✨Our angelic father✨Myg✨

By AnuUjin5

1.2K 136 22

Миний амьдралын 2 эрдэнэ.Аав нь та хоёртоо хайртай шүү... ~Хариуцлага аз жаргал хоёр ирсэн тэр өдөр... More

•1•
•2•
•3•
•5•
•6•
•7•
💜👨‍👧‍👧✨THE END ✨👨‍👧‍👧💜

•4•

139 17 1
By AnuUjin5

Юнги:Э..Ээж?!
Ю.ээж:Миний хүү!
Ээж нь түүнийг тэвэрч аван охид руу нь ээлжилж харан:Энэ...
Юнги:Тухтай сууж байгаад ярилцая.

Ээж нь урьдын адил залуухан хэвээрээ.Тэд Юнгигийн ээжийн машинаар явсаар...Юнгигийн царай хувиралгүй ч дотроо дайн болж байв.Ээж яаж хүлээж авах бол...,асрамжид өгнө гэх болов уу...

Ю.ээж:Энэ хүүхдүүд...
Юнги:Хоёулаа манай охин.Том нь Сонми.Бага нь Сүжи.
Ю.ээж:Ээж нь хайчсан юм???
Юнги:Сүжиг төрүүлээд нас барчихсан.
Ю.ээж:Бид чамайг нэг бүсгүйтэй танилцуулахаар бэлдэж байсан.
Юнги:Тэр бүсгүй чинь тэгээд манай охидыг хайрлаж чадах юмуу???
Ю.ээж:Юу???
Юнги:Уулзаад үзье ээ.

Юнги ч эвлэгхэн зөвшөөрөн,өгсөн хослолыг нь өмсөөд 2 цаг болоход нэгэн үнэтэй ресторанд очлоо.

Юнги:Сайн байцгаана уу.

Юнги аавтайгаа удаан уулзаагүй тул доош бөхийн мэндлээд,дараа тэр бүсгүй харан багахан бөхийн,инээмсэглэв.

Ю.аав:Миний хүү...
Юнги:Манай охидууд.Том нь Сонми,бага нь Сүжи.
Бүсгүй:Х..Хүүхэд ээ??
Юнги:Яасан таалагдахгүй байна уу?
Бүсгүй:Ү..Үгүй ээ.Намайг Сылги.
Юнги:Хэрэв та надтай гэрлэвэл,эдгээр охидын ээж болно гэсэн үг.
Сылги:Юу?!Үгүйдээ би тэгэж яриагүй.
Юнги босоод:Тэгвэл асуудал алга.Түр зуур ч гэсэн уулзах сайхан байлаа.Аав аа ээжээ.Бас над руу дахиж битгий мөнгө явуулаарай.Би өөрийн амьдралаа өөрөө авч явах болно.

Юнги огт эргэж харалгүй,Сүжиг тэрэгтэй нь түрэн,Сонмиг өргөн гэрийн зүг явлаа.
Гаран явахдаа дахиад л өөртэйгөө тэрсэлдэнэ.Арай хатуудчихав уу,ээж яаж байгаа бол...нэр хүндэд нь аюултай болов уу...буцаад ордог ч юм билүү...

Гэрт:
Юнги:Аав нь арай л түргэдчихэв үү???Шууд л мөнгө явуулахаа боль гээд л...Ммм???
Охид өөдөөс нь инээмсэглэн Юнги ч бас эднийг даган инээмсэглэнэ.

Он цаг улиран өнгөрч,Мин Юнгигийнх гэдэг айлын амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр байтал ардаа 6 жилийг үджээ.Аавыгаа томоожуулсан анхны охин Сонми ирж байсан нь саяхан мэт.Аав гэж хэлээд Юнгиг баярлуулж байсан нь өчигдөр мэт.Сүжи ч адил өсөн том болж,яг л Юнгиг өвчсөн мэт охин болсон.Охид сургуульд орцгоон Юнгигийн хариуцлага улам хүндэрнэ.Харин Юнгигийн дансанд илүү их мөнгө ордог болжээ.Магад ээж нь зээ нараа мэдсэн учир тийм их мөнгө явуулдаг биз.Гэхдээ Юнги тэр мөнгийг хэрэглэдэггүй.Хадгаламжинд хадгалддаг байлаа.

2018.12.4

Юнги:Миний хөөрхнүүдээ~~~Хичээлдээ яваарай!!
Сүжи:Ааваа???Гүзээлзгэнэ идмээр байх юм???
Юнги:Чи харшилтай...Товч бөгөөд тодорхой хариулж байгаа нь энэ юм шүү.
Сүжи:Гэхдээ л...

Сүжи хошуугаа унжуулан гомдоллон хэлэхэд Юнги санаа алдан:Заза...Би та хоёрт шоколад,гүзээлзгэнэ авч өгье өө...

+Сонми шоколадны харшилтай.

Охид хоёул баярлан алгаа ташаад аавыгаа тэврэхэд аавынх нь нүүрэнд инээмсэглэл тодров.Энэ нь охид,Юнгигийн аз жаргал болохыг илтгэнэ.

Аавтайгаа дэлгүүрт хөтлөлцөн орж шоколад,гүзээлзгэнэ аваад жаргалтайгаар инээн алхана.Энэ олон жил Юнги тэднийг юугаар ч дутаагаагүй билээ.Идье гэсэн бүхнийг нь авч өгч,өмсье гэсэн бүхнийг өмсүүлж яг л гүнж шиг амьдруулсаар хэдийнэ 6 жил болжээ.Харин залуусын хувьд жаахан томоожиж,Жонгүг нэг бүсгүйтэй сүй тавин их сургуульд элсэн тэрнийгээ төгсөж одоо хуримын ажил гээд л уулзах ч завгүй.Харин бусдынх нь хувьд их сургууль төгссөн ч гэсэн 30 гартлаа гэрлэхгүй шинжтэй...

Юнги охидуудаа хүргэж өгөөд цагийн ажиллууддаа яван өдрийг барна.Орой тарахад нь тэднийг очин авбал Сүжи уйлчихсан байв.

Юнги хурдхан гүйж очоод:Яасан миний охин???
Сүжи:Манай ангийн Хичүл намайг ээжгүй гээд шоолсон.Ааваа?Ээж хаана байгаа юм???
Юнги:Тэр хүүхдээ аавдаа заагаатах.
Сүжи:Тэр.

Заасан зүг рүү харвал нэг хүү өндөр хүү ээжтэйгээ хамт юм ярин зогсоно.

Юнги:Ээж рүү нь дөхөж очоод:Уучлаарай бүсгүй?Та хүүхдээ хүмүүжүүлмээр юм.Ээжгүй гэж шоолсон гэсэн нь юу гэсэн үг юм???
Бүсгүй:Ээж нь хааччихсан болоод ингээд байгаа юм??Тэглээ ч ээжгүй л бол ээжгүй л биздээ?Жаахан хүүхдүүд учираа ойлгохгүй хэлээл биз.
Юнги:Манай охин ямар их гомдохыг бодолцож үзсэнгүй юу???Танай хүүг аавгүй гээд шоолвол та лав зүгээр суухгүй байх.
Бүсгүй:Миний нөхөр байгаа шүү!!!Тэглээ ч хар залуугаараа хоёр охинтой болчихсон юм шиг байна.Надад ингэж заагаад хэрэггүй биз.
Юнги:Ээж нь манай Сүжиг төрүүлээд нас барчихсан юм.
Бүсгүй:Ю..Юу???
Юнги:Ингэж тоочих нь зохисгүй ч эхнэрээ алдсан надад ээжийгээ алдсан охидод минь гээд аль алинд нь хэцүү.Тийм учраас дахиж ийм зүйл гаргахгүй байхыг хүсэж байна.

Бүсгүй түргэхэн доош бөхийж уучлал гуйн хүүгээрээ ч бас уучлал гуйлгаад гүйгээд явчихлаа.Гэмээ ухаарсан болотойдог шүү..

Сүжи:Ааваа???Манай ээж нас барчихсан юм уу???Надаас болоод уу???
Юнги:Үгүй ээ.Чамайг төрөхөд бурхан чамайг бас Сонми эгчийг чинь хөөрхөн болохоор нь авч явах гээд тэгээд ээж нь оронд нь бурхантай хамт явсан юм байхгүй юу.
Сүжи:Ээжийг маань хэн гэдэг вэ???
Сонми:Кан Мина.
Сүжи:Та яаж мэдсэн юм?
Сонми:Харин Намжүүн ах хэлээд.
Юнги:Намжүүн ах чинь ядаж зөв хэлэхгүй.Мин Мина.
Сүжи,Сонми:Айн???
Юнги:Бид гурвын овог Мин биздээ???Тэгэхээр ээжийн чинь овог ч бас Мин гэсэн үг.
Сонми:Хөөрхөн байхдаа.Би жаахан байхдаа харж байсан ч гэсэн санахгүй байнөө.Ядаж царайг нь харах юмсан.
Сүжи:Харин тийм...

Юнги охидоо сонсоод жаахан өрөвдөх шиг болов.Хичнээн эцэг нь байсан ч гэсэн эхийн хайрыг бүтэн өгч чадахгүй шүүдээ...

Аз жаргалтай өдрүүд урсан өнгөрсөөр,Жонгүги гуайн хурим болж Юнги,Сүжи,Сонми бас залуус хүндэт зочны суудалд сууна.

Гэрч:Эрхэм хүндэт У Саволь та Жон Жонгүгийг нөхрөө болгохыг зөвшөөрч байна уу???
Саволь:Тиймээ.
Гэрч:Эрхэм хүндэт Жон Жонгүг та У Саволыг эхнэрээ болгохыг зөвшөөрч байна уу?
Жонгүг:Тийм.
Гэрч:Ингээд та хоёрыг эхнэр нөхөр болсныг баталж байна!

Жонгүг:ВҮҮҮВ!!!Хайруудаа!!!Ах нь эхнэртэй болчихлоо шдээ?!!
Сүжи,Сонми:Баяр хүргэе ахаа.
Сүжи:Ааваа?Та ч бас гэрлэхгүй юмуу???
Юнги:Хүүе!Аав нь хэнтэй гэрлэх вээдээ...

Намжүүн:Өөө...
Жонгүг:Хүүеээ!!!Яаж байгаа юм бэ!!!Наадах чинь их үнэтэй таваг!
Намжүүн:Өөөө...
Жонгүг:Ёооо!!!Хагалсан 3 таваг,7 хундагаа өөрөө төлөөрэй!
Юнги:Жүүнаа!Чи юунд ч битгий хүр.Ийшээ сууж бай.
Намжүүн:Заза...
Саволь:Бялуу идээрэй!Сүжи!!!Сонми!!!
Сүжи:За эгчээ!
Сонми:Заа!!!

Сүжи Сонми хоёр дэггүйтэн ах нарынхаа нүүрыг бялуу болгосноос бусдаар энэ хурим их сайхан болж өнгөрлөө...

Continue Reading

You'll Also Like

44.8M 1.3M 37
"You are mine," He murmured across my skin. He inhaled my scent deeply and kissed the mark he gave me. I shuddered as he lightly nipped it. "Danny, y...
45.2K 3K 58
🎶🎶Yeh Mera Deewanapan Hai Ya Mohabbat Ka Suroor Tu Na Pehchaane To Hai Yeh Teri Nazron Ka Kusoor Yeh Mera Deewanapan ...🎶🎶 Hellooooooo! This is t...
701 81 13
Бурхан биднийг хувь тавилангаар учруулсанд би итгэдэг. Учруулах учруулахдаа өвөл учруулсанд бүр ч баярладаг. Чи өвөлд мянга дургүй байсан ч чамайг ө...
29.3M 924K 49
[BOOK ONE] [Completed] [Voted #1 Best Action Story in the 2019 Fiction Awards] Liam Luciano is one of the most feared men in all the world. At the yo...