"𝟎𝟐"-𝟐𝟏.𝟎𝟔.𝟏𝟓

14 3 1
                                    

      Өглөөний 10 цаг хавьцаа үед, цонхоор тусах нарны хурц гэрэлтэй зэрэгцэн, толгой нь тэсэлгүй янгинаж өвдөх нь бүсгүйд хэцүү санагдсан тул хэдийн зуршил болсон мэт толгойгоо барин ёолсоор орноос өндийв.

Гэвч тэрээр огт танихгүй орчинг олж харсандаа хэсэг балмагдаж суулаа.

"Байз, өчигдөр яалаа?..."

       Хани хөмсөг зангидан эргэн тойрноо ажиж суухад нэг бор үстэй өндөр залуу орны хажуудах ширээн доороос гэнэт гарч ирсэнээ түүнийг харан инээмсэглээд:

-"Өө, сэрчихсэн үү? Толгой чинь гайгүй юу?" гэж англиар асуув.

Хани-"Огтхон ч гайгүй биш. Гэхдээ чи чинь..."

-"Аан, өчигдөр хоёулаа bar-нд таарсан шдэ. Би чамайг аврах гэж оролдсон чинь чи олигтой ч цохисонгүй гэж ирээд загнаад байсан. Санаж байна уу?"

Хани-"А-аан саналаа саналаа! Би тэгэхэд тасраад уначихсан хэрэг үү?" гэж хэлэнгээ орноос босож, өндөр өсгийтөө олж өмсөхдөө нэлээн бухимдангуй хэлэв.

-"Тийм ээ, бас миний цамцыг аюулд унагаж орхисон." гээд хатаагч дээрх цамц руу харангаа хэлэхэд Хани инээх аядаад:

-"Уучлаарай, муухай үнэртэж байсан байх даа. Тэгээд дараа нь яасан юм? Бид хоёрын дунд юм болсон уу?"

     Залуугийн царай хувьсхийн, гараа урдуураа хурдан хурдан савчих нь Ханид өчигдрийн явдлыг санахад туслаж байв.

Залуу-"Үгүй дээ, огтхон ч үгүй. Би зүгээр л яахаа мэдэхгүй чамайг гэртээ аваад ирсэн юм. Чи огт сэрэхгүй байсан. Би үнэхээр юу ч хийгээгүй шүү, харин ч надад талархах хэрэгтэй."

Хани-"Ойлголоо. Харваас чи тэгэх царайны хүн биш байна." гэх нь залууд өөрийг нь азгүй амьтан гэдгийг дахин сануулж байгаа мэт санагдав.

       Хани ум хумгүй цүнх, утас зэргээ цуглуулж байхдаа гэнэт л өчигдөр тэр энэ сандрамтгай залууг заавал өөрийнхөө 'goodboy'-г болгоно гээд өөртөө амлачихсан явж байснаа санав. Тэгээд хөмсөгөө зангидахаа больж, өрөөнийх нь толинд харан өөрийгөө янзалчихаад арай өөр өнгөөр, эелдэг гэгч нь хэлэв.

-"Уучлаарай, би арай л хэтрүүлчихэж. Чамд үнэхээр их баярлалаа. Гэснээс, чи хаанаас ирсэн юм? Өөр л харагдаад байна даа, Япон эсвэл Солонгос?"

-"Солонгос." гэж залуу хэлэхэд Ханигийн нүд шууд л гэрэлтээд ирэв. Тэр Солонгосоор:

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jun 15, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

[𝐁𝐆 𝐱 𝐆𝐁]Where stories live. Discover now