"Хоёр дахь эмэгтэй дүр"

By VanTe_CAFE

527K 50.5K 3.9K

Ян Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн... More

Эхлэл
1. Ван Люси
2. Ван Люси
3. Ван Люси
4. Ван Люси
5. Ван Люси
6. Ван Люси
7. Ван Люси
8. Ван Люси
9. Ван Люси
10. Ван Люси
11. Ван Люси (Төгсгөл)
Ян Хэри (1)
Ян Хэри (2)
Ян Хэри (3)
Ян Хэри (4)
Ян Хэри (5)
1. Жаслин
2. Жаслин
3. Жаслин
4. Жаслин
5. Жаслин
6. Жаслин
7. Жаслин
8. Жаслин
9. Жаслин
10. Жаслин
11. Жаслин
12. Жаслин (Төгсгөл)
Ян Хэри (6)
Ян Хэри (7)
Ян Хэри (8)
Ян Хэри (9)
Ян Хэри (10)
Ян Хэри (11)
1. На Лена
2. На Лена
3. На Лена
4. На Лена
5. На Лена
6. На Лена
7. На Лена
8. На Лена
9. На Лена
10. На Лена
11. На Лена
12. На Лена
13. На Лена
14. На Лена
15. На Лена (Төгсгөл)
Ян Хэри (12)
Ян Хэри (13)
Ян Хэри (14)
Ян Хэри (15)
1. Ши Жин Нуан
2. Ши Жин Нуан
3. Ши Жин Нуан
4. Ши Жин Нуан
5. Ши Жин Нуан
6. Ши Жин Нуан
7. Ши Жин Нуан
8. Ши Жин Нуан
9. Ши Жин Нуан
10. Ши Жин Нуан
11. Ши Жин Нуан
12. Ши Жин Нуан
13. Ши Жин Нуан
14. Ши Жин Нуан
15. Ши Жин Нуан
16. Ши Жин Нуан (Төгсгөл)
Ян Хэри (16)
Ян Хэри (17)
Ян Хэри (18)
1. Гү Игён
2. Гү Игён
3. Гү Игён
4. Гү Игён
5. Гү Игён
6. Гү Игён
7. Гү Игён
8. Гү Игён
9. Гү Игён
10. Гү Игён
11. Гү Игён
12. Гү Игён
14. Гү Игён
15. Гү Игён (Төгсгөл)
Ян Хэри (19)
Ян Хэри (20)
Ян Хэри (21)
Ян Хэри (22)
Ян Хэри (23)
Ян Хэри (24)
Ян Хэри (25)
Ян Хэри (26)
Ян Хэри (27)
1. А Ми
2. А Ми
3. А Ми
4. А Ми
5. А Ми
6. А Ми
7. А Ми
8. А Ми
9. А Ми
10. А Ми
11. А Ми
12. А Ми
13. А Ми
14. А Ми
15. А Ми
16. А Ми
17. А Ми
18. А Ми (Төгсгөл)
Ян Хэри (28)
1. Сүүлчийн даалгавар
2. Сүүлчийн даалгавар
3. Сүүлчийн даалгавар
4. Сүүлчийн даалгавар
5. Сүүлчийн даалгавар
6. Сүүлчийн даалгавар
7. Сүүлчийн даалгавар
8. Сүүлчийн даалгавар
9. Сүүлчийн даалгавар
10. Сүүлчийн даалгавар
11. Сүүлчийн даалгавар
12. Сүүлчийн даалгавар
13. Сүүлчийн даалгавар
14. Сүүлчийн даалгавар
15. Сүүлчийн даалгавар
16. Сүүлчийн даалгавар
17. Сүүлчийн даалгавар
18. Сүүлчийн даалгавар (Төгсгөл)
Ян Хэри (Төгсгөл)
Төгсгөл

13. Гү Игён

3.1K 328 27
By VanTe_CAFE


Эмнэлэгт хүрэх замд Хэригийн амьсгал давчдаж хүндээр аахилан багтарч байв. Цээжинд нь бугиларах аймшигт өвдөлтөөс болж амьсгалж чадахгүй байгаа хэрэг.

Түргэний эмч нар тэр даруй түүнд хүчилтөрөгчийн аппарат зүүлгэсэн өгдөг бөгөөд машин эмнэлгийн гадаа ирэхэд дотогш түрэн оров. Тосож авах эмч, сувилагч нар түүнийг түргэний тасаг руу хурдтай түрэхдээ өвчтөний түүхийг асууж байлаа. Эрүүл мэндийн асуудлыг олж мэдэх нь яаралтай оношилгооны эхний алхам бөгөөд бас ямар эмчилгээнээс харшлахыг судалдаг юм. Туслах дасгалжуулагч залуу утсан дээрх түүний эрүүл мэндийн талаарх мэдээллийг цусны шинжилгээний эмчид бушуухан харуулах аж.

Тэдний өвчтөнд үзүүлэх анхны эргэлзээ батлагдав. Тэд аль болох хурдан оновчтой эмчилгээндээ орохыг зорино. Хэригийн нэр алдар хэдийн оргилд хүрсэн тул түүнийг даруйхан хүндэт VIP өрөөнд шилжүүлжээ.

Мину бол Тэмин шиг баян биш. Түүнийг найз залуу нь гэдгээ хэчнээн удаа хэлсэн ч нэмэр болсонгүй, сувилагчид түүнийг Хэритэй уулзахыг зөвшөөрсөнгүй. Харин Тэминий хувьд, түүнийг туслах дасгалжуулагчийн хамт Хэригийн байгаа өрөө рүү дагуулан явав.

Тэмин нүд нь аниастай ухаангүй унтах Хэриг харвал эмэгтэйн нүүр улайж, аман дээрх амьсгалын аппаратаас гадна гар, цээжин хэсгээр нь олон гуурснууд холбосон байлаа.

"Тэр зүгээр биз дээ? Одоо ямар байна?" Тэмин айж сандарсаар арай ядан эмчээс асуухад,

"Тэр анафилакс өвчтэй байна." гэж ахимаг насны чадварлаг эрэгтэй эмч хэлэх нь тэр.

Тэминий хөмсөг аймшигтай мушгирсан байлаа.
"Юу гэсэн үг юм?"

"Энэ нь бие махбодын амь насанд аюултай байдлаар системчилсэн хариу үйлдэл хийдэг дархлаа. Тэр ямар нэгэн зүйлд харшилтай байсан, тэгээд харшилсан зүйлээс болж бие нь хариу үйлдэл үзүүлсэн. Энэ маш аюултай. Магадгүй тэр идэж уух зүйлээсээ эсвэл өөр харшлах зүйлд хүрсэн байх." гэж эмч тайлбарлахад,

Тэмин туслах дасгалжуулагч руу эргэж харан "Та нар тоглогчоо юунаас харшилдгийг мэддэггүй юм уу? Тэр юунаас болоод ийм болчхов оо?"

Тэминий аймшигтай үхлийн харц туслах дасгалжуулагчийг амьдаар нь тамд илгээн хэрцгийлэн шарах мэт чичрүүлж, хөлөргөж байв.

"Бид юунаас харшилсныг нь хурдан олно оо." Туслах дасгалжуулагч ийн хэлээд шуудхан мөрдөн байцаагчтай холбогдохын тулд өрөөнөөс гарлаа.

"Тэр зүгээр болох уу?" Тэмин эмчид хандан асуухдаа Хэригийн орны дэргэд очив. Ухаангүй хэвтэх хайртай эмэгтэйнхээ гар луу гараа сунгах түүний гар чичирч харагдана.

"Хэлэхэд арай эрт байна. Тэр одоо үхлийн аюул дээр байгаа учраас амьд үлдэх эсэхийг нь хэлэхийн тулд 24 цагийн турш хүлээх шаардлагатай. Бидэнд тийм ч баталгаа алга."

Тэмин Хэригийн цонхийсон царайг зөөлөн илбэхдээ бараг нулимс дуслуулах аж.

"Чи зүгээр болно оо. Бүх зүйл сайхан болно." Тэмин түүний улаан хавдаж шархалсан бүлээн гарыг хүрч ядан атгана.

Эмч өөр зүйл хэлэлгүй чимээгүйхэн гараад тэднийг хоёуланг нь үлдээв.

Хэдэн цагийн дараа монитор дуугарч эхлэх нь тэр. Тэмин түүний хажууд зүүрмэглэж байсан бөгөөд чанга дохиоллоор сэргэн яаран эмч дуудахаар гүйн гарах гэлээ. Гэхдээ сандралдсан эмч нар түүнтэй үүдэнд тулж уулзав. Тэд хурдан сэхээн амьдруулах ажиллагаандаа орлоо. Тэмин хажууд нь тэднийг харан залбирч байв. Түүнд мэдрэгдэх замбараагүй хүндхэн сэтгэл хөдлөлүүд хоорондоо холилдон тогтож чадахгүй байх аж.

Нэгэн жигд дүнгэнэсэн дуу... Тэмин эмч болон Хэригийн зүг харан чичирсээр бараг л хөл алдан газар унах шахав. Түүний амьдралын хамгийн урт 4 секунд. Эмч цахилгаан хүчдэлээр Хэригийн зүрхний цохилтыг буцаан авчрахад хүн бүр тайвшрах аядав.

Тэмин өрөөний буланд чимээ үл гарган сүнс мэт цайран зогсож байлаа. Эмч, сувилагч нарыг аврах ажиллагаагаа хийж дуусан явах үед тэр хана гулссаар доош шалан дээр суун Хэри рүү ширтлээ. Дараа нь тэр тааз өөд харан нулимстай нүдээ анин хацар даган урсгав. Түүний амьдралд тохиолдсон хамгийн зүрх зүсэм аймшигт үйл явдал сая болсон нь гарцаагүй.

Хоёр өдрийн турш өрөөнөөс гаралгүй одоо ч ухаан ороогүй Хэриг сахин буланд шигдэн суусаар ядаргаа, стресс, санаа зовнил түүний тархийг идэх мэт зовоож, бас удаан унтаагүй учир нойрмоглож байлаа. Гэхдээ тэр нүдээ аньчихвал эрхэм хүнээ алдчих мэт санаа зовон тэснэ.

Хэдхэн минутын дараа түүний нэрийг дуудах танил нэгний хоолой сонсогдож эхлэх нь тэр.

"Тэмин.... Тэмин!" тэрхүү хоолой залууг сэрээх гэж оролдож байх шиг. Тэмин сэрээд дээш харлаа. Юунаас ч илүү хайрлах түүний хайртай эмэгтэй өмнө нь зогсож байх аж. Гэхдээ хачирхалтай нь түүний үзэсгэлэнтэй царай улам тодровч хурц гэрлээр хүрээлэгдэж байлаа.

"Би явж байна." гэх хэдэн ч удаа сонссон донтом сайхан цээл уянгалаг хоолой, гэвч гашуун үг.

Тэмин нулимс асгаруулж эхлэв. "Үгүй ээ, Игён, намайг битгий орхиж яваач." түүний сэтгэл сандчин үймэж байв.

"Намайг уучлаарай." Хэри ингэж хэлээд бүхэлдээ бүдгэрч эхэллээ.

"Үгүй ээ, гуйя Игён, битгий намайг орхиоч дээ."

"ИГЁН!" Тэмин хашхирлаа.

Хаа нэгтэйгээс түүний зүг дэр нисэж ирээд оночих нь тэр.

Залуу шууд нойрноосоо сэрэх ба усан хулгана болтлоо хөлөрчээ. Тэр толгойгоо дээш өргөөд Хэриг дээш өндийн суухыг хичээж байгааг олж харав.

Хэри байдаг л энгийн харцаараа залуу руу харсаар босоход нь туслахыг гуйн нэрийг нь дуудаж байхад Тэмин дуугүй суусаар. Удалгүй залуу огцом босон хурдтай түүний зүг алхан тэврэн авлаа.

"Чамайг намайг орхичихлоо л гэж бодсон." Тэмин нулимс цийлгэнүүлэн уйлагнасан бяцхан хүүхэд шиг хэлэхэд,

"Уммм, Тэмин би амьсгалж чадахгүй байна." хэмээн Хэри арай ядан хэлэв.

Залуу хоёр хөхөөрөө түүний царайг булжээ.

"Өө уучлаарай. Би... би чамайг үүрд алдчихлаа л гэж бодсон." Тэмин хүүхэд шиг гомдонгуй бувтнав.

Тэмин түүнийг бүрэн өндийж суухад нь туслаад багахан зайд дэргэд нь суулаа.

"Тэгэхээр... юу болсон бэ? Цээж минь хүчтэй өвдөж, амьсгалж чадахгүй байснаа санаж байна." хэмээн Хэри өнгөрснийг санах гэж хичээн хөмсгөө үл ялиг зангидан толгойгоо гэлжийлгэн асуухад,

"Чи харшлын урвалтай байсан, энэ үхлийн шинжтэй гэсэн. Би чамайг бараг л... алдсан. Бас одоо дасгалжуулагч нар чинь юунаас болж харшилсныг судалж байгаа."

"Өөхх." Хэри энэ биеийг харшилтай гэдгийг огтхон ч мэдээгүй билээ. Хэрвээ хоолноос харшилсан байж магадгүй бол түүний иддэг бүх хоолыг компаниар нь хүргэдэг байсан, харин тэд зоогийн газар орох бүрдээ Сүён юм уу эсвэл Хюён захиалдаг байжээ. Тиймээс тэр энэ зэргийн зүйлсийг мэдэхгүй.

"Ахемм" өөртөө татах гэсэн мэт бяцхан ханиалга Хэри, Тэмин хоёрын нэгнээ ширтэх торгон мөчийг тасалдуулж орхив. Тэднийг хаалга руу харцаа чиглүүлвэл дасгалжуулагч болон бусад найзууд нь бүгд иржээ. Тэмин, Хэри хоёрын харилцааг тэд аль хэдийн мэдчихсэн юм шиг харагдаж байсан тул Тэмин газраасаа хөдөлсөнгүй.

Дасгалжуулагч нь тэднийг хараад бага зэрэг халуу дүүгэн улаа бутрах шиг. Гэсэн ч тэр тэдний зүг алхан очлоо. Хэри инээд алдан чангаар инээмээр байсан ч тэвчинэ, учир нь тэр сэтгэл хөдлөлгүй хүнийг ичсэнээсээ болоод хэрхэн улаан өнгөтэй болсныг нь харна гэдэг хэзээ ч төсөөлж байгаагүй хөгжилтэй хэрэг байлаа.

"Дээрдсэн үү?" хэмээн хатагтай дасгалжуулагч асуухад,

"Тиймээ дасгалжуулагчаа, өчигдрөөс хав илүү дээрдсэн бололтой. Гэхдээ тэмцээн юу болсон бэ?"

"Бид хожигдсон, Арслан баг маш сайн. Тэд биднийг гурав нэгийн харьцаатай буулгаж авсан." хэмээн дасгалжуулагч нь хэлэв.

"Игёныг яаж ийм байдалд хүрснийг олж мэдсэн үү?" тэдний яриан дундуур Тэмин бүдүүлгээр орж ирэн асуулаа. Тэр хайртай эмэгтэйгээ алдахаа шахсан байтал энгийн нэг дэлхийн аваргын тэмцээн ямар хэрэгтэй гэж.

Дасгалжуулагч эмэгтэй санаа алдахад Хюён ууртайгаар ам нээв. "Энэ Күиний тарьсан хэрэг. Хэрвээ би түүнийг хаана байгаа газраас нь олж авч чадвал заавал шоронд суулгах болно доо."

"Айн? Күин? Би түүнтэй огт харьцдаггүй байсан шүү дээ. Миний мэдэж байгаагаар бид хоорондоо ямар ч холбоогүй юмсан. Гэтэл яагаад..?" Хэри үнэхээр цочирдож орхижээ.

"Тэр муу өлөгчин чиний өмнөх тэнэг эксийн чинь унтсан эмэгтэй байсан байна лээ!" Сүён бухимдсан шинжтэй тайлбарлахад Хэри энэ удаа бүр гүн цочролд орж, хэлэх үггүй болов.

"Охидоо! Та нар түүнд юу болсныг надаар тайлбарлуулах юм уу эсвэл өөрсдөө ингэж сэтгэл хөдлөлдөө автан нэг нэгээрээ тайлбарлах юм уу?" гэсээр дасгалжуулагч нэг хөмсгөө өргөн багийнхан руу харан асуухад,

"Уучлаарай дасгалжуулагч." хэмээн Хюён, Сүён бөхөлзөн хэллээ.

"Сайн байна." тэдний дасгалжуулагч Хэри рүү эргэж харан бүхнийг тодорхой тайлбарлаж эхлэв.

"Эхлээд, юуны түрүүнд бид чиний тамирын хослолын гадуурх хүрмийг тараахад цэвэрхэн байсан. Чамайг явахад бид хүрмийг чинь цэнгэлдэхийн заалнаас өөрсдийн хурлын өрөөнд аваачсан л даа, гэхдээ хачирхалтай нь дараахан чиний хослол бас гадуурх хүрэм гээд бүх зүйлийг шүүгээнд чинь хийчихсэн байсан. Энийг Күин хийсэн хэрэг л дээ.

Эхэндээ, хувцасны өрөөнд камер байдаггүй болохоор бид хэн хийснийг нь олж мэдэж чадаагүй, харин дараа нь эмнэлгээс чамайг харшилд өртсөн гэдгийг мэдээд бид чиний ууж байсан ус, идэж байсан хоолноос авахуулаад бүгдийг нь шалгасан. Гэвч сөрөг зүйлс юу ч олдоогүй. Харин тэмцээний хаалтын дараа Сүён чиний эд хэрэгслийг авч явах гээд цуглуулж байгаад хүрмийг чинь яг цүнхэндээ хийдгийн даваан дээр ямар нэг чиний бус үнэр ханхалж байгааг мэдсэн.

Тэгээд бид тэр үнэнийг судалгаанд оруулж шалгахад тэд чиний харшилтай үнэртэй ус гэдгийг олж тогтоосон. Сүён чиний хэрэглэдэг сүрчигийг мэддэг болохоор бид чиний арьсны хариу урвалыг амархан таньж мэдсэн юм л даа. Тэгэхээр хэн нэгэн чамайг зориуд хорлохыг завдсан байж магадгүй гэж бодон багийнхаа бүх гишүүд, туслах ажилчдаас лавлаж асуухад Күин л ганцаараа аль эрт явчихсан байсан. Бас Сүён өмнө нь нэг удаа Күин, Мину хоёрыг барилгын буланд маргалдаж байхыг харснаа хэлж, бид даруйхан Минутай нүүр тулж уулзахад тэр болсон зүйлсийг тайлбарлаж хүлээн зөвшөөрсөн." Дасгалжуулагч нухацтай бүгдийг тайлбарлаж ярилаа.

"Өөх." Биеийн эзний харсан хосыг Күин, Мину хоёр байсныг гэдгийг тэр мэдээгүй, төсөөлөө ч үгүй.

"Юутай ч чи зүгээр байгаа нь сайн хэрэг. Күиний талаар санаа зовох хэрэггүй. Бид цагдаад мэдэгдсэн болохоор тэд түүнийг хичээнгүйлэн хайж байгаа." Түүний дасгалжуулагч ийн хэлэх аж.

Тэдний харилцан яриа өндөрлөсний дараа Хэригийн найзууд үлдэхийг хүссэн боловч Тэминий үхлийн анхааруулгатай аюултай харц нь тэдний хийхээр төлөвлөж байсан зүйлийг зогсооход хүргэж, бараг хөөгдсөөр гарсан юм.

Өдөр хоног өнгөрч, гурваас илүүтэй хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа Хэри эмзэг туяхан шаазан хүүхэлдэй шиг халамжлуулж байлаа.

"Тэмин, зүгээр л угаалгын өрөө шүү дээ! Орноос угаалгын өрөө хүртэл нэгхэн минутын дотор алхаад хүрчихнэ." Хэри өөрийг нь өргөж явах гээд байгаа Тэминтэй маргалдана.

"Тэгсэн ч гэсэн, чамд ямар нэгэн зүйл тохиолдчихвол яах юм?" гэсээр залуу түүнийг одоо ч гар дээрээ өргөсөөр зөрүүдлэхэд,

"Тэмин! Утгагүй зүйлээ зогсоо! Би ганцаараа бие засчхаж чадна, тийм болохоор ардаас минь дагаж орохгүй, за юу?" хэмээн ширүүхэн хэлж орхив. Үнэндээ залуугийн халамж нэртэй дарамтад хэдэн өдрийн турш зовсон Хэригийн тэвчээр барагдчихаад байлаа. Хэд хэдэн удаа залуугийн нүдийг тагласаар тухгүй бие зассан учир одоо хангалттай биз. Тэмин бүр түүнээр халбага ч барих эрх олголгүй хооллож, хэтрүүлэн халамжилдаг нь энэ.

Тэмин гоморхсон нялх хүүхэд адил хошуугаа унжуулан Хэриг зөөлхөн доош буулгалаа.

"Ойлголоо. Хэрвээ чамд хэрэгтэй зүйл байвал би энд байгаа шүү!" хэмээн Тэмин угаалгын өрөөний хаалганы өөдөөс харан зогсонгоо хэлэхэд Хэри толгойгоо дохин худал зөвшөөрөх аж.

Дахин гурван хоног өнгөрөхөд Хэри бүрэн илааршиж, эмнэлгээс гаран Тэминтэй хамт нутаг руугаа буцжээ.

Continue Reading

You'll Also Like

1.5M 192K 53
Title ✿ I Was Pregnant After Divorce Original Author ✿ 卷心西瓜 Eng Translator : Renlenox Status : 47 chapters + 3 extras (Co...
1.6M 249K 163
ဤမျှ ဆိုးရွားစွာခံစားရသောဗီလိန်သည် သူတစ်ယောက်သာရှိမည်ဟု ချင်းယွင်ထင်သည်။ နှစ်ရာချီအောင်ပင် ဇာတ်လိုက်တစ်ယောက်က သူ့ကိုဟောင်နေပြီး အန္တရာယ်ပေးဖို့ရန်ကြိ...
752K 31.8K 85
ဈာန်မင်းတခေတ် × ခွန်းနှောင်ကြိုး ဈာန္မင္းတေခတ္ × ခြန္းေနွာင္ႀကိဳး ‼️Male pregnancy‼️ start Date - 1.8.2023 (Tuesday) End Date - 20.11.2023 (Monday) �...