[Completed] The taste of life

By sei-abcd

861K 37K 1.2K

~Миний биеийн эд эс бүхэн чамайг нэхэж, чамаар амьсгалдаг~ More

•1•
•2•
•3•
•4•
•5•
•6•
•7•
•8•
•9•
•10•
•11•
•12•
•13•
•14•
•15•
•17•
•18•
•19•
•20•
•21•
•22•
•23•
•24•
•25•
•26•
•27•
•28•
•29•
•30•
•31•
•32•
•33•
•34•
•35•
•36•
•37•
•38•
•39•
•40•
-----
•41•
•42•
•43•
•44•
•45•
•46•
•47•
•48•
•49•
•50•
•51•
•52•
•53•
•54•
•55•
•56•
•57•
•58•
•59•
•60•
•61•
•62•
•63•
•64•
•65•
•66•
•67•
•68•
•69•
•70•
•71•
•72•
•73•
•74•
🔥
•75•
🔥shine bichver🔥
🌌
Special chapter •1•
Special chapter •2•
Special chapter •3•
🥰🥰
Non update

•16•

11.1K 498 9
By sei-abcd

Бид хоёр байшиндаа ирээд ойр зуурын юмс хийж байгаад унтав. Нойрон дунд нүүрэн дээгүүр нэг юм гүйгээд сэрвэгнүүлээд байсан тул нүдээ нээвэл өрөө харанхуй Сэүн өөдөөс харчихсан гараа нүүрэн дээгүүр гүйлгэж байлаа. Би нойроо харамлан толгойгоо цааш харуулаад буцаад унтахаар хэвтсэн ч Сэүн хацар, хүзүү, мөрөн дээр үнсээд байсанд би үл ялиг өндийн цонх руу харвал үүр дөнгөж цайж байгаа гэмээр хөх туяа татчихсан байх нь тэр.

Сэүн "Сайхан амарсан уу"

Би "Орноос өшиглөөд буулгамаар санагдаж байна шүү"

Сэүн "Ээегү, энэ нойрондоо харамч охиныгдээ "

Би "Яагаад унтахгүй байгаа юм нойр нь хүрэхгүй байгаа юм уу?"

Сэүн "Тиймээ, хоёулаа гаръя"

Би "Хаашаа вэ буцаад унтъя л даа тэхүү ммм" гэсээр өөрөө ч мэдэлгүй хошуугаа унжуулчихаад Сэүний цээж рүү шигдэн тэврэв.

Сэүн "Бодоод байсан хоёулаа ерөөсөө болзож байгаагүй юм байна тэхээр гарж анхныхаа болзоог хийцгээе"

Болзоо гэсэнд гэнэт л хамаг нойр хаашаа ч юм сарнин алга болж оронд нь догдлол цээжийг минь бөмбөрдөж эхлэв. Өөрийн эрхгүй нүүрэнд инээд тодорч хоёул нүүр гараа угаачихаад биед эвтэйхэн хувцасаа өмсөөд гарцгаалаа.

Нар мандaагүй байсан ч ойр орчим бүдэг бадаг харагдаж байлаа. Сэүнд төлөвлөгөө байгаа зүгээр өөрт нь итгэ гэсэн болохоор элдэв юм ярьж төлөвлөгөөг нь асууж шалж явсаар ой дундуур уул өгсөнө.

Тээглэж унахгүйн тулд Сэүний гараас тас атган алхсаар бараг л орой дээр гараад ирэхэд гэнэт Сэүн зогсон "Нүдээ ань, булхайцахгүй шүү" гэж хэлээд намайг нүдээ анихтай зэрэгцэн хойно минь гаран намайг чиглүүлж алхаж эхлэлээ.

Хэсэг алхасны дараа намайг харж болно гэж хэлсэн болохоор нүдээ аажмаар нээтэл намайг тойрсон моднуудыг гэрлээр чимэглэж тэрхүү гэрэлнүүдээс хоорондоо уяатай холбогдсон бидний зурагнууд гэрэлтэж байв. Догдлол, баяр хөөрөөр дүүрэн Сэүн рүү харчихаад урагш алхан зурагнуудыг эхнээс нь үзвэл бид хоёрын үерхэж эхлэснээс эхлээд өчигдөрийг хүртэлх бүхий л дурсамж агуулагдсан байлаа. Дан ганц бид хоёрын зураг биш миний унтаж байгаа, хичээл дээр самбар луу хараад сууж байгаа, хонгилоор алхаж байгаа, амаараа дүүрэн юм чихээд инээж байгаа, хичээлээ хийж байгаа гээд миний мэдэхгүй асар олон зураг тэдгээрээс цаас унжин түүн дээр он сар, байршил, намайг юу хийж байсан гээд бяцхан тайлбаруудтай хамт оршиж байлаа.

Өөрийн эрхгүй нүд бүрэлзэж ирээд хацар даган урсах нулимстайгаа түүнрүүгээ харвал хайр гэрэлтсэн нүдээр надруу хараад гараа дэлгэх үед нь би шууд л хамгийн тухтай, дулаахан, сайхан үнэртэй түүнийхээ энгэрлүү шурган зүрхнийх нь цохилтыг сонсон инээмсэглэв.

Би "Энэ үнэхээр гайхалтай байна Сэүн аа үнэхээр, үнэхээр их баярлалаа"

Урсах нулимсыг минь арчингаа тэр минь "Хараахан дуусаагүй байна" гээд намайг эргүүлж харуулвал нар дөнгөж мандаж байлаа. Дэндүү үзэсгэлэнтэйгээр туяарах нар яг л бидний хайр шиг гэрэлтэж, шатаж буй мэт санагдаж байна.

Хүзүүнд хүйтэн зүйл мэдрэгдэн цочисхийн харвал мөнгөн шигтгээтэй S үсэгтэй гинж байх нь тэр. Тэр зүүж дуусаад хойноос тэвэрсэн чигтээ хүзүүн дээр минь үнсчихээд өөөрийнхөө гарыг харуулвал минийх шиг мөртлөө шигтгээгүй S үсэгтэй бугуйвч байсаэд түүнийг нь харчихаад би ч бас гаран дээр нь үнсэв.

Сэүн "Мандаж байгаа наранд хүслээ шивнэвэл биелдэг гэсэн хүслээ шивнээрэй охин минь"

Үүнийг нь сонсчихоод алгаа хавсран нүдээ аниад хүслээ шивнэв. Намайг хүслээ шивнэж байхад Сэүн намайг хойноос тэвэрсэн хэвээрээ байсан болохоор нь дуусчихаад "Чи шивнэхгүй юм уу. Би л ганцаараа ирээдүйгээ мөрөөдөөд байвал биелэхгүй бол яах юм" гэсээр доороо бага зэрэг дэвслэн хошуугаа унжуулахад тэр "Чи миний нар. Чи намайг хамгийн тодоор гэрэлтүүлэгч. Тийм болохоор би чамд шивнэчихье" гэж хэлээд мөрөн дээр минь толгойгоо тавиад чихэнд минь ойртон "Сэил аа энэ хуримын тангараг шиг ч байж магадгүй л дээ гэхдээ би чамайг насан туршдаа хайрламаар байна. Би ирээдүйд юу болохыг мэдэхгүй ч миний ганц мэдэж байгаа зүйл бол би чамайг хайрлахаа зогсоохгүй. Өглөө бүр чамайг харж сэрж, үс чинь замбараагүй, нүд чинь бүлцийчихсэн нүүрээ будаагүй байгаа төрх, уурлаж, инээж, ичиж, улайж, эрхлэж, унтаж байгаа гээд би чиний гэсэн бүгдэд хайртай. Магадгүй энэ зүйлс өөрчлөгдөж болох ч өөрийнхөө дотор байгаа Сэил ийг, намайг гэсэн хайраа, сэтгэл зүрхээ битгий өөрчлөөрэй. Үгүй ээ өөрчилсөн ч би чамайг дахиад өөртөө дурлуулах болно. Ирээдүйд миний бяцхан хүүхдүүдийг төрүүлж, надтай гэрлэж, хамтлаа өтлөх хүнээ чамайг байгаасай гэж хүсэж байна тийм болохоор миний мөрөөдөл бол Пак Сэил чи. Би мөрөөдлийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө хичээх болноо. Миний чамайг хайрлах хайр ихэснүү гэхээс багасахгүй үүнийг хэзээ ч битгий мартаарай. Надад хэзээ ч битгий эргэлзээрэй. Хайртай шүү Пак Сэил."

Нулимсаа арччихаад түүн рүүгээ харвал нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн нөгөө л нэг харцаараа харж байлаа.

Хацранд нь гараа тавин зөөлөн илсээр "Би мэднээ. Би ч бас чиний гэсэн бүгдэд хайртай. Ялангуяа чинийхээ энэ харцанд. Ганцхан намайг харахдаа л хайр цацруулдаг энэ харцанд чинь би хайртай. Хамтдаа мөрөөдөлдөө хүрцгээе Сэүн аа. Хайртай, маш их" гэж хэлээд өлмийгөө өргөн түүнийхээ хүзүүгээр тэврэв. Сэүн аажмаар надаас холдон бага багаар дөхсөөр уруулд минь түүний зөөлөн уруул мэдрэгдэж, яг л чамайг би үүрд ингэж нандигнанаа гэж амлалт өгч буй мэт тийм л зөөлөн, энхрий үнсэлт.

Гэнэт зураг авах чимээ гаран харвал Кай,Сура камер барьчихсан өөдөөс инээгээд зогсож байв.

Сура "Та 2 кинонд тоглооч, хараач би бүүр уйлчихлаа"

Би "Чи энд юу хийж байгаа юм"

Сура "Холллл, наадах чинь л зураг аваад өг гээд гуйгаад байсан шдээ"

Кай "Шөнө ч унтуулахгүй өглөө ч унтуулахгүй Сэил аа чи итгэлтэй байна уу наадхантайгаа удаан хамт байна гэдэгтээ"

Сэүн "Яааа ямар олон үгтэйнбэ. Чамайг Сураг гуйхад би туслаа л биздээ үхэх гээд байна уу"

Би "Нээрээ энийг хэзээ бэлдсэн юм"

Сура "Шөнөжингөө наад хэд чинь алга болсон"

Би "Айн"

Сэүн "Чамайг унтуулчаад залуустай хамт ирсэн юмаа"

Би "Бурхан минь та нар тэгээд энийг шөнөжингөө хийсэн юм уу, унтаагүй юм уу"

Кай "Унтаагүй ч гэсэн хот ороод наадхаар чинь хоол авхуулж идэх болохоор санаа зоволтгүйдээ за бид 2 ингээд явлаа" гэсээр камер зураг хоёр гарт атгуулчихаад хөтлөлцөөд алга болов.

Өгсөн зургийг нь харвал үнэхээр сайхан зураг. Үзэсгэлэнтэй байгаль, мандаж байгаа нарны урд бид хоёрын үнсэлцэж байгаа зураг.

Би "Энийг томоор угаалгаж өрөөндөө тавьнаа"

Сэүн "Би өрөөгөө өөрсдийнхөө зургаар дүүргэнээ"

Би "Багтахгүй байхдаа, хоёулаа гэрлээд тусдаа гарахаараа гэрээрээ дүүрэн зурагтай болъё. Бас найзууд, гэр бүл, ирээдүйн хүүхдүүдийнхээ зургийг ч гэсэн өлгөцгөөе" гэсээр доороо үсрэн яг л жоохон хүүхэд болчихсон мэт хөөрч байв.

Сэүн "Ойлголоо хүссэн болгоныг чинь хийе гэхдээ чи хэзээ надтай гэрлэх юм мммм"

Би "Ммммм, их сургуулиа төгсөөд хийцгээе"

Сэүн "Юу вэ, 5 жилийн дараа юу. Үгүй ээ би яаж 5 жил хүлээх юм. Гэрлээд тустаа гарна гэнэ шүү ерөөсөө хоёулаа маргааш хариад гэрийнхэнд хэлээд тустаа гарцгаая тэхүүд

Ярианд инээд хүрэн дух руу нь няслаад "Яаа, тусдаа гарах тйим амар хэрэг үү ямар дураараа юм ярьдаг юм"

Сэүн "Цуг амьдармаар байна шдээ"

Би "Ммм яахав чамайг сайн байвал гэрлэхээсээ жоохон өмнө тусдаа гарцгааж болох л юм

Сэүн "Жоохон өмнө гэж хэзээ"

Би "4 жилийн дараа"

Сэүн "Наадах чинь бараг ялгаа алга өшөө багасга"

Би "3,5 жил тэгвэл"

Сэүн "Тэгж байгаад өөр арга олохоос"

Сэүн "Өлсөж байна уу"

Би "Жоохон л"

Нааш ир гээд хөтлөсөөр нөгөө модныхоо хажуунаас сагстай юм гаргаад ирэв. Бүтээлэг дэвсээд, сагсан дотроосоо өглөөний цайнд идчихмээр шарвин, шарсан талх, кимбаб, жүүс зэрэг гаргаж тавиад гараараа суу гээд хажуудаа товшиход би уулга алдсаар "Ваа чи ч өнөөдөр намайг хайлуулхаар шийдэж ээ"

Сэүн "Анх удаа өөрөө хийсэн болохоор амтгүй байсан ч амттай байгаа юм шиг царай гаргаад идээрэй"

Би ч инээсээт шарвингаас амсвал амттай байлаа. Би " чи анх удаа гэхэд надаас ч гоё хийсэн байна. Үнэхээр амттай байна. Чи ч буруу юм хийлээдээ. Би одоо өглөө болгон чамаас өглөөний цай нэхэх нь дээ"

Сэүн "Өглөө болгон хийж өгье тийм болохоор хурдан тусдаа гарцгаая"

Би "Зальтай юм" гэсээр нэг идэж нэг чалчсаар хоёул тэрүүгээрхээ цэвэрлэж, янзалчихаад болзоогоо үргэлжлүүлэн алхаж, хөөцөлдөн гүйж явсаар нилээн хугацааны дараа юмнуудаа багласаар байшинруугаа явцгаав.

Биднийг очиход хүүхдүүд ч байшингаасаа гарч ирцгээн хөл хөдөлгөөнд орж би өрөөндөө орон тосоо түрхүүлчихээд сүүлийн өдөр болохоор зохион байгуулж байгаа ажлуудад нь орохоор болж бөөндөө байшингаасаа гарцгаалаа.

Хүүхдүүд зохиож байгаа тэмцээндээ оролцсоор Сэүн бид 2 тэднийг харан сандал дээр тэднийг шоолон инээлдэн сууна.

Гэнэт л нөгөө сургуулийн үдэшлэг дээр тайзан дээр байгаад байсан багш хүрч ирээд багш нартай уулзаад байв. Нэг л юм зохиох нь дээ ядаргаатай юм. Багш нар ч тарцгаан шүглийн дуу гарч багш сагсны тэмцээн маягийн зүйл зохиох болсныг дуулгаж удалгү цугларах цаг хэлчихээд тараацгаалаа.

Манай сургуулийнхан ч үнэхээр хөөрсөн бололтойдог. Угаасаа манай сургууль шигшээ хэд хэдэн багтай бүүр улсын тэмцээнд ордог. Шигшээ бишүүд нь ч гэсэн үнэхээр сайн тоглоцгоодог гэдгээрээ алдартай. Сургуулийн аваргаар л бөөн тэмцэл болдог одоо ч бас л гоё юм болох нь дээ.

Би "Гоё юм болох нь дээ ингэж нэг юм"

Сэүн "Та өөрийгөө орно гэж бодоод ч хэрэггүй шүү"

Би "Зүгээр болчихсон шдээ" энэ хардаа гээд гараа өргөж үзүүлэв

Үнэхээр л зүгээр болчихсон юм чинь. Улайлт л гэхээс бусдаар бол хөдлөхөд зүгээр болчихсон улайн цайн хүн дээр нь дараад байхгүй л бол шүүдээ.

Сэүн "Үгүй ээ оруулахгүй хамаагүй хөдөлгөж болохгүй"

Би "Би хөдөлгөөний дутагдалд ороод хөшиж үхлээшдээ чи намайг бөмбөг бариагүй ямар удсаныг мэдэж байна уу Сэүн аа тэгэх үү би тогломоор байна ммммм"

Сэүн "Хошуугаа унжуулхаа боль Ли нэмэргүй"

Би "Ээлдээ" гэсээр түүнийг ятгах гэж бөөн юм болж байхад "Сэилаа ямар их хайваа" гэсээр Үжин болон хэдэн таньдаг царайнууд ирсэн байв. Үжин бол манай сургуулийн эмэгтэй шигшээ багийн ахлагч .

Үжин: Сэил аа хэдий ийм юм гуймааргүй байгаа ч нуруу чинь яаж байна бөмбөг барихад

Сэүн "Сэил тоглохгүй ээ нуруу нь одоо хүртэл өвдөж байгаа өөр хүн ол"

Би "Үгүй дээ зүгээр болчихсон би ч бас тогломоор байна их удсан байна "

Үжин "Ашгүйдээ манай багийн 2 нь доод анги болохоор энд байхгүй хүн дутаад байсан юм. Намиг харсан уу одоо Намиг олчихвол боллоо 10 минутын дараа манай байшинд хүрээд ирээрэй"гэсээр яваад өгөв.

Би өөрийгөө магтах гээгүй л дээ гэхдээ би үнэхээр сайн тоглодог шүү. Сургуулийн шигшээ багт орох санал ирсэн ч би сургуулийн аваргаас өөр юманд ордоггүй. Зүгээр л хэтэрхий их бэлтгэл, тэмцээн ядаргаатай санагддаг юм. Зүгээр л сонирхол болохоос эд нар шиг амь амьдрал нь биш. Сэүн ч бас сургуулийн шигшээ д байдаг гэхдээ бүх тэмцээнд нь ордоггүй чухал гэсэн хамгийн нэр хүндтэй улсын хэмжээний тэмцээнүүдэд л ордог.

Сэүн "Би чамайг өрөөнд чинь түгжчихнэ шүү" гэсээр хөмсгөө зангидчихаад өөдөөс хараад байв.

Би "Чи ч гэсэн мэдэж байгаа шдээ энэ үнэхээр зүгээр болчихсон. Надад санаа зовж ингэж байгааг чинь мэдэж байна гэхдээ би үнэхээр болгоомжтой байнаа. Энд ирээд ямар ч юманд орж чадсангүй оръё л доо тэгэх үү" гээд хамаг байдаг эгдүүтэй царайгаа хэдэн минутын турш ашиглаж гуйж байж зөвшөөрүүлээд Сэүнийг ч залуус ирж аваад тоглолтондоо бэлдэнэ гээд би ч нөгөө байшинруу нь Намитай цуг явцгаалаа.

Continue Reading

You'll Also Like

462K 13.1K 21
You were forced to marry a cold and cruel but hot guy name Kim Taehyung in order to keep both yours and his families companies alive. How will it tur...
55.3M 1.8M 66
Henley agrees to pretend to date millionaire Bennett Calloway for a fee, falling in love as she wonders - how is he involved in her brother's false c...
357K 15.5K 32
COMPLETED ⚠️ If somebody were to tell you that the night your parents decided to sell you for a necklace would be the night you'll meet your first lo...
195M 4.6M 100
[COMPLETE][EDITING] Ace Hernandez, the Mafia King, known as the Devil. Sofia Diaz, known as an angel. The two are arranged to be married, forced by...