87. Биднийг ойлгоно

Start from the beginning
                                    

Бэкхён чимээгүй зогсож байснаа гаргалгаа олов бололтой чухал царайлан хөмсөг зангидсаар "магадгүй шуналт галын хараал байх" гэж хэлэхэд өрөөнд байгаа бүх хүний царай хувиран хачин боллоо.

Кёнсүү "а-арай ч-"

Минсок "байж болно гэж үү?"

Бэкхён "үүнээс өөр гаргалгаа байхгүй. Есөн сүүлт үнэгийг тэгж оюун ухаанаа алдтал нь мансууруулж чадах цор ганц зүйл бол шуналт галын хараал"

Сэүн "байж боломгүй юм. Энэ хорвоо дээр тэр хараалыг хийж чадах ганцхан шулам байсан. Тэр шулам хоёр зуун жилийн өмнө үхсэн шүү дээ. Сүнс нь тамд байгаа гэж өвөө өөрөө надад хэлсэн" хэмээлээ.

Кёнсүү "түүнийг үхэхээс өмнө хараалыг нь өөр хүн авсан бололтой"

Чанёол "гэхдээ шуламнуудын хувьд өөрсдийнх нь хараал амь наснаас нь ч чухал зүйлс шүү дээ. Тийм чухал, бас тийм хүчирхэг хараалаа зүгээр л хэн нэгэнд май гээд өгөх шулам байгаа гэж үү?"

Бэкхён "яаж авсныг нь мэдэхгүй ч одоогоор байж болох хамгийн зөв хувилбар энэ л болоод байна. Есөн сүүлт үнэгэнд нөлөөлж чадах ганц хараал бас уг хараалыг дагуул галыг тээж байгаа хүнд хийдэг шүү дээ"

Жундэ "энэ бүх таамаглал бүгд үнэн бол бидний шинэхэн дайсан энгийн хүн биш гэсэн үг. Шулмаас хараалыг нь авсан, бас Жуниныг дагуул гал тээдэг савдаг гэдгийг мэдэж байна гэдэг эгэл бус төрөлтөн байх нь"

Минсок "тийм бол асуудал бүр том боллоо доо. Жуниныг эрхшээлдээ оруулсан хүн цаашдаа юу хийхийг хэлж мэдэхгүй. Эзэн галыг авч чадвал хэмжээгүй их хүчтэй болно"

Бэкхён "хэрвээ бидний бодсон бүгд үнэн байвал маш том аюул ирсэн гэсэн үг. Сэүн чи аавыгаа хайх биш ээжийгээ хамгаалсан нь дээр гэж бодож байна. Ээж чинь аавтай чинь уулзах л юм бол үхнэ. Хараал хүчтэй болохоор шууд л алах байх"

Бүгд "тийм шүү, маш аюултай"

Кёнсүү "ингэж хэлэх харамсалтай байгаа ч цаг нь болоход чи аав ээж хоёрынхоо аль нэгийг сонгох том сонголт дээр ч ирж мэднэ шүү! эртнээс бодож сэтгэлээ бэлдэж байх нь чухал"

Чанёол гүнзгий санаа алдаад "хатуу ч гэсэн үнэний ортой шүү" хэмээн санууллаа.

Ах нарынх нь энэ таамаглал Сэүнд мэдээж огт таалагдсангүй. Түүний царайнд түгшсэн бага зэрэг уурласан төрх тодорно. Үнэхээр яахаа мэдэхгүй байгаа бололтой санаа алдан чимээгүй сууна.

/Дууссан/ 🌌 Tale of soul 🌌Where stories live. Discover now