𝑰 𝒕𝒉𝒊𝒏𝒌 𝑰'𝒎 𝒊𝒏 𝒍𝒐...

By _Merily_

64.5K 6.9K 563

Completed ✔ "Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлана гэдгээ амлъя" More

Intro
01
02
03
04
05
06
07
08
09
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
32
33
35
36
37
38
39
40

34 (special)

1.4K 128 40
By _Merily_

[Энэ хэсэгт ерөнхийдөө үйл явдал бус зөвхөн захидал, гол дүрийн мэдрэмж л өгүүлэгдэх юм]

Сожины талаас :

Өглөө босдог цагаасаа жаахан эрт босоод өөртөө амархан хөнгөхөн өглөөний унд бэлдэнгээ мэйлээ шалгалаа. Ихэнхдээ сургуулийн ажил, бие даалт зэргээр дүүрдэг мэйл маань өнөөдөр арай өөр харагдаж байх аж. Үнэндээ өнөөдөр дараа долоо хоногт тавих илтгэлээ цэгцлэх гэж л эрт боссон хэдий ч одоо танил нэрээр хаягласан захидлуудыг унших ажилтай болчих шив.

Хамгийн түрүүнд ирсэн мэйлийг нээн харвал Жиминээс ирсэн байв.

"Hi my best friend ?"

За юу байна даа ? Манай Сожин мэдээж сайн л байгаа биз дээ ? Чи ойрд бүр залгахгүй болохоор чинь жаахан санаад л байна шүү... Гэхдээ чам руу залгах гэхээр Жонгүг чинь завгүй хүүхдэд битгий садаа бол гэж уурлаад барьж идчих гээд байх юм ! Нэгэнт бичсэнийх сонин сайхнаа ч бас хуваалцъя. Би сар гарны өмнө найз охинтой болсон гээд хэлж байсан даа. Тэгсэн өчигдөр найзыг нь хаячихсан -_-
Би юу буруу хийснээ ч мэдэхгүй байхад хаалгаа тайлж өгөхгүй, бүр чат ч бичихгүй, хариу ч өгөхгүй юм. Би тэгээд хаячихъя гэхээр хаяж чадахгүй шүү дээ, би ямар Жин биш ! Би чинь нэг хайрлавал бүх сэтгэлээ зориулдаг хүн шүү дээ. Үнэхээр яахаа мэдэхгүй байгаа хөөрхий муу найздаа зөвлөгөө өгөөрэй. Чи л надтай ярилцаж зөвлөгөө өгдөг байсан юмсан, манай хөөрхөн Сожин. Чамгүй бол үнэхээр хэцүүхэн л байна шүү...

Өө гол зүйлээ ярихаа мартчихаж ! Өнөөдөр чинь Жонгүг та хоёрын нэг жилийн ой юм байна лээ шүү дээ. Чи Жонгүгийн болзож байсан охидуудаас миний шалгуурт тэнцсэн цор ганц хүн юм шүү. Бүх хүнд сэтгэлээсээ хандаж үргэлж туслахыг хичээдэг чам шиг хүн бидний хажууд байгаад үргэлж баярладаг шүү. Сожин-а, биеэ бодоорой.

-Park Jimin"

Тэгэхээр өнөөдөр бидний нэг жилийн ойн өдөр байхнээ. Би....би мартаж орхиж !

"Энийг чи магадгүй өглөө л харах байх тийм ээ? Өглөөний мэнд ? Та хоёрын үерхлийн жилийн ойд баяр хүргье ! Цаашдаа бүр олон жил хамтдаа байгаарай гэж л ерөөе дөө. Хичээлээ сайн хийгээд, битгий хэт эмзэг байгаарай. Би чамд хэлж байсан байхаа, хүмүүсийн юу гэж бодох нь, юу гэж хэлэх нь чухал биш болохоор зөвхөн өөрийгөө л сонсож байгаарай. Ойлгосон биз, за тэгвэл баяртай !"

Богинохон бөгөөд зөвлөгөө өгч буй, залхуурсан ч юм уу нэрээ ч бичээгүй байдлаас нь хараад л хэн гэдгийг нь таньчихлаа. Ингэж бичих хүн мэдээж Юнгигээс өөр хэн байх билээ дээ.

"Би жаахан оройтуулчихсан уу, үгүй юу ? За юутай ч сайн сууж байна уу Сожин-а ! Тиймээ, чиний итгэл найдвар (hope) чинь байна.

Чамайг өнөөдөр та хоёрын жилийн ой гэдгийг мартчихсан гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна ! Гэхдээ санаа зоволтгүй ээ үүнийг зөвхөн би л мэднэ. Угаасаа тэр үед зуу дахь өдрөө хүртэл мартсаныг чинь ч гэсэн би л мэднэ шүү дээ. Одоо тэгээд мартсан гээд өөрийгөө тэнэг амьтан гэж хараагаад суучихав даа, хэрэггүй шүү. Жонгүг угаасаа чамаас юм хүлээгээгүй ээ. Тэр золиг зүгээр чамайг жаргалтай болгохыг л хүсдэг болохоор хайртай гэдгээ л үргэлж сануулж байхад түүнд хангалтай ойлгов уу ? Гэхдээ энэ золигийн уянгын халил заримдаа жаахан хэтрээд байх шиг санагдах юм, чамд тэгж санагдаггүй гэж үү ?

Юутай ч барьсан тавьсанаа ч санадаггүй үргэлж тэнэг юм шиг явдаг хэрнээ зуун хувийн тэтгэлэг аваад гадаадад сурч байгаа Сожин минь! Биеэ сайн бодоорой, асуудал байвал надад хэлээрэй. Хэрвээ Жонгүгийн санааг завоохыг хүсэхгүй байвал зүгээр л надад хэл ! Угаасаа чамайг түүний санааг зовоохгүй гээд юу ч болсон хэлэхгүйг чинь мэдэх болохоор л ингэж хэлж байгаа юм. Санаж яваарай, I'm your hope, you're my hope...

-Jung Hoseok"

Тиймээ, тэр намайг хамгийн сайн мэддэг хүн шүү дээ. Анх Хусог надад тусалсан үеэс эхлээд л би ичмээр хэдий ч тусламж гуйх бол түүн рүү л давхиад оччихдог муу зантай болчихсон ! Гэхдээ тэр хэзээ ч тусламжинд маань дургүйлхэж байгаагүй нь, хэзээ ч нууцыг минь задалж байгаагүй нь л миний хамгийн итгэдэг нэгэн болсон шалтгаан байх...

"Сайн уу Сожин !

Бид саяхан ярьсан болохоор надад бол хэлж ярих зүйлгүй л байна. Цагийн ажил чинь сайн байгаа биз ? Долоо хоногийн өмнөх шиг чинь хачин үйлчлүүлэгч орж ирээгүй биз дээ ? Дахиж тийм зүйл болвол захиралдаа шууд хэлээрэй. За юутай ч Жонгүг та хоёртоо нэг жилийн ойн мэнд хүргье~!

Нэг жил хэдийнээ болчихсонд итгэж ч чадахгүй нь ээ. Жонгүгийн найзын хувьд чамд үнэхээр баярлаж явдаг
юм шүү. Чамтай учирсанаасаа хойш Жонгүг өдөр бүр улам л сайн хүн болж байсан. Толгойд нь чамаас өөр зүйл бодогдохоо больсон тэр үеэс эхлүүлээд л муу бүхнээс аажимаар холдож эхэлсэн. Тамхи татахаа больж, ямар нэгэн хэрэгт орооцолдуулахаар зүйл л байвал шууд татгалзаад, гадуур ууж явахаа болиод, охидууд түүн рүү ойртоод ирвэл л шууд зайгаа барьдаг болчихсоных нь ард үргэлж чи л байсан. Чи үнэхээр түүнд үнэхээр солиотой их нөлөөлдөг гэдгээ мэдэх үү ? Чиний талаар ярихдаа ам нь задрах шахна гээч ! Чамайг харвал нүүр дүүрэн инээж, чамайг бодохоороо ганцаараа солиотой юм шиг өөр өөртэйгөө ярьж инээд алдаад суудаг цоо шинэ Жонгүгийг бий болгосонд баярлалаа. Эхэндээ түүнийг өмнөх шигээ зүгээр сонирхож байгаа байх нь гээд л өнгөрөөж байсан ч чамтай анх уулзсан өдөр түүний чам руу харж байгаа харц, хүрэхээс ч болгоомжилж байгаа нь, ярихдаа нүднээс нь оч гялалзаж байгаа нь, ойрхон суухдаа хичнээн сандарч байгааг нь хараад л энгийн шохоорхоод өнгөрөх хэрэг биш болохыг нь ойлгосон. Тэр үнэхээр чамд чин сэтгэлээсээ хандаж, нандигнадаг юм шүү. Тиймээс тэр тэнэг золигтой дахиад олон жил хамт байж өгөөрэй~!

-Kim Taehyung"

Яг энэ захидлыг уншаад л шууд нулимс цийлэгнээд ирэх нь тэр. Тиймээ би ч мэднэ, тэр намайг харцаараа хайрлаж, үйлдлээрээ энхрийлдэг гэдгийг нь. Мэдээж би түүнийг цаашдаа өдөр бүр, бүр ч илүү ихээр хайрлах болно оо...

"Юу байна даа, охин минь ?

Та хоёрын үерхээд нэг жил болсон гэдгийг сонслоо, гайхалтай ! Нэг жил салахгүй үерхэх чинь боломжтой юм уу ? Яахав нэгэнт болгоод үерхэж байгаа юм бол цаашдаа үхэх хүртлээ хамтдаа хөгширөөрэй дөө ! Ингэхэд би л та хоёрыг нийлүүлж өгсөн хамгийн чухал хүн гэдгийг санаж байгаа биз дээ ? Битгий мартаарай, би байгаагүй бол та хоёр нийлэхгүй байсан юм шүү ! Тиймээс надад ирэхдээ гоё юм авч ирээрэй. Хайртай шүү

-Worldwide handsome Jin"

Багахан инээмсэглэнгээ, толгой сэгсрээд дараагийн мэйлээ нээлээ.

"Энэ ер нь явах байгаа ? Энийг ер нь яаж явуулах юм бол ? Сожинд ер нь очих байгаа даа ? Очоосой л билээ дээ.

Жонгүг та хоёртоо ойн мэнд хүргье.... Би яг юу бичих ёстойгоо мэдэхгүй л байна л даа. Бас чатаар хэлээд эсвэл, зүгээр яриад хэлчих юмыг заавал ингэж мэйл бичих хэрэгтэй л юм байх даа. Жонгүг хэтэрхий сүртэй биш гэж үү ? Нэг мөсөн захиа бичээд өөрсдөө аваачиж өгцгөөе гэчихгүй дээ ! Бид хэд чамд сэтгэлийн үгсээ хэлье гэж тохирсон юм л даа. Гэхдээ чи мэднэ шүү дээ, найз нь иймэрхүү юм бичихдээ муу болохоор. Наанаа хөгжилтэй байна уу ? Найз залууг чинь сайн харж байгаа болохоор санаа зоволгүй хичээлээ л сайн хийгээд, хөгжилтэй байгаарай. <3

-Kim Namjoon"

Түүний мэйл саяхан л уйлж байсан намайг инээхээс өөр аргагүйд хүргэлээ. Нэг мөсөн захиа бичээд өөрсдөө хүргээд өгчихье гэчихгүй дээ гэнэ шүү... Түүнийг байгаа газар уйтгартай байна гэдэг боломжгүй !

Ийн надад ирсэн бүх захидлыг уншиж дууссаны дараа хэтэрхий жаргалтай байгаа болохоор нулимс минь өөрийн эрхгүй урссаар байв. Би үнэндээ үнэхээр тэдэнтэй учрахаасаа өмнө найзуудтайгаа хамт тийм хөгжилтэй гадуур явж үзээгүй. Зүгээр л надад огт найз байгаагүй хэрэг ! Яахав хэсэг найз гэмээр хүмүүс байсан ч надад огт хөгжилтэй байдаггүй байсан хэрнээ эдгээр залуустай зүгээр юм яриад суухад л туйлын хөгжилтэй санагддаг байж билээ. Яахав долоон хөвгүүнтэй хамт явахад зарим хүмүүс шивэр авир хийж, нэг удаа хажууд зогсох эмээ одооны охидуудыг ээ гэж санаа алдаад хялам хийж байсан ч удаатай. Би тэр үед юу ч хэлж чадахгүй балмагдаад, шууд л царай барайн нулимс цийлэгнээд буруу юм хийгээгүй хэрнээ доошоо харан шийтгүүлж буй хүүхэд шиг хуруугаа оролдоод зогссон ч Тэхён хамгийн түрүүнд ам нээж намайг өмөөрч үг хэлж билээ. Хэрвээ зүгээр тэгээд өнгөрсөн бол би гэртээ очоод асгартлаа уйлах байснаа л баттай мэдэж байсан юм. Яагаад ийм үед тэнэг юм шиг чимээгүй зогсоод байдгаа мэдэх юм алга. Тэр үед Юнги юмыг битгий ийм хүндээр хүлээж авч бай, хэн ч юу ч гэсэн битгий тэрэнд эмзэглэж бай гэж ширүүхэн сануулсаныг нь би одоо ч өөртөө байнга хэлдэг юм. Тэдний ачаар өөртөө итгэлтэй болж, ингээд харахад маш олон дурсамжтай хүртэл болчихжээ...

"Үүрд хайрлана гэж худлаа хэлэхгүй ч
Үхэх хүртлээ зөвхөн чамайг хайрлахаа амлъя"

-Jeon Jungkook"

Гэнэт дахин нэг мэйл ирсэн гэх мэдэгдлийг харан нээж үзвэл энэхүү хамгийн богино хэрнээ хамгийн халуун дотно санагдах хэдхэн үг байлаа. Нэрээ бичихгүй байсан ч чамайг гэдгийг шууд л мэднэ шүү дээ, том залуу минь !

Түүний мэйлийг авсан дариудаа утсаа аваад түүн рүү залгах тэр секунд бүрт зүрх минь түүн рүү тэмүүлэх аж. Яг одоо түүн рүү гүйж очоод хамгийн чангаараа тэвэрмээр байвч одоохондоо чадах зүйл минь ердөө түүний хоолойг сонсох тул утсаа авахыг нь тэсч үл чадна.

"Байна у----"

"Хайртай шүү Жон Жонгүг ! Би чамд үнэхээр их хайртай. Чиний төсөөлж байгаагаас зуу, мянга дахин илүү чамд хайртай. Хором бүрт чамайг санаж, секунд бүрт чамаар дутдаг"

"Би ч бас чамд.....маш их хайртай"

-
A/N Уржигдараас эхлээд л өчигдөр ч өнөөдөр ч байнгын засаж янзалсаар арай хийн сая л дууслаа. Ийм удаан засаж байсангүй ээ, ёстой ! Ерөөсөө аймар гоё бичихийг хүссэн ч болж өгөхгүй болохоор 🤦‍♀️

Одоо нээрээ дуусах дөхөж байгаа шүү, хэдхэн хэсэг л үлдсэн. Би бүр төгсгөл хэсэг ойртоод ирэхээр л бичвэр маань сэтгэлд нийцэхээ больчих юм. Сулраад онцүй болоод байна уу ? Та хэдэд ямархуу байна ? 🥺

Continue Reading

You'll Also Like

468 73 18
"I am sorry" "Y-You can't leave m-me" "But your relatives are doing this" "No please NO NO NOOOOO!!!!" The incident that still sends shivers to him w...
27.6K 2.7K 21
Өмнө нь 2190хоног энэ удаад 365?
3.5K 534 13
≪ Kim Taehyung of BTS | university ≫ 𝐒𝐔𝐌𝐌𝐀𝐑𝐘 𝐎𝐅 𝐒𝐓𝐎𝐑𝐘 : Хэрэв чамд сэтгэл байхгүй бол хэн ч чамайг хайрлахгүй. : ̗̀➛ Энэхүү бичвэр маан...
61K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story