'Cutie Pie'

By Jaehwa_yj

11.6K 1.1K 116

-Чи өөрийгөө хүний хайр татахдаа сайн гэдгийг мэддэг үү? -Jaehwa More

'01'
'02'
'03'
'04'
'05'
'06'
'08'
'09'
'10'
'11'
'12'
'13'
'14'
'15'
'16'
'17'
'18'
'19'
'20'
'21'
'22'

'07'

456 64 2
By Jaehwa_yj

Төрсөн өдрөөс хойш хичээл ортол амралтын өдөр таарсан юм. Тийм болохоор л өдрийн цагаар, бүлээн усанд хэвтэж байна. Сүбиний ярвагар царайнаас болоод санаа зовсоор байгаад таарлаа. Хүний төрсөн өдөр байхад, тэр хүүхэд яахаараа уурлачихдаг байнаа. Өдөрхөн нь зүгээр инээгээд гүйж байсан юм байж. Сүбиний хэлсэн зүйл бас уурласан шалтгаан нь, зөвхөн өөрийг нь дуудах нэрнээс болсон хэрэг үү?

Ийн бодсоор арьс минь хөгшин хүнийх шиг болоход багахан хугацаа л үлдээд байхад уснаас гарлаа. Биеэ хатаан, нимгэн даашинзаа өмсөөд Ёнжүн аас ирсэн файлыг шалгана.

Новш гэж, намайг эзгүйд их л хэцүүдэж байгаа бололтой. Амралтын өдөр таарсан дээр энэ асуудлуудыг нэг тийш нь болгодог ч юм уу? Тэгэхгүй бол бүр утгаа алдах нь.

"Сайн уу? Ёнжүн, чи баримтуудаа аваад гэрт хүрээд ир. Би гялс танилцаад, зохицуулах талыг нь бодоё." Утсаар хэлэх гэснээ хэлснийхээ дараа гэрээ цэвэрлэхээр босов. Үгүй бол туслахдаа шоолуулах биз.

Дөнгөж л цэвэрлэгээ дуусаад байхад хаалганы хонх дуугарлаа. Энэ хүн чинь, код хийгээд л ороод ирмээр юмдаа. Мартчих нь гэж баймааргүй дээ. Гараа алчуурт арчин, хаалгаа нээн өгөхөд Ёнжүн биш эгдүү минь зогсож байлаа.

"Миний эгдүү юу хийж яваа юм?" Түүнийг харан гайхсандаа, мөн удахгүй гэрт ирэх нэгнээс болж багагүй сандрал мэдрэнэ.

"Өчигдөр таньд муухай аашилчихсан болохоор...хамт гадуур гарах гээд хүрээд ирлээ. Та завгүй байсан уу?" Хөлөөрөө тоглон, сулхан ярих нь үнэхээр хөөрхөн харагдуулна. Түүний бүх зуршил нь ийм эгдүүтэй байж болдог юм уу?

"Юу? Би нөгөө зав..."

"Пак сонбэним!" Ёнжүны хоолой Сүбин бид хоёрыг хэн хэнийг маань түүний зүг харахад хүргэв. Энэ хүүхдэд мэдэгдэж болохгүй юмсан.

"Ёнжүн аа, миний дүү. Яасан хурдан ирээ вэ? За дотогш ороорой. Өнөөдөр миний дүү болоод жүжиглээтэх." Тэрнийг тэврэн авахдаа чихэнд нь сүүлийн үгсээ шивнэн хэллээ. Ойлгоно л гэж найдъя.

Би ч тэр хоёрыг хоёуланг нь дотогш оруулан, зочны өрөөндөө суулгалаа. Энд юу болоод байгааг надаас өөр хүн мэдэхгүй. Тиймээс өөрөө л аргалах хэрэгтэй.

"Тэгэхээр...Ёнжүнаа энэ бол манай сургуулийн сурагч Сүбин. Харин Сүбин аа, энэ хүн миний дүү байгаа юм. Өнөөдөр манайд өнжиж, хичээлийн судалгаагаа хийхээр ирсэн. Тэгээд бас чамтай цуг гадуур гарахдаа бэлдээд ирье. Та хоёр болж өгвөл нэгэнтэйгээ юм битгий яриарай." Худлаа инээн гараа урдаа авсаар өрөө рүүгээ оров. Сүбинийг эндээс авч гарч л байж бүгд цэгцрэх байх. Ёнжүнд тайлбарлаж болох болохоор яарах хэрэгтэй.

Энгийн хувцаслалт сонгон, үсээ хойноо сул шүлжин тэдэн дээр очлоо. Гэтэл Сүбин Ёнжүнтай ихэд дотно яриа өрнүүлэн сууж байв. Хүмүүстэй дорхноо эвийг нь олоод харьцчих юмаа. Үнэхээр эелдэг хүүхэд шүү!

"Сүбин аа, гарцгаая. Чи харин хийх ёстой зүйлээ хийж байгаарай." Эгдүүгээ яаруулан гутлыг нь өмсгөөд, гадагш дагуулан гарах үед л бүрэн амьгаа авахтайгаа болов. Дахиад жаахан л удсан бол би өөрөө бүгдийг илчлэх байсан биз.

Хорооллын зогсоолд ирэхэд Сүбин зөрүүдэлсээр бид түүний дугуйнд сундлан явлаа. Энэ хүүхдэд эсэргүүцэж чадахгүй бололтой. Бас тэрний нурууг налж яваа нь сайхан юм. Ахлах сургуулийн хүүхэд байж яахаараа ийм том биетэй байдаг байнаа. Бас булчингийн хөгжил үнэхээр сайтай. Гэвч энэ бүгдийг нь түүний эгдүүтэй байдал нуучих юмдаа.

Бид явсаар цэцэрлэгт хүрээлэнд ирэхэд, Сүбин намайг чирсээр гоёл чимэглэлийн жижиг лангуун дээр аваад оччихов. Дахиад бэлэг авч өгөх гэж байгаа юм байхдаа. Үгүй бол яасан гэж энд ирэх билээ.

"Нүүна, та дуртайгаа сонгоорой."

Нүүна, сая намайг нүүна гэсэн үү?

"Хөөх, Пак эмчээ гэдгээ больчихжээ. Тэгвэл энийг сонгож байна. Эгдүүтэй золиг минь." Хацарнаас нь чимхэн өхөөрдөн хэлээд, од, сар зэрэг хосолсон нарийхан бугуйвчийг заалаа. Харин Сүбин өөдөөс инээмсэглэн, сонгосон бугуйвчийг маань хайрцганд боолгон, өгөв.

"Зүгээр одоо зүүчихэе. Бас чамд ч гэсэн ямар нэгэн зүйл авч өгье." Хайрцагнаас нь гаргаж ирэн шууд л гартаа зүүлээ. Мөн Сүбинд зохиж магадгүй гэж бодсон хөөрхөн малгайнуудтай хэсгийг олж харсан юм. Би ч түүнийг сугадан явсаар дэргэд нь очоод

"Манай Сүбинд энэ үнэхээр өхөөрдөм харагдана даа." Нүдэнд туссан, бүжингийн загвартай малгайг түүнд өмсүүлэв. Үнэхээр л миний зөв байж. Тэрэнд жаахан хүүхдийнх шиг байх тусмаа илүү их зохих юм байна.

"Зургаа авхуулцгаая. Алив эгдүүтэй царай гаргаарай.  Гэхдээ бараг тэгэх ч хэрэг алга." Толгойг нь илэн эрхлүүлсээр, зургаа даруулан зогсож байхад урдаас танил нэгэн ирж байлаа.
Түүнтэй таарна гэж бодсонгүй шүү.

"Сэвон аа, юун нусхай дагуулчихсан юм бэ? Чи надаас салсан чинь үеийнхэн чинь тоохоо байчихсан уу? Тэгээд доод үеийнхээ хөвгүүнийг эргүүлдэг болоо юу?" Энэ муугийн хорон үгнүүдийг яая даа.

"Намжүүн, бидний дундах зүйл аль хэдийн дууссан. Тиймээс миний хэнтэй явах чамд хамаагүй. Бас нусхай биш юм шүү! Битгий доромжлоод бай. Тэр хэдий хүүхэд шиг харагдаж байгаа ч нөгөө ажилдаа чамаас илүү. Тэгэхээр зайлж үз!"  Сүбинийг хөтлөн, түүний хажуугаар мөрлөх нь холгүй зөрөн гарав.

Энэ тэнэг амьтнаас болж хөөрхөн жаалыгаа муу зүйлд оруулмааргүй байна.

____________________________________

Continue Reading

You'll Also Like

491K 12.9K 46
After a year away at Kitty Hawk, Cassie Maybank returns to the Outerbanks with a determination to get her life back on track. To stay healthy, to mak...
437K 17.3K 41
[COMPLETED]"I can never see you as my wife. This marriage is merely a formality, a sham, a marriage on paper only." . . . . . . She was 10 years youn...
397K 7.2K 99
THE PICTURE OF YOU - a Rafe Cameron story - ••••• ••••• ••••• ••••• When Rafe Cameron fell wildly in love with Myra Maybank, two worlds collided, a p...
847K 22.1K 76
မင်းဟာ လူသားတွေကိုကယ်တင်နေတဲ့ဆရာဝန်မလေးပေမယ့်ကိုယ့်အတွက်တော့ အချစ်တွေကုသပေးမယ့် အချစ်ဒေါက်တာမလေးပါ..... #စဝ်ခ...