Heart Maid

By lovely__jwy

23.7K 2K 336

Бид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMP... More

00 | Intro
01 | New
02 | First time
03 | Sweet
04 | Far away
05 | Past
06 | It was you
07 | Wanna protect you
08 | Idiot
09 | Friends
10 | Penguinz
11 | Mad at him
12 | Girlfriend
13 | Gifts
14 | Birthday
15 | Truth or Dare
17 | First trip
18 | Him
19 | Noona
20 | His space
21 | Jacket
22 | Hug
23 | Only one
24 | Young
25 | Rain
26 | Brave heart
27 | Heart Maid

16 | Found You

656 60 8
By lovely__jwy

Kang Seolhee's POV

- Тийм гээд байхад даа! Тэгвэл болих л үгүй юу.

Жэй, Нами хоёрын төвөгтэй харилцаанаас болж толгой гашилж гүйцэх нь. Нэг нэгнээ мэдсээр байж л эцсээ хүртэл гүрийх гээд байгаа бололтойдог энэ янзаараа.

- Ямартай ч Солонгос хэлнийхээ бие даалтыг хийсэн хүн байна уу?
Сонү бид хоёрын голоор орж ирсээр гараа ийш тийш савчуулан явсаар асуув.

Нами хажуунаас хэнэггүй гэгч нь юу өгсөн талаар асуух нь тэр.

- Өөрийн мэдрэмжийг илэрхийлсэн сэтгэлийн үгс ч билүү нэг тийм юм л байсан санагдаж байна.

- Би хийчихсээн. Цагаасаа эрт өгвөл оноо нэмдэг юм болов уу?

Сая л нээрээ хийгээд дуусгасанаа санаад багахан баярлах шиг.

"Тийм юм бодох зав ч алга. Ядаж байхад бүх л хичээл дээр баахан бие даалт өгөөд эхэлснийг хэлэх үү, ёстой нэг" Сонхүн хаанаас ч юм гэнэт гарч ирэн миний алхаанд тааруулан бидэнтэй нэгдлээ.

Сонү, Нами хоёртой толгой дохин мэндлээд цааш сургуулийн зүг алхацгаалаа.

Аль дээр Сонхүнд "Би өөрийнхөө найзуудад их харам хүн шүү" гээд зүгээр л тоглоомоор хэлсэн байтал үнэхээр л тэр нөгөө хоёртой тийм ч дотно байдаггүй гээч.
Гэхдээ энэ сургуульдаа ирээд олон сайн найзуудтай болж байгаа минь үнэхээр аз гэмээр. Би өөрөө ч яаж тэдэн шиг сайн найзуудтай болсноо гайхдаг юм.

- Хисын аа, ингэхэд Сүён яагаад ер хичээлдээ ирэхгүй байгаа юм?

Сүүлийн 3 долоо хоног хичээлдээ ирэхгүй багш нар ч чимээгүй байгаад байсанд үнэхээр л би гайхаж байсан юм.

- Би яаж мэдэх билээ, дахиад л чөлөө аваад гадуур дотуур зугаалж яваа биз.

Тэр миний асуултанд их л дурамжхан байсан тул энэ сэдвийг ингээд хаахаар болж долоо хоногийн өмнөөс л сэтгэл гэгэлзүүлсэн байсан зүйлээ ярилцахаар шийдэв.

- Нээрээ тийм! Бараг долоо ч хүрэхгүй хоногийн дараа сургуулийн аялал болох юм байна. Догдлоод байх чинь ээ. Чи юм аа бэлдсэн үү?

Цайны цаг байхад л түүнийг ном уншсаар байгаад байхаар нь номыг тас хийтэл нь хаагаад бараг л орилчихов.

- Харин л дээ, одоо Жэюүн, Сонхүн хоёр ирж байгаа тэгэхээр л болъё.

Над руу харсан ч үгүй хэлчхээд буцаад номоо уншаад эхлэх нь тэр.

- Ингэхэд чи юу хийж байгаа болоод ингэж их төвлөрчхөөд байгаа юм?

- Солонгос хэлний бие даалтанд хэрэг болж магадгүй.
Өөр юм хэлэхгүй байсанд амандаа бувтнасаар цайны газар луу явлаа.

- Бурхан минь гэж! Урагшлуулах гэнэ ээ? Гайхалтай.

Бид бүгд сургуулийн аялалыг хугацааг наашлуулсныг мэдэн баярлаж байлаа.

- Догдолчихлоо байна. Гоё байх даа!

Үнэхээр л анх удаагаа явж үзэх гэж байгаадаа баярлан аль эртнээс л бэлдэж байсан ч одоо ингээд өнөө маргаашгүй явах болоход тэр мэдрэмжүүд улам л тодрох шиг.

- Би ч бас.

Хисын өнөө л номоо сугандаа хавчуулсаар ирэн бидэнтэй нэгдлээ.

- Чи яалаа гэж, анх удаа явах гэж байгаа би л баярлах ёстой байхад.

- Миний ч бас анхны удаа шдээ.

- 2 жилийн өмнө шилжиж ирсэн ч наад Хисын чинь их бүрэг ичимхий болохоор эхний жилдээ яваагүй, харин өмнө жил сургуулийн дотоод ажлын улмаас болоогүй юм.

Жэюүн хоолоороо тоглонгоо тайлбарлаж өгөх ба халбагнаасаа гараа салгаад миний үсийг оролдоод эхлэв.

- Чиний үс яагаад ийм гоё зөөлхөн байдаг юм?

- Харин л дээ, миний үс их гоё эрүүл шүү.

- Үсээ сүлжчихвэл хөөрхөн байх даа, нээрээ тийм зугаалгаар явахдаа би чиний үсийг сүлжиж өгнө өө. Би байнга дүүгийнхээ үсийг янзалж өгсөөр байгаад иймэрхүү зүйлдээ их сайн гэж мэд!

Сонхүн бугуйн цагаа харсаар хэлчхээд, хурдан явахгүй бол хоцорч магадгүйг хэлэн толгой илээд үүдний зүг гүйж багахан далласаар бид бүгд анги руугаа явцгаалаа.

"Догдолсон сэтгэлээр зорин очоод, хэлэх үгсээ залгичхаад инээгээд өнгөрдөг миний сэтгэл дэндүү хүчтэй атлаа өрөвдөм ажээ.

Мэдрэмжийн минь оргил болсон чинийхээ инээмсэглэлд бүдэрч унаад босохдоо, баяртай нь аргагүй босоод сэтгэл дэх тоосоо гөвдөг болжээ.

Сэтгэлийн үгсээ чагнасаар харанхуйд тэмтчин явбал гагцхүү чам дээрээ л би төөрөлгүй ирэх биз.

'Эцсийн зогсоол' хэмээсэн чиний зүрх лүү өнгийж харвал өөр нэгний дулаан хэдий ч жихүүцэм инээмсэглэл намайг угтаж, чамайг баярлуулдаг аж"

Өдөр бүр ширээн дээрээ нэг л янзаараа байсаар байдаг өнөө дэвтрээ зориг гарган нээгээд олон сарын турш мэдрэмжээ илэрхийлэхийг хичээн байж дүүргэсэн нэг нүүр хуудсаа бодолдоо чангаар нэг уншиж үзлээ. Үнэхээр надаас гараа юу гэмээр гайхалтай байсанд эдгээр мэдрэмжийнхээ эзнийг сэтгэлээ онгичин байж олсон юм.

Энгийн байгаа байдалд нь дасаж, инээмсэглэлд нь бүдэрч унадаг, хараад хэмжээгүй их догдлолыг мэдэрдэг тэрнийгээ эцэст нь нэг олж чадсанаа ухаарав би.

Тэр минь байжээ.

Сэтгэлийн минь аялгууг хөглөсөн, мэдрэмжийн утсыг минь уянгалуулсан тэр нэгнээ олжээ.

Гэсэн ч бодол дотор минь эргэлдэх бодлууд намайг бас сэтгэлийг минь нэг сайн цохиод авах юм.

- Хөөе, Чи ямар их юм авчирсан юм бэ? Тэгээд бүгдийг нь хэрэглэх юм уу?

2 ачааны тээш дүүрэн эд зүйлсийг минь харсан Нами ийн уулга алдах аж. Ингээд л миний аялалд явах туршлагагүй минь харагдаж байгаа юм л даа. Би л ганцаараа ийм их юм авч явж байгаа бололтой.

- За за, чимээгүй бай. Хүмүүс намайг харах нь байна. Хурдан сууя!

Нами "Чи хаана суух юм бараг л суудалгүй болчихож, надад Сонү суудал авчихсан гэсэн"

Эргэн тойрноо харвал нээрээ л ихэнх суудал эзэнтэй болж зарим нэг нь хоосон байсан ч бүгд аль хэдийнээ хүн хадгалчихаа биз.

- За яах вэ, би хажуугийн автобусанд суучихъя, яавал гэж.

Ангийхантайгаа ойр байхыг хүссэн ч хэтэрхий удаан хөдөлгөөнөөсөө болж бүтэлгүйтэх шиг боллоо.
Автобусанд орж иртэл танил царай харагдсанд баярласаар түүнд дээр очлоо.

- Дургүйцэхгүй бол би сууж болох уу? гэхэд тэрээр нааш харан нүд нь сэргэн "Хөөх тэг л дээ. Ашгүй, ганцаараа уйдах байх гэж бодож байлаа" хэмээв. Аз болж энэ Жэюүны анги байж таарсан юм.

- Байзаарай, би нэг л юм мартаад байх шиг.

Яагаад ч юм ямар нэг зүйл санах ёстой юм шиг санагдаад их л тавгүй мэдрэмж төрөөд, автобус хөдөлсөн ч санахгүй хэвээр л байлаа.

- Аан тийм. Өнөөдөр чинь чиний төрсөн өдөр шүү дээ! Яаж мартаж чадав аа.
Хажууд Жэюүн зүгээр л дуу сонсоод, түүнийгээ амандаа аялахыг нь сонсоод санасан хэрэг.

- Чи санаж байгаа байх нь ээ. Баярлачихлаа байна.

Инээмсэглэсээр түүнд долоо хоногийн өмнө бэлдээд, аяллын цүнхэндээ хийсэн байсан бугуйвчаа гаргаж ирж өгөөд "Би өөрөө хийсэн болохоор хэр болсныг нь мэдэхгүй ч би их хичээсэн шүү" гэхэд Жэюүн үнэхээр л сэтгэлээсээ баярласаар шууд гарандаа зүүгээд таалагдаж байгаагаа хэлээд, инээмсэглэсээр цааш дуугаа үргэлжлүүлэн аялаад үе үе бугуйвч руугаа харж явлаа.

- Сэрээрэй, бид аль хэдийн ирчихлээ.

Жэюүныг ийн хэлэхэд нь харвал гадаа бараг л харанхуй болсон байх аж. Замын дунд дотор эвгүйрхээд байсанд унтахыг хичээж байгаад жинхнээсээ унтаад бүр Жэюүны мөрийг дэрлэчихсэн унтсан байснаа мэдэв.

- Унтамхай охин минь, хурдан бууцгаая!. Найзууд маань хүлээж байгаа шүү дээ.


2022.11.22
Okay okay! Finally I'm back on this fic >< yooy bur yu bicdeg yaj bicdeg bilee c gej bdloo udaan hugatsaanii daraa bolohoor ene heseg maani jhon taaruu bolchih shig bolloo,,, urshuuj hairlaarai 🙇‍♀️😭

Ghde yg unniig helehed unpub hiihed gantshan huruu dutuu bnaaaa:(

Continue Reading

You'll Also Like

12.1K 623 25
Family, where life begins and love never ends. This is the story of two families who are very dear to each other. Seokjin, Namjoon & Yoongi, Hoseok a...
3.8K 347 20
Түрүүлж дурласан нь би байхад! Яагаад би чиний дэргэд байх эрхгүй гэж вэ?
7.4K 987 11
Дахин нэг удаа цэнхэр мөрөөдөлд минь тэврүүлж болох уу? ~
16.1K 1.9K 16
Миний хэлээгүй тэр нууцыг хэзээ нэгэн цагт инээмсэглэл дүүрэн хэлэх өдөр ирэх болов уу?