CHAPTER SIX
ТАНИХГҮЙ НЭГНИЙ ХАРЦ
✭ ✭ ✭ ✭ ✭
Амралтын өрөөний цонхоор бороо шаагих нь сонсогдох ба тэнгэр ийн бүрхэг байхад биен тамирдаа орох эсэхдээ эргэлзэн санаа алдсаар дээгүүрх цагаан цамцаа тайлав.
Хажууд байх бэлтгэлийн хувцсаа эхнээс нь өмсөж байтал хөхний даруулгын түгжээ тайлагдах нь тэр. Энэ үеэр хаалгаар хүн орж ирэх нь сонсогдсон бөгөөд саяхан гарч явсан Жэюүн байх хэмээн бодож тайлагдсан даруулгаа цээжиндээ барьсан чигтээ арагш харалгүй "Жэюүн энийг хийгээд өг" гэнэ.
- Шим Жэюүн-д нүцгэн цээжээ харуулбал маргааш нь нэг хөнжилд сэрнэ гэдгээ мэддэггүй юм уу?
Ийн хэлэх Сонхүн аажуухан даруулгын маань түгжээг хийж өгөөд цаашлаад цамцыг маань ч өмсгөж өгсөн юм.
- Энэ газарт намайг оролдож зориглох хүн байдаг гэж бодохгүй л байна.
- Би лав Жэюүн-ийг хүн гэж боддоггүй.
Түүний ямар ч нүүрний хувиралгүй хэлсэн үгийг хүндээр тусгаж авсангүй. Пак Сонхүн Шим Жэюүн нар найзууд биш ч бас дайснууд ч биш. Магадгүй нэгнийхээ чухал түншүүд гэж тодорхойлж болох юм.
Удалгүй тэрээр өнөөдөр намайг ихэд тавгүй байгааг анзаарав бололтой гараас хөтөлсөөр тагтан дээр гарах аж. Гадаа бороо шивэрсээр байх ба Сонхүн хоёр гараа бэлхүүс дээр минь тавиад тагтны хаалт дээр өргөж суулгасанд багагүй сандарч хүзүүнээс нь тэврээд авлаа.
- Залуу хатагтай, сэтгэл санаа тань тааруухан байна тийм үү?
- Ах дахиад л намайг хувьцаагаа өөрт нь шилжүүлж өгөхийг шаардсан юм.
Нүдээ анин ийн өгүүлээд түүний хүзүүнд наалдсанд буцаад намайг өөрөөсөө холдуулж чимээгүйхэн уруул дээр үнсэж эхлэх нь тэр. Тэгээд үргэлжлүүлэн үнсэлтээ дуусгаад "Хараал идсэн Чүэ Ёнжүн, төрсөн ах чинь биш байсан бол аль хэдийн зохицуулж өгөх байлаа" гэсэнд нь инээмсэглэж түүнд тэврүүлэв.
Ийнхүү бороон дунд тэврэлдэн зогсоход хаанаас ч юм хэн нэгний харц мэдрэгдсэнд Сонхүн-д хэлэлгүй аажуухан тагтнаас доош харвал сургуулийн төмөр хашааг налж электрон тамхи татан биднийг ажиглан зогсох танихгүй нэгнийг олж харсан юм.
Дүрэмт хувцас нь дээрээ өмссөн савхин хүрэм, богино тайралттай хар үс, чихэн дээрх үй олон ээмэг. Мөн ихэд сонирхолтой зүйл үзэж байгаа мэт биднийг ажих ширүүн харц. Эвгүй, тун эвгүй мэдрэмж байна.
- Юу хараад байгаа юм?
Сонхүн тэврэлтээ салгахад сандран "Юу ч биш дээ, орцгооё" хэмээж түүнийг түрүүлж орсны дараа дахин өнөөх зүг рүү харвал залуу байхгүй болсон байв.
Би түүнийг мэдэхгүй ч тэр намайг мэддэг бололтой. Хачирхалтай юм.