2

56 12 1
                                    

Сэүн 12 настайдаа энтэд бэлтгэгдэгч болсон. Харин түүнээс жилийн дараа түүнийг даган өгсөн шалгаруултандаа тэнцэж бэлтгэгдэгч болсон юм. Миний бэлтгэгдэгч байх хугацаа их богинхон байсан би жилийн дараа л гэхэд хамтлагт дэбют хийсэн. Аядол байх надад таалагддаг байж билээ.

Бид олны хараанд баайдаг болсон болохоор нэг энтэд байсан ч бид яриагаа багасгах хэрэгтэй болсон. Бид хааяа утсаар ярьж энтэд таархаараа инээгээд мэндлээд зөрхөөс өөрөөр олигтой харьцаад байхаа больсон.  

Манай хамтлаг дэбют хийгээд нилээн хугацаа өнгөрсөний дараа Сэүн EXO гэх 12 гишүүнтэй хамтлагт дэбүт хийсэн юм. Тэднийх ч удалгүй нэр хүнд нь түгсэн хамтлаг болж чадсан. Ингэж бид хоёр амжилтанд хүрсэн.

Миний төрсөн өдрийг байнга хамт тэмдэглэдэг байсан Сэүн бид хоёр намайг дэбют хийснээс хойш удаан хугцааны дараа хамтдаа тэмдэглэж болохоор болсон юм. Нүүрээ далдалж оройн цагаар явсан ч маргааш бид хоёрын тухай мэдэгдэл   хайлтуудыг тэргүүлж байсан санагдана.

Тэгж бид олонд найзууд гэдгээ албан ёсоор хэлж зассанаар шуугиан намжиж өмнөхөө бодвол хамаагүй ил тод ярилцаж болохоор болсон. Сэүн бид хэвийн нөхөрлөлдөө буцаад орж байсан юм.







.

TINKERBELL //end//Where stories live. Discover now