Цаг орой болж бид далайн эрэг дээр түүдэг гал тойрч сууна."Тэюун-а, чи бидэнд ямар нэг зүйл ярьж өгөөч?" гэхэд би арай ядан толгой дохив. Учир нь өнөөдөр миний үнэхээр тааруухан байсан юм.
Гүнзгий амьсгаа аван, "Би аав болох гэж байсан." гэхийг тэд сонсон над руу гайхширан харахад, "Тэр өдөр мэдсэн. Харү явсан өдөр. Осолд ороход нь би гүйгээд очлоо. Тэгэхэд Харү намайг харчихаад жирэмсний тест над руу сунгаад л амьсгаа хураасан. Энэ л миний хувьд хамгийн аймшигтай бөгөөд хэрцгий өдөр байсан юм. Би дан хайртай бүсгүйгээ алдаагүй. Түүнийхээ хэвлийд дөнгөж бүрэлдэж байсан үрээ хүртэл алдсан шүү дээ. Энэ л миний хувьд хамгийн их тарчлаантай зовлонт мөч. Аав болох байсан гэхээр жаргалтай байсан ч тэд намайг орхиод явчихсан гэхийг бодоход дотор арзайлгам. . ." үгээ зөөж ядан ийн ярихад тэд над руу санаа зовинонгуй харцаар харна.
Үргэжлүүлэн, "Та нар мэднэ дээ? Харүгийн аав, ээж хатуу хүмүүс байсныг. Тэгээд Харү надад юу гэдэг байсан гээч? 'Хэрвээ би алга болвол аав, ээж хоёр их баярлах байсан байх.' гэдэг байсан юм. Би их гайхдаг байлаа." ийн хэлтэл гэнэт хүчтэй ханиалгаж эхлэв.
Амаа даран ханиалгаж байгаад арай дээр болоход нь гараа амнаасаа холдуултал миний гар цус болчихсон байх нь тэр. Гайхан хартал Жонни цаас аван гарыг минь арчиж байсан юм. Би юм хэлэх гэсэнгүй. Учир нь одоо л миний цаг болж байна гэж бодсон болохоор тэр юм шүү дээ. . .
Хэсэг харзаналаа. Тэгсэн харин ч дээрдэв. Тэгээд яриагаа үргэлжлүүлхээр сууж байсан байрандаа эргэн суугаад тэдэнд зүгээр болохоо хэлчихээд тухлана.
"Яагаад Харүг алга болвол тэд баярлах юм бол? Бүхэл бүтэн хүүхэд нь байхад гэж боддог. Гэхдээ би энэ асуултны хариултыг Харүг өөд болсны дараа л мэдсэн юм. Түүнийг өөд болсон өдөр хамгийн аймшигтай нь Жон ах, Ан эгч хоёр ирээгүй. Би тэдэн дээр очсон. 'Бүхэл бүтэн хүүхэд чинь өөд болчихоод байхад яагаад та хоёр ирэхгүй байгаа юм бэ?' тэгэхэд тэд юу гэсэн гэж санана? Хэний ч төсөөлөөгүй, хэний ч бодоогүй хариултыг надад өгч, намайг гайхшируулж билээ. 'Тэр зулбасага уу? Бидэнд тэгтэл хамаагүй.' гэхэд л түүнийг хэлснийг ойлгосон юм."
Ярьж дуусахад тэд бүгд л Жон ах, Ан эгч нарыг ямар аймар болохыг гайхацгаана.
"Гэхдээ Жон ах, Ан эгч нар бидний дэргэд ихэд л хайртай хүүхэд гэдэггүй байсан биш билүү?" Жошуа ийн гайхан асуухад Рана, "Дүр эсгэлт." хэмээн хариулав.