Хайрлаж бас хайрлуулмаар байна.
***
"Ухаан орчихлоо!!" танил хоолой чангахан цуурайтахтай зэрэгцэн би нүдээ хэд хэд цавчин эргэн тойрноо харав. Гадаа бороо шаагин үе үехэн цахилгаан цахиж миний хэвтэж буй өрөөг гэрэлтүүлэх аж.
"Жонгүка! Намайг таньж байна уу?" өнөөх танил хоолой ахин гарах үед би цонхноос харцаа салган Жимин хёнруу харлаа. Түүний үргэлж цэгцтэй байдаг үс нь арзайж нүднийх нь доогуур хар зураас татаж үл мэдэг бүлцийсэн харагдана.
Удалгүй гаднаас Юнги хён Ханна бас Алис хэдэн эмч нартай бужигнасаар орж ирэв. Эмч залуу нүдрүү минь гэрэл тусгаж барьсан дэвтэр дээрээ юм бичих харагдана.
"Ямар нэгэн зовиуртай зүйл байна уу?" эмч залуу надруу харсаар зөөлхөн дуугаар ийн асуув. Би чимээгүй л өрөөн дотор байх хүмүүсийг тойруулж харна. Бие минь яагаад юм хэтэрхий хүнд санагдаж ярьхад ч бэрх мэдрэмж төрж байв.
"Жонгүка...."
"ЖОНГҮКА ДООШОО ХЭВТ! "
Гэнэт л тархинд минь хамгийн сүүлд харж сонсож туулсан бүхэн минь киноны хурдасгасан бичлэг шиг л тоглогдож эхлэх нь тэр. Цусандаа хутгалдчихсан байж миний зүг мөлхөх тэр...
Хамгийн сүүлд харсан Намжүүн хёны тэр харц...
Гэнэт л нулимс минь цийлгэнээд ирэх нь тэр. Борооны чимээ амьсгалын аппаратны чимээтэй хослох л дуулдаж тойрон зогссон бүгд надруу аниргүй гэх чинь ширтэнэ. Цөхрөл гээчийг энэ л мөчид би ясандаа тултал мэдэрч байв.
"Тэхён..." хатаж орхисон уруулаа арай ядан нээсээр би хамгийн ойрхон зогсож буй Жимин хёнруу харав. Тэр надруу яг л өмнөх шигээ зөөлнөөр ширтсээр арай ядан инээмсэглэж байв.
"Ухаан ороогүй ч гэсэн. Амьд байгаа"
Би яагаад уйлаад байгаагаа ойлгож чадахгүй байв. Хөлний минь шарх өвдөж байх ч цээж минь хөндүүрлэж амьсгалахад ч бэрх санагдах аж. Тэр амьд. Тэр минь амьд. Би түүнийг бас өөрийгөө аварч чадсан.
"Т.. Тэгвэл... Намжүүн хён..." амьсгал минь өөрийн эрхгүй хурдасч өнөөх аппарат эмнэлгийн өрөөгөөр бүр ч чанга дугарах аж.
Хэн ч юу ч хэлэлгүй бүгд л надаас харцаа буруулна.
"Хён... Намжүүн хён хаана байгаа юм?" би сул дорой гэх чинь уйлсаар Жимин хёны гарнаас атгасаар үлдсэн жаахан хүчээрээ сэгсрэв. Эцэст нь тэр хүртэл надруу харж чадахгүй доош харан тэрүүхэн тэндээ чимээгүй мэгшинэ. Жимин хён хөрж орхисон гарнаас минь зөрүүлж атгасан тул түүний гарны чичиргээн бүр эд эс бүрт минь мэдрэгдэж байв.
"Хён..."
Юнги хёнруу харсаар би хариулт хүлээн ширтэв. Эцэст нь тэр ч бас надаас харцаа буруулах нь тэр. Хов хоосон тэр харцаараа тэр надруу муухай харахаас өөр юу ч хийсэнгүй буруулсан нь энэ байлаа.
"НАМЖҮҮН ХЁН ХААНА БАЙГАА ЮМ ГЭЭД БАЙНА! ЯАГААД ХЭН Ч ХАРИУЛАХГҮЙ БАЙГАА ЮМ!!!"
Өрөөгөөр нэг хашгирахтай минь зэрэгцэн өнөөх аппарат бүр ч чанга дугаран толгой минь манарч цээжээр бүр ч ихээр хатгуулж байлаа. Саяхныг хүртэл чимээгүй зогсож байсан өнөөх эмч залуу сандарсаар тариа найруулах нь харагдана.
Тархинд минь одоо ч Намжүүн хёны тэр харц үүн дээр нь нэмээд Тэхёны аймшигтай их шарх нь тодхон харагдаж байв.
"Үхчихсэн! Үхчихсэн гэж байна новш минь! Чиний тэр гэмт хэрэгтнээс болж тэр үхчихсэн!! Санаа чинь амарч байна уу? Ахиад хэлэх үү? Ким Намжүүн үхчихсэн!"
"Юнги өөрийгөө хяна!"
"Өөрийгөө хяна? Би одоо л ойлгож байна! Тэр өдөр Согжин үхсэн тэр өдөр ч би Намжүүн яг ингэж хэлж байсан Алис. Өөрийгөө хянахын аргагүй өвдөж байна " уурандаа хашгичих Юнги хён өөрийг нь болиулах гэж хичээх Алисаас харцаа салгасаар үг ч хэлж чадахгүй болж орхисон миний зүг хачин хүйтнээр ширтэв. Түүний харц үргэлж хүйтэн байдаг. Гэвч энэ удаад хүйтэн гэдэг хэмжүүрийн эцэс юм уу гэлтэй тийм л аймшигтай харцаар тэр надруу ширтэж байсан юм.
Намжүүн үхсэн...
Юнги хёны амнаас гарсан энэ үг намайг байгаа газартай минь хадаад орхих шиг л болсон юм. Эмчийн зүүний тариур арьсанд минь нэвтэрч би үг хэлэх нь битгий хэл уйлах ч тэнхэлгүй болтлоо бие минь суларч байв.
"Жонгүка. Тэр чамд итгэдэг байсан. Намжүүн хараал идсэн дөнгөж ирээд хэдхэн сар болсон чамд итгэдэг байсан! Гэтэл чи ердөө л нэг гэмт хэрэгтний амийг ахлахынхаа амиар сольчихлоо"
"Юнги хён! Одоо хангалттай. Танд л ганцхан хэцүү байгаа юм уу? Битгий бусдыгаа бүр ч хэцүү байдалд оруулаад бай! "
Өрөөн дэхь дуу чимээ бүр ч ихсэн эцэст нь Жимин хён гарнаас минь тавьсаар надруу хашгичих Юнги хёнруу хашхирах нь тэр. Тэд хагаралдаж байна. Надаас л болж.
" Жонгүка. Бие чинь дээрдхээр энэ хотоос зайлж үз. Би ахиж чамтай ажиллаж чадахгүй. Ахиж чамайг дүүгээ ч гэж бодож чадахгүй. Чи яв эсвэл би явна" гэсээр Юнги хён Алисагаас гараа хүчтэйхэн татаж авчихаад үзэн ядалт уур хилэн цөхрөл шингэсэн харцаараа намайг ширтсээр хаалгаруу алхав.
" Одоогын чи надад тэр урвагч Хусогоос ялгаагүй санагдаж байна " гарахаасаа өмнө тэр байрандаа хэсэг зогсон ийн хэлсээр хаалга саван гарч одов.
Би өөрийгөө зөвтгөж чадсангүй. Өөрийгөө магтаж эсвэл тайтгаруулж ч чадсангүй. Ердөө л Юнги хёны хэлсэн үгс бүр тархийг минь дүүргэж байв. Хүлээн зөвшөөрөхийг үл хүсэх ч түүний хэлсэн бүхэн үнэн байлаа.
Би гэмт хэрэгтний амийг ахынхаа амиар сольчихлоо.
Ийм надад Тэхёныг амьд байсанд баярлах эрх байгаа гэж үү? Одоо ингээд амьд байх эрх ч мөн байгаа гэж үү. Яг л дэлхийн хамаг хүнд ачаа дээрээс минь бүх даацаараа дарж байгаа юм шиг л би өөрийнхөө хийсэн үйлдэл бүрээ бодон шаналж байв. Намжүүн хён үхсэн гэдэг үнэнээс илүү намайг өөрөө өөрийгөө үзэн ядхад хүргэх энэ мэдрэмжээс болж би галзуурах шахна.
Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог бол.
Энэ хачин бодол төрөх мөчид л би өөрийгөө харааж байв. Учир нь цаг хугацааг ухрааж Тэхёныг барьцаалсан тэр дуудлага надад ирсэн тэр мөчид би очсон ч юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байгаагаа ухаарсан минь энэ байв. Ахин боломж олдсон ч би түүнийг аврахаар очих байсан. Ахин боломж олдсон ч би түүнийг сумнаас хамгаалж тас тэврээд урдуур минь гэмгүй Намжүүн хён орохыг хараад зогсох байсан.
Энэ мэдрэмж бас энэ бодол намайг дотроос минь шимэгч хорхой шиг л бага багаар алж байв.
Хайраас л болсон.
Үүнийг мэдэх ч би хайрлахаа зогсоож эсвэл хайрласандаа харамсахгүй байлаа.
"Саяны залуугын хийсэн шиг үйлдлийг өвчтөн бие нь тэнхэртэл яасан ч хийж болохгүй. Хэтэрхий аюултай. Хөлөндөө авсан шарх нь амин судсыг нь таслаж тэр их хэмжээний цусаа алдсан. Дээрээс нь нэмээд гэнэтийн цочирлоос болж тархи мэдрэлд нь асуудал ч үүсэх аюултай. Тиймээс тайван байлгах л чухал. Ойлгож байна уу?"
Хажууханд минь байх эмч залуугын хоолой тэр хол усан доор байгаа юм шиг л бөглүү сонсогдож Жимин хёны уучлал гуйн бөхийх төрх бүдэг бадаг харагдана.
Удалгүй эмч ч гарч явж хаалга хаагдахтай зэрэгцэн нүд минь анилдаж эхлэв. Би яг л унтаж байгаа юм шиг. Гэхдээ дотроо сэрүүн тийм л хачин байдалтай хэвтэж байгаагаа мэдэрч байв.
Жимин хён гарнаас минь атгах мэдрэгдлээ. Удалгүй түүний гар яг л саяхан чичирч байсан шигээ чичрэн чихэнд минь түүний шаналгаантай гэх чинь уйлах чимээ тодхон сонсогдоно.
"Жонгүка... Би одоо яах вэ..." үнэхээр цөхөрсөн бас тарчилсан тийм хоолой дуулдав. Зүрхээр минь хатгуулж орхих шиг л өнөөх хэцүү мэдрэмж ахин намайг ороож авах нь тэр.
Дотор минь байх өөр нэгэн би цаг тутамд чихэнд минь шивнэнэ.
Энэ бүхэн чиний буруу.
" Жин хён Намжүүн хён тэд байхгүй. Би тэдэнгүйгээр яахаа мэдэхгүй байна."
"Бас..."
"Толгойлогч нь ганцаараа зугтчихсан"
***
Нэгэнт харанхуй болж хотын гэрэл асаж эмнэлгийн хөл хөдөлгөөн ихэссэн байлаа. Өрөөнд минь байх том буйдан дээр Жимин хён гүн гэх чинь нойрсоно. Хэдий шөнө болсон ч тэнгэр бүрхэж бороо шаагиж байлаа. Хөл минь янгинаж өвдсөндөө би унтаж чадахгүй харанхуй өрөөнд чимээгүйхэн цонхруу ширтэн сууна. Ямар нэг зүйл тунгааж бодон удтал суулаа.
Цонхны цаана инээлдэн гүйлдэх жаргалтай олон хүмүүсийг ширтэж байхдаа би үгээр хэлэхийн аргагүй тийм л их гунигийг мэдэрч байв. Намжүүн хён одоо байхгүй. Бидэнд тушаал өгч биднийг чиглүүлж бидэнд анхаарал тавьдаг тэр хүн байхгүй. Жин хён ч байхгүй. Яг ийм эвгүй байдлыг чанга инээд хөөрхөн яриагаараа сэргээгээд биднийг урамшуулдаг тэр хүн байхгүй. Бид ахиж хэзээ ч тэдний тэр инээмсэглэл тэр харцыг харж чадахгүй.
Хажууханд минь байх суга таягыг авсаар би амьсгалын төхөөрөмж дусал хамаг юмаа салгаад өрөөнөөс чимээгүйхэн гарлаа.
"0"
Эмнэлгийн коридороор алхах олон дундуур арай ядан явсаар танил дугаарын хаалганы өмнө ирэн зогслоо. Тэгээд бариулыг нь татан дотогш оров. Тэрхэн мөчдөө би хаалгаа ч хааж амжилгүй байрандаа хөшиж орхисон юм.
Зүрх минь намайг хурдан түүн дээр очоод тэвэр гэх ч хөл минь газартайгаа хадагдчихсан юм шиг л үл хөдөлнө.
Надруу чимээгүй ширтээд амьсгалын аппратныхаа цаанаас ямар нэг зүйл арай ядан хэлэх түүнийг би ширтхээс өөр зүйл хийж үл чадна. Цонхны цаана байх хотын бүдэгхэн гэрэл борооны шаагих чимээ л бидний нам гүмийг эвдэх мэт.
Тэр надруу би түүнрүү ширтэнэ. Зөвхөн бидний л дунд өрнөдөг тэр л чимээгүй ширтэлцээн энэхэн хэдэн хоромд чимээгүй бас тарчлаантай ширтэлцээн болж орхисон юм.
Сэтгэл минь үгээр хэлэхийн аргагүй өвдөж байв. Яг л тэр гэмт хэрэгтэн гэсэн шиг л түүний өрөөнд ямар ч сахиур байхгүй ухаан орсонг нь эмчид дуулгах ч хүнгүй ийм харанхуйд тэр ганцаархнаа хэр удаан байсан бол гэж бодох төдийд зүрх минь яг л цаас шиг үзүүрээсээ авхуулаад урагдах шиг л болно.
Тэр өндийх гэж байгаа бололтой арай ядан хөдлөх үед л би түүнрүү очив. Үргэлж л ийм байх юм. Анхнаасаа энэ хотод ирсэн үеэс авхуулаад одоог хүртэл яг л адилхан.
Би чимээгүй байрандаа зогсож тэр надруу бүх хүчээрээ тэмүүлсээр л байх юм.
Би юу ч хийж чадахгүй арчаагүй царайлаад байж байхад тэр үргэлж дундаа байх зайгаа ганц сантиметрээр ч болов багасгах гэж хичээж байдаг.
"Битгий бос." түүний хажууд ирмэгцээ би таягаа газар хаян түүнийг зөөлхөн хойш нь хэвтүүллээ. Тэгээд хойш ухрах гэсэн ч тэр гарнаас минь атгаад холдуулсангүй. Бүхэлдээ боолгосон шархтай гар нь миний хэдэн шалбархайнаас өөр зүйлгүй гарнаас зүүгдэнэ.
Дараа нь тэр ямар нэг зүйл хэлж байгаа бололтой амьсгалын аппарат нь цантаж байлаа. Юу хэлж байгаа нь бүрэн сонсогдохгүй байсанд би түүнрүү илүү их ойртлоо. Тэгээд ахиад л өөрийгөө бас мэдрэмжээ үзэн ядав.
Ийм нөхцөл байдалд хүртэл яагаад би түүнтэй ийм ойрхон байгаадаа догдлоод байгаа юм бол.
Миний түүнийг гэх сэтгэл ийм хувиа хичээсэн аминчхан юм гэж үү.
"Уучлаарай..."
Бүх хүчээ шавхаж хэлсэн түүний үг энэ байв. Уучлаарай. Ердөө л уучлаарай.
Гэхдээ ердөө уучлаарай гэдэг энэ ганцхан үг бидний сэтгэлийн тамыг бүр ч илүү гүн ухах тийм хүчтэй байсанг би дотор минь харанхуйлах тэр мөчид л ухаарч байлаа.
"Ахиад хэр ихийг туулах ёстой юм бэ..."
Нулимс минь түүний дээрээс дусаж атгалцсан гар минь чичрэнэ.
"Тэхёна... Тэр үед чи ердөө даалгавар болохоор л надтай хамт байсан юм уу. Тэр гэрэлт цохнууд бас чиний нойтон хамуу шиг зан бүгд тоглоомоор байсан юм уу... "
Тэр юм ярьж чадахгүй байсан ч нулимстай нүдээрээ надруу ширтсээр хурдан хурдан толгойгоо сэгсрэнэ.
" Яагаад заавал тэд биднийг сонгож нэгэнрүүгээ ойртох энэ тэнэг тоглоомоор тоглуулсан юм. Яагаад заавал бид... "
Үгээ ч гүйцээж чадахгүй би сул дорой царайлаад уйлсаар л байлаа. Бүх зүйл хэвээрээ байна. Тэр надруу тэмүүлж би байрандаа зогсдог нь ч би үргэлж түүний л өмнө сул дорой болж ингэж уйлж тэр намайг тайтгаруулдаг нь гээд л бүгд л яг хэвэндээ байна.
Гэхдээ өөрчлөгдсөн ганц зүйл нь гэвэл бид одоо илүү үнэн байна.
Бид одоо худал хэлж чадахгүй худал хайрлаж худал догдлохгүй.
Миний бүх зүйл түүнийх мэт түүний бүх зүйл минийх мэт. Яг л бид нэгэн бүхэл болж эцэст нь нэг нэгнээ ойлгож чадаж байгаа мэт. Мэдрэмж бүр минь надад 'чи түүнийх' гэж хэлнэ.
Гэвч болсон бүх зүйлээс болж үүссэн том ангал биднийг тусгаарлах аж. Хичнээн нэгэнрүүгээ тэмүүлэвч хүрч чадахгүй. Хэн нэгэн нь л урагш нэг алхах юм бол ангалруу унах болно. Хэрэв хамт байхыг хүсэх л юм бол хамтдаа тэр ангалруу орж үхнэ.
"Жонгүка..."
"Намайг битгий орхиоч"
Түүний чангахан шивнээ дуулдах мөчид л би нүдээ нээгээд түүнрүү харсан юм. Тэр ч бас над шиг нулимсандаа хутгалдаж орхиж. Тэр ч бас над шиг шархалж юу болох гэж байгааг бидний дунд ямар том ангал үүсээд байгааг анзаарчихаж.
Бурхан минь Тэхён. Би чамгүйгээр жаргалтай байж чадах ч байсан болоосой.
Чамгүйгээр би тэр мэдрэмжүүдийг өөр нэгнээс авч өөр нэгнийг 'минийх' гэж дуудаж чаддаг ч болоосой. Чи миний биений нөгөө тал биш юм шиг чи миний сэтгэл дэх хамгийн том орон зайг эзэлдэг нэгэн биш байсан ч болоосой.
Хэрвээ тийм байсансан бол одоо ингэж тарчлаантай өөрийнхөө бүхэл бүтэн тал хэсгийг алдаж байгаа юм шиг тийм мэдрэмж төрөхгүй байх байсан. Эрвээхий ганц далавчгүйгээр нисэж чаддаггүй шиг миний далавч болж байсан чамайг алдаж байгаадаа ингэтлээ их шаналахгүй байсансан.
"Би... Би ахиж энэ бүхнийг тэвчиж чадахгүй юм шиг байна Тэхёна... Бас би өөрийнхөө мэдрэмжид итгэж чадахгүй нь. Сиферээр хийдэг тэр хар тамхи чинь... Чи түүнийг над дээр ашигласан"
Би ахиж энэ бүхнийг тэвчиж чадахгүй. Гэвч... Түүнгүйгээр өөрийнхөө энэ сэтгэл хөдлөлийг яаж авч явахаа мэдэхгүй байна.
Би түүнд хайртай.
Гэхдээ одоо энэ сэтгэл минь энэ шаналал минь жинхэнэ үгүйг ч ялгаж чадахгүй нь.
Хэдэн цагын өмнө
" Толгойлогч нь ганцаараа зугтчихсан. Гэхдээ Жонгүка юу намайг ингэтэл минь их зовоож байгааг чи мэдэх үү? Намжүүн хён Жин хёны үхэл Юнги хёны гэнэтийн өөрчлөлт тэр олон хүүхдийн цогцос энэ бүгдийг би ганцаараа туулж чадахгүй нь." гэсээр Жимин үнэхээр л хэтэрхий их цөхөрсөн байртай эхэр татан уйлна.
"Надад ядаж чи байгаа гэж бодох ч Жонгүка би одоо чамд ч хүртэл итгэж чадахгүй дээрээ тулчихаад байна. Чамайг хэзээ яаж ямар үйлдэл гаргаад биднээс Хусог хён шиг урвахыг би тааж чадахгүй. Учир нь Тэхён... Тэр чам дээр тэр хар тамхийг ашиглачихсан"
"Шоронгын шалнаас авсан дээжний чинь хариу гарсан. Өнөөх бидний судлаад байсан сиферийн цусны хольцтой хар тамхи яг жинхэнэ нь мөн байсан. Хамгийн аймшигтай нь тэр хар тамхи хүний сэтгэл хөдлөл бас юм харах чадварыг нь өөрчилж чаддаг. Хар гэвэл харж битгий хар гэвэл ганц тэр объектоо харж чадахгүй болгодог тархинд тийм хүчтэй цочрол өгдөг хар тамхи байсан. Ийм болохоор л хүүхэд хулгайлж байхад нь хэрэгтэн харагддаггүй байсан. Гэхдээ сэтгэл хөдлөл гэдэг нь хэтэрхий аймшигтай санагдаж байна. Тэр муухай хар тамхиа цацаад л одоо надад сайн болоод догдло гэх юм бол догдолж орхидог. Тархи мэдрэлд тийм хүчтэй нөлөөлдөг тэр тамхийг чиний хайртай гээд байгаа тэр хүн чам дээр хэрэглэчихсэн... "
" Би яагаад сонсохгүйг чинь мэдсээр байж чамд энийг яриад байгаагаа мэдэхгүй байна. "
" Гэхдээ Жонгүка... "
" Чи ердөө л тэр тамхинаас нь болж түүнд сайн болчихсон бол яах вэ... Намжүүн хёны амь... Бидний хичээл зүтгэл чиний ингэтлээ зовж байгаа чинь бүгд хуурамч бол яах вэ... "
" Айж байна. "
Za bichwr mn duush talruugaa handj bgag hlh taatai bn. Ymr c hamaagv set vldeegeerei❤️