодлыг мэдчихсэнийхээ дараа эвгүй санагдах нь мэдээжийн зүйл.
Нэг гараа дэрлүүлээд нөгөө гараараа тэврэн хэвтэхэд нь би зөрүүлэн тэврэх ёстой байсан ч чадалгүй зүгээр л дээш харан хэвтсэн. Амьсгал авахаар дэндүү уртаар бас чангаар аваад байсан учраас аль болох биеэ даран түүнд энэ байдлаа мэдэгдүүлэхгүйг хичээж байснаа санаж байна.
Гэсэн ч тэр анзаарчихаад өндийн харанхуй өрөөнд миний нүдийг олж хараад удаан гэгч ширтсэн. Уруул дээр минь эхлээд зөөлнөөр үнсэж намайг тайвшруулаад дараа нь өөрийнхөө хүссэнээр үнссэн. Хүчтэй, хүсэл дүүрэн үнсэлт.
Гараа цамцны доогуур шургуулаад удаан хэрнээ хүчтэйгээр биеийг минь илж бас хааяадаа базлах нь энэ бүхэн нэгэнт эхлэсэн гэдгийг илтгэх түүний эхний үйлдэл байв.
Түүний уруул миний уруул дээр бус огт үнсэж байгаагүй газраараа тэнүүчилсэн үеээс эхлээд би ухаан санаагаа алдсан байх. Юуг ч тодорхой санахгүй байгаа минь үүнийг илтгэх биз. Мэдээж мэдрэмжээс бусдаар.
Хани, Мина хоёр яриаг минь сонсох зуураа байсхийгээд л нэг нэгнээ цохиж аваад инээдээ нүднээсээ бусдаар нуухыг хичээж байна.
Тэдний сонсохыг хүссэнийг бус эхлэл хэсгийг л яриад би дуугүй болсонд Ханигийн царай хувьс хийснээ "ингээд л болоо юу? Цааш нь ярь лдаа"
Би "үүнээс цааших нь бидний хувийн нууц" гээд урагш зурагт руу хараад амандаа чихэр хийв. Тэд шөнөжин шалгаасан ч нэмэргүй. Би ярихыг хүссэн ч чадахгүй. Амаар ч багтаж гарахгүй байх.
_______________
A/n: Богинохон Хэчантай шинэ зохиол publish хийгдчихсэн сонирхоорой💚
🔸️3.6🔸️
Start from the beginning