|completed |OPCTTAH| pjm

By edna_myg

41.8K 3.7K 87

One Pack Cigarette To Think About Him. "Тамхиа хая" хэмээн Жимин хэлэхэд утаагаа нүүр лүү нь үлээчхээд "Ар... More

- zero -
- one -
- two -
- three -
- four -
- five -
- six -
- eight -
- nine -
- ten -
- eleven -
- twelve -
- thirteen -
- fourteen - ending -

- seven -

2K 227 2
By edna_myg

Гадаах хогийн савны хажууд нь шахам зогсон тамхиа сорно.

Би магадгүй үхэн үхтлээ тамхи татах байх даа?
Больё гээд шууд больчих их хэцүү...

"Тамхи" миний энэ амьдралыг утга учиртай болгосон гэж хэлж болно. Тамхи намайг Жиминтэй учруулсан гэж би боддог юм. Намайг тамхи татдаг учир тэр болиулах гэж санаа тавьж, үргэлж үглэж яншсаар байгаад л бид үерхчихсэн шүү дээ.

Гэтэл нүднээ Жиминий тамхины талаарх бүхэл бүтэн илтгэл үзэж, дараа нь надад ярьж өгдөг байсныг нь санаад өөрийн мэдэлгүй инээчхэв.
Гэтэл хоромхон зуурт энэ аз жаргал өвдөлт болон өөрчлөгдөж, нулимс минь цийлгэнэлээ.

Нулимсаа цааш залгин, гүнзгий амьсгаа аваад буцаад тамхиа сорон зогсож байтал төсөөлөгчгүй зүйл тохиох нь тэр. Ардаас минь урт хугацааны турш сонсохыг хүссэн хоолой нэрийг минь зөөлнөөр дуудав. Зүгээр тэгж санагдсан юм болов уу гэхэд өдрийн наранд түүний сүүдэр хөлний хажууханд тусах нь бодит гэдгийг бататгаж байв.

Гэм хийсэн аятай тамхиа түргэхэн шиг хогийн савын таглаанд унтрааж хаяад сандарсаар эргэн харлаа.

"Сайн уу?". Хоолой минь хатчихсан бололтой, цахиртан хачин сонсогдсон ч тэр эелдгээр инээмсэглэн

"Сайн, чи сайн уу? Ямаршуу байна даа" гэж өдөр бүр л надтай харьцдаг мэт энгийнээр хэлэв.

"Байдгаараа л...чи?"

"Ярьдаг байснаараа бүжгийн шагналаа авсан...бас хоол хийдэг болсон" гээд хальт инээлээ. Энэхэн мөчид Жимин надад өдөрт тохиосон бүх зүйлээ дуржигнуулан ярьдаг байсан нь толгойд кинон кадр аятай толгой дотор минт нэг нэгээрээ ээлжлэн өнгөрч үзэгдэх нь тэр.

    Эвгүй юм.Харьцаагүй удсан болохоор...бишүүрхээд ч байх шиг.

"Ммм"

Бид хэсэг чимээгүй байсны эцэст тэр
"Чи намайг санасан уу?" хэмээн гэнэтхэн асууж орхив.

Би хэсэг тээнэгэлзэж, яагаад ч юм  түүнд худал хэлэх ёстой юм шиг санагдан  "Үгүй..." гэж хариулав.

Тэгтэл Жиминий нүүрэнд  инээмсгэлэл тодрон
"Бид буцаад найзууд болж болох уу?"

Энэ үг надад хүндээр тусах ч яагаад ингэж санагдсанг ойлгосонгүй. Тэр юу гээд л гэнэтхэн гарч ирснээ "Мүнбёлаа, би чамд хайртай, надтай эргээд нийлээч?" гэж гуйхав дээ.

"Хэрэв чи урьдынх шигээ залхаад явчихгүй л бол". Би доош харан итгэл муутай хэлэв.

"Тэр том алдаа байсан..."

Дотор м нь тог гүйх шиг болж,  бяцхан найдвар тээн түүн рүү xapтал Жимин "Чамтай үерхэх ёсгүй байсан юм" гэх нь тэр.

Жимин үргэлжлүүлэн
"Бид найзууд хэвээр байсан бол арай дээр байх байсан. Учир нь сүүлд нь би хайрыг ч алдаж, сайн найзыгаа ч алдсан..."

Би толгой дохин
"Гэхдээ бид найзууд байгаагүй шүү дээ, Жимин"

Жимин хоолойгоо засан дагзаа маажсанаа
"Тэгвэл одооноос найзууд болцгооё, болно биз дээ?" гэснээ инээмсэглэв.

Харин түүний хувьд бидний үерхэл алдаа байсан гэдгийг сонсоод инээх ч тэнхэл байсангүй.

Continue Reading

You'll Also Like

13.4K 946 27
ნუ რავი უბრალოდ წაიკითხეთ❤️✨💫
54.3K 6.6K 22
Чиний үйлдсэн бүх нүглийг би нууж, өршөөх учраас зөвхөн инээдээ надаас битгий харамлаарай. Тэр чиний хамгийн том нүгэл байх болохоор мишээлээ надаас...
11.6K 634 14
ფიკში იქნება 🔞🔞 სცენებიც და არ იქნება დაცული ცენზურა 😁 ფიკი გოგოზეა რომელსაც ყველა ძალიან ადამიანის დაკარგვის ეშინია რადგან..... დაწყებული-2022...
1.2M 50.2K 100
Taekook Dark One Shrot⚠️ 18Plus 21Plus Wraning Rating မဖတ္ခ်င္ေက်ာ္သြား❗️ Taekook Dark One Shrot⚠️ 18Plus 21Plus Wraning Rating မဖတ်ချင်ကျော်သွား❗️