"Суён аааа" ээжийн чанга хоолой сонсогдон би сэрэв. Яах гээд байгаа юм бэ дээ ээж минь нойр хүрээд байна шүү дээ. Өнөөдөр чинь бас амралтын өдөр.
"Суён аааааааааа" түрүүнийхээсээ арай чангаар орилох нь тэр.
"Яав ааа" би ч мөн адил түүний өөдөөс орилоход "Босооч хүмүүс ирлээ"
Юун хүн ямар хүн яасан хүн юу болоод байгаа юм бэ? Ямар ч байсан босох л хэрэгтэй юм шиг байна.
Нүдээ нухсаар зочны өрөөнд орж ирэхэд ээж сахиусан тэнгэр болчихсон байж байв.
"Юу вэ та одоо"
"Миний охин өдийг хүртэл сайн байлаа" айн?
"Одоо чиний явах цаг чинь болж" гэснээ миний гараас бариад "Чи тэр өрөө рүү орвол там руу" гээд нойлын өрөөг заав.
"Харин тэр өрөөг сонговол диваажин руу"
"Хахаха ээж та нээрээ" би толгойгоо сэгсэрсээр инээх бол ээж "Аль нэг өрөөг сонгоод орно уу"
"Мэдээж би нойлын өрөө рүү орно"
"Итгэлтэй байна уу"
"Бие засаад нүүрээ угаахдаа бол итгэлтэй байна аа"
"За тэгвэл" гээд өөрийнхөө өрөө рүү оров. "Хүмүүс ирэх гэж байхад надаар бас тоглохтойгоо.
Би нойлын өрөө рүү орвол Тэхён сууж байв. Хар хувцас өмсчхөөд хоёр эвэр шиг юм толгой дээрээ зүүчихсэн байв. Хамгийн инээдтэй нь суултуур дээр сууж байх аж.
"Яаа Тэхён манай нойлд юу хийгээд байгаа юм"
"Чи өөр эрэгтэй хүн харж болохгүй"
"Юу гээд тэнэгтээд"
"Ирэх гэж байгаа хүнтэй дотносож болохгүй" энэ тэнэг чинь яагаад байгаа юм бэ.
"Би чамд хангалттай биш байна уу царайлаг хөгжилтэй царайлаг царайлаг бусдаас хэд дахин илүү царайлаг"
"Чшш би нүүрээ угааж хүн төрхтэй болох хэрэгтэй байна" тэгвэл ингээд гээд нүүр рүү минь Тэхён ус цацах нь тэр.
Хүнд хүнд амьсгалан сэрэхэд ээж өөдөөс "Бос гээд байхад сэрэхгүй унтаад л байх юм аа ёстой нэг"
"Тэгээд яагаад ус цацаж байгаа юм бээ" би ээж рүү хашгичихад ээж "Дуу чи өөрөө л сэрэхгүй байсан юм байж"
"Хурдан босоод аль зочид ирчихсэн " тэр миний хөнжлийг татаж босгоод "Үс гэзгээ янзал"
"Заа л даа"
"Гэхдээ ээжээ хэн ирсэн юм бэ"
"Ухаан санаа нь хаана яваад байгаа хог вэ" тэр нуруун дээр минь нэг сайн алгадчихаад "Найз хүү" Нээрээ тийм шүү дээ тийм тийм. Хүү нь манайд-
"Юу вэ эрт хэлэхгүй яасан юм бэ" ээж намайг тоолгүй толгой сэгсэрсээр гарч одов.
Яаана вэ яаана вэ Суёнаа
Ямар ч байсан "Царайлаг" болох хэрэгтэй. Би нүүр гараа угаачхаад үс гэзгээ янзлаад доош буув.
"Сайн байцгаана уу" би тэдэнд инээн ийн хэлэхэд ээж "Өө миний охин сэрчихсэн үү"
"Тийм ээ" Ээж минь нээрээ хөөрхөн гэдэг нь.
Над руу харж буй дөрвөн нүд рүү харахад нэг л таньдаг царай байх нь тэр.
"Өөөө"
"Яасан бэ Суёнаа" тэр ийн хэлэхэд ээж хажуугаас "Өө миний хүү Суёнийг таньдаг байсан юм уу"
"Танихаар барах уу даа"
"Өө азны юм" ээж ийн хэлээд инээв.
"Миний хүү дээд давхарт Суёнтой хамт нэг өрөөнд байна шүү"
"Хөөе ээж та яаж насанд хүрэх гэж байгаа охинтойгоо нэг залууг хамт нэг өрөөнд оруулж чадаж байна аа"
"Айлын хүүхдийн хажууд яагаад муухай орилоод байгаа юм" гэснээ "Угаасаа дүү чинь ганцаараа баймаар байна л гэсэн шд"
"Тэгээд тэгээд Жонгүг үгүй гэхээр би тийм гэх юм уу үгүй үгүй ёстой үгүй" би ийн хэлэхэд Сэүн над руу "Юу би нөгөө гай болохгүй ээ орны чинь хажууд ор засаад л унтчихна"
"Өө тэр харав уу Сэүн хүү болно гэж байна шд" ээж ийн хэлчхээд гал тогоо руугаа оров. Сэүн хүү ч гэх шиг.
Ингэхэд энэ муу Жонгүг ангийнхантайгаа зугаалж байж ээжид тушаал өгчихсөн л байх юм аа. Хог гэж.
Би Сэүнтэй хамт өрөөндөө ороход Сэүн "Өө дажгүй том л юм байна шд"
"Жижиг байвал над руу жаахан жаахнаар ойртоод барьж аваад үнсэх нь үү"
"За юу гэж дээ"
Хэсэг утсаа оролдож байгаад ус уумаар санагдан гал тогоо руугаа ороход ээж "За яасан амжилттай юу"
"Юу"
"Юу юу гэж барьж аваад үнссэнгүй юу" би нүдээ эргэлдүүлэн "Юу гэж дээ ээж минь"
"Ишш чааваас би чиний үед нэг бандитай үерхээд нэг бандитай нь үнсэлцээд нэг бандид нь үүрүүлж явлаа шд"
"Үүрч байсан нь явж явж аав байгаа даа"
"Хүүе чи яаж мэдээв"
"Зүгээр л 6 дахь мэдрэхүй"
За тэгвэл ээж шиг л байх хэрэгтэй юм байна шд. Нэгтэй нь үерхээд нөгөөд нь үнсүүлээд бүр нөгөөхөд нь үүрүүлэх нь дээ. Аав ээжийг үүрч байгаад аваад суучихсан юм чинь намайг хэн үүрч байгаад аваад суух юм бол доо. За хэн ч байсан яахав. Царайлаг л байгаасай.
Тэгээд төсөөлсөн хүн чинь мөн байна уу?😛
Та нар бүр тааж байна лээ шүү. Ёстой мундаг☺️💕 Өнөөдөр бараг овоо их хэсэг биччихсэн шүү💜 Та нар тэгээд хөөрхөн сэтгэгдэл үлдээвэл би нь гэгэлзэж гоголзоод оруулаад л байна шдээ
Харин үгүй бол би ч гэсэн алга болчихно шүү гэж нтр тоглосон юм өө🤓
YOU ARE READING
Shh Stupid Boy!
Romance"Хөөе тэнэг ээ" "Яасан тэнэг ээ" "Нэг юм хэлэхэд би чамаас царайлаг тэнэг шүү" "Би ч бас чамаас хөөрхөн тэнэг шүү" Царайлаг тэнэг + Хөөрхөн тэнэг = Тэнэг хосууд