-аео
Жэхёны аав сургууль дээр дуудагдаж ирсэн ба хэрэггүй жижигхэн шалтгаас болж зодоон эхлүүлсэн гэдэгт итгэсэнгүй. Ямар ч ор үндэсгүй ярьж байсан захирлын ярианд нэлээд бухимдан сургууль дээр ирсэн ч захирлын өрөөний зүг хараад сандран зогссон Сынжиг хараад тайвшрах шиг болов.
Сынжи түүнийг угтаж аваад, "Сайн байна уу? Намайг Пак Сынжи гэдэг." гээд бөхийж, "Та Жэхёны аав мөн биз дээ? Би Жэхёны найз нь байгаа юм аа. Энэ хэрэг Жэхёны буруу биш шүү. Тэр зүгээр л гадуурхагдаж байсан нэгнийг харж тэвчилгүй оччихсон юм. Зодоон гэдэг ч бас худлаа. Тэр хэтэрхий их уурлачихсан байсан болохоор тэр хүүхдийг заамдаж л авсан. Тэгээд нэг ч цохилгүй тавьчихсан юм.
Тэр зодуулсан гээд байгаа хүүхэд өөр хүнээр цохиулчихсан байх. Би сая сайн анзаараагүй ч хэрвээ түүний баруун шанаан дээр нь цохиулсан мөр байвал нотлох баримт болно. Түүний ойрын танилууд дунд миний мэдэхийн солгой гартай хоёр ч хүн бий. Харин Жэхён гараа яасэн бэ гэвэл ширээ цохьчихсон юм. Гэхдээ баруун гараараа шүү.
Захирлын үгэнд, бас зодуулсан гэх хүмүүсийн үгэнд битгий итгээрэй." гэхэд Жэхёны аав инээмсэглэн, "Тайвшир даа. Түүнийг ийм зүйл хийхгүй гэдгийг би мэдэж байгаа." гээд захирлын өрөө рүү явлаа.
***
Өрөөн дотор бүхэлдээ хүйтэн уур амьсгал үүссэн байх бөгөөд Жэхёны аав доош харан зогссон хүүгээ, урд нь суусан зодуулсан нэртэй Икжүнийг ээлжлэн харж байв.
"Тэгээд манай хүү зодоон хийсэн хэрэг үү?" гэж хүйтэн хоолойгоор хэлэхэд захирал "Тийм ээ, их завсарлагааны цагаар хоолны газарт зодоон эхлүүлсэн. Төгсөх ангийн сурагч, дээрээс нь сурлагадаа тийм сайн байж ямар ч ёс суртахуунгүй юм. Манай сургууль иймэрхүү зүйлд их хатуу ханддаг. Түүнийг сургуулиас хөөх эсэхийг шийдэх хэрэгтэй байна."
Захирлын энэ сүрдүүлэг аятай үгэнд ихэнх эцэг, эхчүүд сандралдан гуйдаг ба үүнээс цааш хүүхдүүд асуудал гаргах нь ч хамаагүй багасдаг аж. Мөн зарим нэг азтай гэмээр тохиолдлуудад хэдэн вон ч завшаад авдаг.
Жэхёны аав Жэхён руу нэлээн удаан харж байснаа "Танд ямар нэг нотлох баримт байгаа юм уу?"
"Нотлох баримт байхгүй ч гэрч байгаа. Тэр хажууд нь зогсож буй охин бүгдийг харсан гэсэн." гээд Есүл рүү заахад тэр толгой дохин "Икжүнийг Жэхён заамдаж байгаад хэд хэдэн удаа цохьсон."
Жэхёны аав түүний үгэнд илт итгээгүй бөгөөд захирал руу хүйтэн харцаар харсаар "Та сургуулийн захирал хүн байж ямар ч баримт нотолгоогүй, хэн нэгний үгэнд итгэж нэгнийх амьдралыг сүйрүүлэх шийдвэр гаргах гэж байгаа юм уу? Юу гээч шударга бус хэрэг вэ?" гэснээ босч Икжүнийг зүглэн алхахад Жэхёноос бусад нь нэлээдгүй сандарцгаав.
Тэрээр одоог хүртэл нэг ч үг хэлээгүй бөгөөд аав руугаа эгцэлж ч хараагүй зогссоор.
Жэхёны аав Икжүн дээр очоод цохиулсан хэсгийг нь хэсэг харж байснаа Жэхён дээр очиж түрүүхэн шархны лент наасан гарыг нь харлаа. Тэгээд сургуулийн захирал руу эргэж,
"Манай хүү уг нь солгой биш л дээ. Тэгээд ч баруун гар нь шархдсан байтал тэр хүүгийн баруун шанаа цохигдсон байх юм. Ямар нэг аргаар цохилоо гэхэд гараа бэртээхээр чанга цохино гэж үү?
Ядаж хяналтын камерын бичлэгээ харсан уу?" гэхэд захирал илүү их сандарч эхлэв.
Хүүгийнхээ худлаа ярилтыг үргэлж дэмжиж байнга л эрх мэдлээрээ далайлган эрхлүүлдэг байсан тэрээр энэ удаа яах ч аргагүй үнэний өмнө хүчин мөхөстөхөө мэдэрлээ.
"Бид хараахан..."
"Та сургуулийн захирал гэхэд арай л хариуцлагагүй бус уу? Манай хүү тэр хүүхдийг зодоогүй гэдэг нь харваас илт байхад хэн нэгний худал үгээр үг хийж л байдаг.
Яг одоо хэргийг нэг тийш болгоё. Хяналтын камерын бичлэгээ шүү." гэхэд захирал босч, хяналтын өрөө рүү дагуулан явлаа.
Тэр хэдий очвол хэрэг бүр бишдэнэ гэдгийг мэдэж байсан ч Жэхёны аавын хурц үг түүнд их нөлөөлсөн ба юуг ч хийхээс буцахгүй харагдсанд аргагүй байдалд оржээ.
Тэд цуг явсаар хяналтын камерын бичлэгийг шалгахад бүгд тодорхой болсон бөгөөд захирал, Икжүн, Есүл гурав чимээгүй зогсоход Жэхёны аав хүйтэн харцаар харсаар тэндээс гарав.
Тэгээд буцаж захирлын өрөөнд хөдөлгөөнгүй зогссон Жэхён дээр ирлээ.
"Яагаад өөрийгөө хамгаалаагүй юм?"
"Нэгэнт нэмэргүй гэдгийг нь мэдэж байсан болохоор. Ийм байдалтай дуудсанд уучлаарай." гэхэд аав нь түүний мөрөн дээр цохиод, "Зүгээр дээ, чи зөв зүйл хийсэн."
Тэрээр хүүгээ дагуулан, сургуулиас гараад гэрийн зүг жолоо залсан бол ард нь сургуулийн захирал бөөн уур үлдлээ.
Захирал 3-1 ангийн багшид "Жон Жэхёны хувийн хэрэг, гэр бүлийнх нь мэдээллийг авчир." гэж хэлээд, Есүлийг явуулж, Икжүнийг өрөөнд нь орохыг тушаав.