•MY LOVE FOR YOU•

By cutieplz67

6.2K 969 423

Cherry & Nana's cute romance story More

0. Би
1. Миний амьдрал
2. Өнгөрсөнд хоригдсон Би
3. Хачирхалтай учрал
4. Уурласан ч фен клубын дарга
5. Анхны болзоо
6. Намрын Спарткиад, 16 нас
Дүрүүдтэй хийсэн ярилцлага
7. Өөдгүй амьтан & Мэдрэмжгүй найз залуу
8. Драмачин Нана
9. Чиний насан туршийн цор ганц фен
10. Өвлийн аялалын эхний өдөр
11. Өвлийн аялалын 2 дахь өдөр
12. Өвлийн аялалын сүүлийн өдөр
13. Шинэ ЧэРин
Bonus: Жэхи ба Тэюун
14. Сургуулийн шинэ жил
15. Хамтдаа өнгөрүүлсэн анхны шинэ жил
АСУУЛГА
16. Нээлттэй сургууль-Үйл ажиллагаа
Bonus N2: Рэнжүн❤️Жисү
17. We are Cosplayers
18. Энгийн
19. Салсан нь
20. Төгсгөл
Bonus chapter: Before & After.

4. Дэндүү хөөрхөн & Нууц ажиллагаа

243 45 31
By cutieplz67

Энэ хэсэг Жэминий талаас:

Өглөө ангидаа эрт ирсэн болоод ч тэр үү, хүүхдүүд цөөхөн байлаа. Чэрри лүүгээ "Ирж байгаа юм уу?" гэж мэссэж биччихээд утсаа далд хийтэл ангид нэг охин орж ирж байв. Гэнэтхэн толгой дотор минь нэг санаа орж ирсэн болохоор тэр охинтой тохиролцохоор очив.

Би: Нөгөө чамайг хэн гэдэг билээ?

ХХ: Намайг Риса гэдэг. Чамд юу хэрэгтэй вэ? Гэв.

Би: Чи ЧэРинтэй дотно уу?

Риса: Гайгүй дотно гэж бодож байна. Дунд сургуульд нэг анги байсан юм аа.

Би: Тэгвэл түүний төрсөн өдөр хэзээ болдогийг чи мэдэх үү?

Риса: Мэднэ ээ. 9-р сарын 13 байх аа. Тийм ээ мөн.

Би: Удахгүй болох гэж байгаа юм байна.

Риса: Тийм шүү. Ингэхэд чи яах гэдэг билээ?

Би: Намайг найз залуу нь гэдгийг мэдээгүй хэрэг үү?

Риса: Мм. Сонсоогүй юм байна.

Би: За энэ яахав. Чи надад туслах хэрэгтэй байна.

Жэмин Риса 2 төлөвлөгөөгөө тохирсны дараа:

Би: За тэр ирж байна шүү.

Чэрриг орж ирэхэд би түүнийг тоолгүй Рисатай юу ч хамаагүй ярин, инээлдэн суув. Төсөөлснөөр түүний хардах ямар хөөрхөн байсан гэж санана.

Риса: Нээрээ юм уу? Хайртай чинь тэгээд? Гэж асуулаа.

Би: Үнэн байлгүй яадаг юм. Уулзаад удаагүй ч шууд хайртай болсон шдээ. Чи битгий надаар тоглоом хийгээд бай л даа.

Риса: Заза би бодож үзнэ ээ гээд суудал руугаа явсных нь дараа би одоо л Чэрри лүү харан:"Хүүе ээ, Чэрри сайн уу? Хэзээ ирсэн юм бэ?"

Чэ: Сая л ирлээ. Чи өнөөдөр их жаргалтай харагдаж байх чинь гээд урагшаа харав. Үнэхээр хөөрхөн хардах юмаа.

Би түүнээс тасралтгүй юм асуун, магтаалын үг хэлэхээ ч мартсангүй. Чэрри үнэхээр гэрэлтэж байна ахх. Яах ёстой вэ? Хаана нуух вэ энэ охиныг. Миний хэлсэн үгнүүдэд хацар нь улайж байсан ч тэр хичээл таран тартал намайг ерөөсөө тоосонгүй. Чэрри минь дээ. Яагаад намайг чи..Яагаад заавал би..

Би Чэрриг гарсных нь дараа өөрийнхөө үеэл болох надтай чацуу Рэнжүнийг гуйн түүн дээр очиж байдлыг хараад хийх ёстой зүйл байвал зориглоод хийгээрэй гээд захичихав. Рэнжүний сургууль манай сургуультай маш ойрхон болохоор тэр хичээлээ тараад шууд ирсэн нь энэ.

Би Чэрригээ хаашаа явахыг холоос харан зогсов. Гэтэл гэрлүүгээ харих гэж байхдаа гэнэт зогсон нэг тийшээ гүйчихэв. Би бас Рэнжүнтэй түүнийг даган яах гэж байгаа талаар нь бодлоо. Тэгсэн харин нэг газар хүрээд ирдэг шүү. Гэнэт бодолд Чэрритэй таарсан өдөр Инагийн хэлсэн үг ороод ирэв.


"Би нөгөө хичээлийн эхний өдөр тараад харих замдаа харсан байхгүй юу? Би сургуулийн хойд хаалгаар гарж гэр лүүгээ явах гэж байхад тэнд юу байсан гээч? Баахан охидууд бүр тийм фен клуб нээчихсэн бүр фен клуб бүр сургуулийн хойно байдаг ашиглагдахаа болиод удаж байгаа агуулахын доторхыг тохижуулаад хааяа тэндээ байдаг юм байна билээ. Би бүр гайхаж орхисон"

За тэр арай өөр хөвгүүний фен клубд орох гэж байгаа юм биш биз дээ? Тийм юм болвол би яана аа? Маргааш над дээр хүрж ирээд "Заза би тоглож байсан юм аа найзаа. Дараа уулзъя андаа" гэвэл яах вэ?

Чэрри нэг агуулах руу яваад орчихов. Тэгээд гарж ирээд тэр даавуугаа дэлгэтэл дээр нь "На Жэминий фен клубд нэгдэхийг хүсвэл энд цуглана уу" хэмээн хар маркераар бичсэн байлаа. Ээ бурхан минь тэр үнэхээр намайг зүрхний шигдээсээр явуулах гэж байгаа бололтой. Бид танилцаад хоёр гурав л хонож байгаа болохоор түүний энэ занг хараад үнэхээр гүн дурлаж байгаагаа мэлэж байлаа.

Хэсэг хугацааны дараа гэхэд түүн дээр арваад охин ирэхэд тэр дагуулаад орчихов. Би эргэж хараад утсаа оролдож байгаа Рэнжүн дээр очоод: "Инжүн минь. Одоо чиний хийх зүйл үлдлээ. Чи миний фен клубын гишүүн болохдоо баяртай байх хэрэгтэй" гээд инээдээ барьж ядан байлаа.

Рэнжүн том нүдлэсээр "Хөөе На Жэмин би тэгээд охидуудтай хамт чиний фен клубд ороод явж байх хэрэг үү?" гэхэд нь би түүний чихэнд "Би ах эгч хоёрт хэлээд өгье өө" гэж шивнэв.

Рэнжүн видео тоглоомонд нугасгүй дуртай гэвч аав ээж нь тоглуулдаггүй болохоор тэр яаж ч чаддаггүй юм. Гэхдээ Рэнжүний аав ээж надад их сайн болохоор надаар дамжуулуулж видео тоглоомын зөвшөөрөл авах болзолтой тохиров.

Рэнжүний талаас:

Жэминтэй тохирчихоод тэр агуулах руу нь явлаа. "Рэнжүн чи энийг хийгээд л насаараа уйдахааргүй болно" хэмээн өөрийгөө зоригжуулав. Би фенүүдтэй байж үзсэн болохоос фен клубд бүр явж явж Жэминий фен клубд орно гэж зүүдэлж ч явсангүй.

Хаалгыг нь татан ороход хэдэн охидууд юм ярин инээлдэн зогсож байлаа. Би зориглон " Уучлаарай энэ Жэминий фен клуб мөн үү?" гэхэд өөдөөс гайхаж байгаа нь харагдана. Гуйя юм дуугараач.

Жэминий Чэрри: Тийм ээ. Та манай клубд элсэхийг хүсэж байгаа юм уу? гэхэд би ичин доош харан толгой дохив.

Чэ: За тэгвэл өөрийгөө танилцуулаарай.

Би: Намайг Хуан Рэнжүн гэдэг. Танилцахад таатай байна гэв.



Тэнд бүхэл бүтэн нэг цаг юу хийсэн тухайгаа Жэминд ярихад тэр золтой л саваад уначихсангүй. Инээж л бай золиг минь.

Жэмин: Тэгээд яасан? Чи ч бүр гэй болж дууссан байна даа Инжүн минь гээд нулимсаа арчив.

Би: Тэд бараг чиний тухай ярилгүй надаас яагаад гэй болсон, гэй байх ямар байдаг бүр хэдэн эрэгтэйд дурлаж байсан гээд асуусан. Бүтэн нэг цаг тэгж суусан гээд бод доо. Би дахиж очмооргүй байна гээд уйлагнав.

Жэмин: Тохироогоо санаарай Инжүн убба. Бас би өөр хүнд хайртай болохоор уучлаарай түүндээ цаг гаргах хэрэгтэй. Надад хайртайг чинь мартахгүй ээ гэсээр гэдсээ даран инээгээд гараад явчихав.



Жэминий талаас:

Чэрриг яасан тухай сонссон чинь үнэхээр хайр гоожиж байлаа. Бодоод байсан бид 2 яг хувь тавилангаар учирсан байх тийм ээ? Би Чэрригээс яг нэг сараар ах. Тэрнийг эмнэлгийн өрөөнд эх бариулж байхад би гэртээ амар тайван унтаж байсан байх нь. Чамайг яаж баярлуулахыг харж байгаарай Чэрри минь.


A/N: Бичиж байхдаа өөрөө догдлов. Жүлх2

Continue Reading

You'll Also Like

1.4M 72K 59
𝐒𝐜𝐞𝐧𝐭 𝐨𝐟 𝐋𝐨𝐯𝐞〢𝐁𝐲 𝐥𝐨𝐯𝐞 𝐭𝐡𝐞 𝐬𝐞𝐫𝐢𝐞𝐬 〈𝐛𝐨𝐨𝐤 1〉 𝑶𝒑𝒑𝒐𝒔𝒊𝒕𝒆𝒔 𝒂𝒓𝒆 𝒇𝒂𝒕𝒆𝒅 𝒕𝒐 𝒂𝒕𝒕𝒓𝒂𝒄𝒕 ✰|| 𝑺𝒕𝒆𝒍𝒍𝒂 𝑴�...
1.7M 148K 48
✫ 𝐁𝐨𝐨𝐤 𝐎𝐧𝐞 𝐈𝐧 𝐑𝐚𝐭𝐡𝐨𝐫𝐞 𝐆𝐞𝐧'𝐬 𝐋𝐨𝐯𝐞 𝐒𝐚𝐠𝐚 𝐒𝐞𝐫𝐢𝐞𝐬 ⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎⁎ She is shy He is outspoken She is clumsy He is graceful...
40.8M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...
356 64 5
A book trailer is like a cheerful decoration on a scrumptious meal! An incredible book trailer will surely enhance readers' curiosity and make them e...