Love is a game. WANNA PLAY???

By Nana_manami

102K 5.1K 348

Чанёол инээмсэглээд: Тэгэхээр хайр бол нэг төрлийн тоглоом. Илүү ойлгомжтой тайлбарлавал яг шатар шиг. Хэн ха... More

Part 1
Part 2
Part 3
Part 4
Part 5
Part 6
Part 7
Part 8
Part 9
Part 10
Part 11
Part 12
Part 13
Part 14
Part 15
Part 17
Part 18
Part 19
Part 20
Part 21
Part 22
Part 23
Part 24
Бяцхан Бонус
Төгсгөлийн хэсэг

Part 16

3.7K 181 10
By Nana_manami

Түүний харц нь үнэхээр ширүүн байх бөгөөд миний гарыг шидээд буйдангаас босоход би гарнаас нь атгаад: Би чамайг хайрлаж болохгүй юм уу?...
Түүний хариултыг хүлээх тэрхэн хором мянган жил мэт санагдахад анир чимээгүйг эвдэн "Чиний дур" гэх түүний хоолой толгой дотор минь цуурайтахад гар минь суларч сулбайн, тэрээр миний хажуугаар салхи татуулан өрөө лүүгээ яваад орчихлоо.
Зэвүүн Пак Чанёол.....
Үгүй эсвэл тийм гэхийн оронд зүгээр л "Чиний дур" гээд орхичихдог чи Кай-с ч муу хүн юм даа. Гэхдээ яагаад нулимс минь урсахгүй байгаа юм бол? Яг л зүрх нь цохилохоо больсон амьгүй бие мэт юу ч мэдрэхгүй байна. Үүний оронд өвдөлт мэдэрсэн нь хамаагүй дээр мэт санагдана...
Хоолны анхилам үнэр үнэртэж эхэлхэд би нойрноосоо сэрлээ. Юун хоол билээ гэж бодсоор нүдээ нээн эргэн тойрноо хартал Чанёол цаашаа харчихсан хоол хийгээд зогсож байх нь тэр. Тэрээр хамаг анхаарлаа хоолонд төвлөрүүлсэн харагдах бөгөөд толгойн хөлс нь бурзайн, түүнийгээ үе үе арчих нь дэндүү сэтгэл татам харагдана. Зүрх минь дахин цохилж эхлэх мэт түргэн түргэн цохилж эхлэхэд тэрээр над руу огцом эргэж харснаа: Сэрчихсэн юм бол ирж туслахгүй юу хийгээд байгаа юм гэхэд нь би сая нэг юм ухаан орж орноосоо ухасхийн түүний хажууд очин зогслоо.
Тэрээр өндөгний ороомог хийсэн байх бөгөөд тэрийгээ гаргаж миний өмнө тавиад: наадхаа хэрчиж бай гэж хэлчихээд эргэж харахад нь би түүнийг хэрчиж эхэллээ. Гэтэл тэрээр миний хажуунаас давс авахдаа хальт миний гаранд гараараа шүргэтэл би сандарсандаа гараа эсэгчих нь тэр.
"Яаа" гэж дуу алдан эсэгсэн хуруугаа хартал Чанёол миний гарнаас барьж угаалтуурт ус гоожуулан миний хурууг дүрээд: Тэнэг юм уу? Гараа эсэгчихээд хараад зогсоод байх юм гэж хэлээд хурууны наалт аван миний гаранд наах хүртэл би түүнийг ширтэж байлаа.
Зүрх минь намайг амьд гэдгийг мэдрүүлэх мэт түргэн түргэн цохилж эхлэхэд би өөрөө ч мэдэлгүй нүүрэндээ инээмсэглэл тодруулж байв. Тиймээ Чанёолын хэлснээр түүнийг хайрлах эсэх нь миний л дур. Гэхдээ би бууж өгөхийг хүсэхгүй байна Пак Чанёол...
Бид хоёр урд урдаасаа харан хоолны ширээнд суухад Чанёол надад ус дөхүүлж өгөн: өнөөдөр би ирж хонохгүй шүү гэхэд нь би зүгээр л толгой дохьлоо.
Түүнтэй юм ярихыг хүссэн ч амнаас минь авиа гарч өгөхгүй зовооно.
Би уснаас нэг балгачихаад хоол руугаа харан: намайг чамд сайн болсныг хэзээ мэдсэн юм гэж асуутал тэрээр юу ч болоогүй мэт хоолоо идсээр: Чи хэзээ чамайг надад сайн болсныг мэдсэнийг мэдсэн юм гэхэд би өөрийн мэдэлгүй инээчихэв.
Чанёол над руу гайхан хараад: Юундаа инээсэн юм гэхэд нь би толгойгоо сэгсрэн: Зүгээр л.... Гэхдээ эхлээд би асуулт асуусан санагдах юм гэтэл Чанёол уснаасаа балгангаа: Тэр орой чамайг хөтөлж байхад чи гараа огцом татаж авсан даа. Тэгэхэд л би чамайг гадарласан гэхэд нь би толгойгоо дохиод: Надаас түрүүлж мэдсэн юм шиг байна гэтэл тэрээр над руу ширтэн: Чи харин хэзээ мэдсэн юм гэхэд нь би урдаас нь харж инээмсэглээд: Тэр эмэгтэйтэй байгааг чинь хараад л. Чи намайг өөртөө сайн болох хэрэггүй гэж сануулах гэсэн биз дээ гэхэд тэрээр толгойгоо дохиод: Тэгээд л өчигдөр надаас тийм асуулт асуусан тийм үү? гэхэд нь би харцаа буруулан: Чамайг мэдчихээд байхад нуугаад яваад байх утгагүй биз дээ гэхэд тэрээр зүгээр л толгой дохьсноо сандланд тохсон байсан хүрмээ аваад: За явлаа. Хоёр өдөр ирэхгүй болохоор өөртөө зориулаад жоохон хоол хийгээрэй гэж хэлчихээд гараад явчихлаа.
Би шалбарсан зүссэн хуруу руугаа хараад: Ингээд шархны лент наасан болоод орхичих юм бол эдгэнэ гэж бодож байна уу?? гэж өөртэйгөө ярьсаар босч аяга тавагаа хураачихаад буйдан дээр очиж суун үзэж амжаагүй олон ангит киногоо тавьчихаад сууж байтал хаалга тогших чимээ дуулдах нь тэр.
Би Чанёолыг юмаа орхичихож гэж бодон очиж хаалгаа нээтэл Чанёолын найз Кёнсүү зогсож байлаа. Би бага зэрэг бөхийн: Чанёол гараад явчихсан гэтэл тэрээр зөөлөн инээмсэглээд: Мэднээ харин Чанёол юм орхичихож аваад ирээч гэхээр нь би авах гэж ирлээ гэхэд нь би хаалганаас холдоод та ороод ав ав гэтэл тэрээр миний хажуугаар орж гал тогооны сандал дээр суучих нь тэр.
Би түүн рүү гайхан хараад: Та ороод юмыг нь ав ав гэтэл тэрээр над руу харж инээмсэглэн: Чи ингээд явахад зүгээр юм уу? гэхэд нь би гайхан: Би хаашаа явна гэж?? Гэтэл тэрээр мөрөө хавчаад: Үнэндээ би чамайг авах гэж ирсэн л дээ гэж хэлээд инээхэд нь би өөр лүүгээ заан: Намайг уу? гэтэл тэрээр толгой дохиод: Өнөөдөр амралтын өдөр болохоор бид нар салхинд гарч байгаа юм аа. Гэтэл Чанёол чамайг орхичихож. Тийм болохоор би чамайг авах гэж ирлээ. Хурдлаарай үүдэнд манай найз бүсгүй хүлээж байгаа гэхэд нь би толгойгоо сэгсрэн: Та буруугаар ойлгоод байх шиг байнаа. Чанёол намайг уриагүй. Тэглээч бид хоёр таны бодож байгаа шиг харилцаатай хүмүүс биш. Тийм болохоор би явахгүй байж болно гэтэл тэрээр толгойгоо сэгсрээд: Харин ч чи явахгүй бол болохгүй. Чанёол чамайг уриагүй юмаа гэхэд чамайг урьсан олон хүн байгаа болохоор санаа зовох хэрэггүй дээ. За хурдлаарай гэж хэлээд намайг түрсээр угаалгын өрөө оруулчихав...
---------------------------------------------------------------------
Чанёол над руу том нүдэлсээр: Чи энд юу хийж байгаа юм гэхэд нь би Кёнсүү-рүү харсаар: Нө..гөө би гэтэл Сухо ах миний урдуур орж зогсоод: Би Кёнсүүтэй яриад аваад ирээч гэсэн юмаа. Айлын охин хүүхэд гэртээ ганцаараа айчихвал яах юм гэтэл Кёнсүү хажуугаар орж ирэн: Бид нар ярилцаж байгаад урьсан болохоор чамд хөөх эрх байхгүй шүү гэж хэлээд миний нэг гараараа миний гарнаас хөтлөн нөгөө гараараа миний ачааг барьсаар дотогш 2 давхар байшин руу намайг дагуулан орлоо.
Сухо ах орж ирмэгцээ надад байшинг танилцуулсаар: За чи энд манай найз охинтой хоёр хонох болох нь. Зүгээр биз дээ гэхэд нь би толгойгоо дохин инээмсэглэхэд Сухо ах толгойгоо дохиод: За тэгвэл ачаагаа янзалчихаад оройн хоолоо идэхээр буугаад ирээрэй гэж хэлчихээд хаалга хаан намайг ганцааранг минь орхив.
Би ачаагаа бэлдэж тавьчихаад орон дээр суун яах гэж энд ирсэнээ бодно. Хүн харвал намайг Кёнсүү ахын ятгалгаар ирсэн мэт харагдах боловч үнэндээ би түүнийг харахыг хүссэндээ л энд ирсэн шүү дээ.
Хаалга онгойх чимээ сонсогдоход нүдээрээ инээмсэглэсэн бүсгүй орж ирээд: Мира гэсэн байхаа. Би Сухогийн найз бүсгүй нь. Намайг Им Жүра гэдэг гэж хэлээд гараа сунгахад нь би толгой дохин: Танилцахад таатай байна гэж хэлээд гараа сунгатал тэрээр миний гарнаас угз татан босгоод: Оройн хоолны цаг болчихлоо гэж хэлээд намайг чирсээр доошоо бууж иртэл бүгд ширээндээ суучихсан байлаа. Тэр ч мөн адил...
Жүра эгч намайг чирж явсаар Чанёолын хажууд суулгаад: За ингээд бүгд бүрдлээ. Бүгдээрэй амралтын хоёр өдөр сайхан салхинд гарч байгаад буцнаа гэхэд Сухо ах инээмсэглэн гарнаас нь атгаад: За бүгдээрэй хоолоо идэцгээе гэж хэлээд бид бүгд хоолоо идэж эхэллээ.
Хоолны ширээний ард бүгд хос хосоороо байсан нь намайг багагүй гайхшруулав. Бэкхён Тау нар хүртэл хостойгоо ирсэн байх ажээ.
Анх тэр үдэшлэг харахдаа энэ залуус яг л Чанёол шиг сээтэгнүүр хүүхэмсэг эрчүүд байх гэж бодсоноо нуух юун. Гэтэл одоо тэд энэ ширээний ард бүгд найз бүсгүйрүүгээ яг л энэ дэлхий дээрх цорын ганц эрдэнэ рүү ширтэж байгаа мэт харж байсан болохоор би тэдгээр эмэгтэйчүүдэд багагүй атаархав. Ийм хүмүүс яаж Чанёолтой найзууд байж чаддаг байнаа.
Би лав энэ бүсгүйчүүдийн оронд байсан бол найз залуугаа Чанёолтой нийлэхэд нь джргүйцэх байсан байхдаа. Гэтэл би өөрөө энэ хүүхэмсэг амьтанд сайн болчихдог мөн таар ч дээ.
Харваас тэд нар нэг нэгнийгээ дэндүү сайн таньж байсан болохоор би тэднийг эртний танилууд хэмээн таамаглав. Гэтэл Таугийн найз охин надад хандан: Та хоёр хэзээнээс үерхэж эхэлсэн юм гэж асуухад Тау түүнийг зөөлөн нударч байгаа харагдлаа.
Бүгд миний хариултыг хүлээн чимээгүй болоход би Чанёол руу хартал тэр ч мөн адил их сонирхож байгаа бололтой толгойгоо түшин над руу сонжсон байртай инээмсэглэж байх нь тэр. Мэдээж энэ нь тэр надад туслахгүй гэсэн үг...
Би бууж өгөн санаа алдаж харцаа буруулаад: Үнэндээ бид хоёр үерхдэггүй ээ. Би өчигдөр сэтгэлээ илчлээд хаягдчихсан гэж хэлээд инээмсэглэтэл Жүра эгч алга ташин: Зоригтой юмаа. Амжилт Мира гэхэд бусад нь алга ташиж, Бэкхён над руу харж нүдээ ирмээд: Бид бүгд чиний талд байгаа шүү гэхэд Чанёол ганцаараа хоолны ширээний араас босон гараад явчихав.
Тэгтэл Тау намайг зөөлөн нудраад: Зүгээрдээ Чанёол угаасаа л ийм хачин зантай. Битгий тоо гэхэд Бэкхён хөгжилтэй яриа өрнүүлсээр таагүй уур амьсгал алга болов.
Хооллож дуусчихаад тэр хэд зочны өрөө ороход би ус уухаар гал тогоонд орж ирлээ. Үнэндээ энд байх надад таалагдаж байна. Хэрвээ гэртээ байсан бол Чанёолыг хаана ямар охинтой байгаа бол гэж бодсоор олигтой ч амарч чадахгүй байх байсан биз. Харин тэр энд байгаа болохоор надад хамаагүй амар байна.
Шилэн аяганд ус хийгээд эргэтэл Чанёол ард зогсож байсныг мэдэлгүй цочсондоо гарнаасаа аягаа алдтал аяга хагаран шалаар дүүрэн шилний хагархай болчихов. Би сандран доошоо суун шил түүж эхэлтэл Чанёол ч мөн адил доош суун шилний хагархай түүж эхлэв.
Ганцхан шилний хагархай үлдэн тэрийг авахаар сарвайтал Чанёол түүнийг авч өргөснөө дуу алдан өнөөх шилний хагархайгаа унагаачихлаа.
Юу болсныг ухаарч ядан байж байтал шалан дээр ганц нэг цус дусаж эхлэх нь тэр. Би тэр даруй Чанёолын гарыг барьж цусыг нь тогтоохоор хичээн алчуур авч хурууг нь боох гэтэл Чанёол миний гарнаас барьж зогсоогоод: Надад үнэхээр чин сэтгэлээсэй хайртай юм уу? гэж асуухад бидний харц тулгарлаа...

Continue Reading

You'll Also Like

490K 12.9K 46
After a year away at Kitty Hawk, Cassie Maybank returns to the Outerbanks with a determination to get her life back on track. To stay healthy, to mak...
137K 4.7K 33
𝐂𝐀𝐋𝐋 𝐈𝐓 𝐖𝐇𝐀𝐓 𝐘𝐎𝐔 𝐖𝐀𝐍𝐓 ❛ 𝖲𝗍𝖺𝗋𝗋𝗒 𝖾𝗒𝖾𝗌 𝗌𝗉𝖺𝗋𝗄𝗂𝗇 𝗎𝗉 𝗆𝗒 𝖽𝖺𝗋𝗄𝖾𝗌𝗍 𝗇𝗂𝗀𝗁𝗍𝗌. ❜ 【 𝐀 𝐍𝐢𝐜𝐡𝐨𝐥𝐚�...
943 100 10
I love you no matter who you are..
13.1K 1.8K 11
Бүхнийг өөрчлөх түүхийн эхлэл байх болно ... Season two of Pluto Эхний бүлгийг уншихыг зөвлөж байна.