Би чамайг 31 минут хүлээнэ гэж өөртөө амласан ч
32 минут хүлээсэн.Эхний гучин минут ирчих байлгүй дээ гэсэн найдлага
Удаах нэг минут үгүй байлгүй дээ гэсэн цөхрөл
Сүүлийн ганц минут миний чамайг гэх сэтгэлтэй хамт урссан.Одоо гомдоллож, харцаараа хайх ч хүсэл алга
Өөдөөс минь эгцлээд алхсан ч эрүүгээ өргөөд зөрмөөр байна.Болъё,
Болъцгооё.Чамайг хүлээнгээ уусан кофены савтайгаа хамт чамайг гэсэн бүхнээ хаячихлаа.
Баяртай.