-"Би зүгээр биш байсан ч зүгээр дээ" гэж хэлэхдээ өөрийгөө л хуурах гэсэндээ тэр.
Чамайг мартчихлаа гэж бодсон өдрийн шөнө бүр улам л ихээр санадаг.
Хөнжлөө тэврээд гэрийнхэн бүгд сонстол уйлж байсан нь үнэнтэй эвлэрэх гэсэндээ.
Ээж орж ирээд:
-"Нэг муу хөвгүүнээс болж ингэж уйлаад байхдаа яадаг юм" гэж хэлэхэд нь би чамайг миний хувьд "нэг муу хөвгүүн" биш гэдгийг тултал мэдэж байсан.Ахиад бичье, үнэн болохоор.
Бусдынх нь ямар ч сайхан үйлдэл чиний нүдээ чичиргэж байгаа хөдөлгөөн төдийхөнд ч хүрдэггүй.Яагаад гэж үү?
Учир нь чи болохоор.
Чи болохоор шүү дээ.
Чи л болохоор.Ороолтыг чинь буцааж өгсөн өдрөөс хойш би бүтэн нойртой хоноогүй, зарим өдөр нь нойртой ч хоноогүй.
Яагаад би биш гэж бодох бүртээ өөрийнхөө биеийн хэсэг бүрийг хутгаар сийчээд аль ч юм далайд хаяж загасны хоол болгомоор санагддаг.Амьдралдаа хоёр л эрэгтэй хүнээс болж ингэж их уйлсан нь нэг нь аав, нөгөө нь чи байсан.
Гэхдээ хоёуланг чинь хуриман дээрээ хажуудаа харахыг хүсдэг.Зүрх сэтгэлтэй гэдгээ ч мэдээгүй явсан миний зүрхний гүнд чи л байгаа, тэгээд л болоо.
Өөр хэнийг ч би ингэж хайрлахгүй.Юм болгон луу үсчээд анхаарлаа төвлөрүүлж, бодол болохгүй байгаагаа гайхаж байсан ч далд ухамсар минь хүртэл намайг чиний тухай бодуулахгүй гэсэндээ байж.
Нойр хулжаад нэг л зүйл болохгүй эсвэл дутуу санагдаад байсан нь чамайг байхгүй гэдгийг ухаарах гэсэндээ л байж.Шүтлэггүй ч гэлээ аргаа барж цөхөрсөндөө бурханд итгээд гуйя, энэ хүнийг л надад өгчих.
Тэгээд би энэ амьдарлаас өөр юуг ч хүсэхгүй.
Тэр хүн л хажууд байгаад өгчихвөл би хийх гэснээ бүгдийг нь хийх зорилготой бас хүчтэй болно.
Ганцхан тэр хүнийг л өгчих.