9

41 7 2
                                    

"Болзоондоо бэлэн үү? Хайрт минь"

Хэдий түүний энэ үгийг сонсоод яг одоо галзуу хүн шиг үсэрч дэвхцэж, дэрээ аваад түүнийг нүдэх байсан ч аль болох царайны хувирал гаргахгүйг хичээн түүний өөд харлаа.

"Ямар кино юм?"

"Нэрийг нь санахгүй байна"

"Аан"

Түүнийг орхин өрөөнөөсөө гараад нойлын өрөөрүү гүйлээ.

"Хайрт минь ч гэх шиг, юу вэ муу царайлаг цагаан чинь"

"Царайлаг цагаан гэчихжээ бас нөгөөхийгөө"

"Гэхдээ л царайлаг цагаан нь үнэн л дээ"

"Ер нь яагаад өөртэйгөө яриад байна аа"

Толинд тусах өөрийнхөө царайг харсаар тэнэг юм шиг өөртэйгөө ярина.

"Парк орох гэж байгаа болохоор юм болов уу"

Гэнэтийн түүний хоолойнд цочсондоо барьж байсан сойзоороо цохьчихов.

Тэрээр хацраа дарсаар асуулт эрсэн харцаар харна.

"Яах гэж гэнэт гарч ирээд байгаа юм бэ?!"

"Чиний асуусан асуултанд л хариулсан шдээ"

Түүнрүү аль болох муухай харчихаад шүдээ угааж эхлэлээ. Тэхюн ч хацраа дарсан хэвээр цаашаа яваад өгөв.

"Улайчихсан бол яана аа"

Санаа зовсоор хурдхан өөрийгөө бэлэн болгочихоод түүнрүү очвол тэр ч бас хувцасаа өмсчихсөн буйдан дээр цэх гэх чинь суугаад намайг хүлээж байв.

"Сая,......... уучлаарай"

"Зүгээр ээ, өвдөөгүй"

Ёооё сэтгэл амарчихлаа...

Гэрээсээ гараад удаагүй хэрнээ муухай ааш хөдөлж, уур цухалдана.

"Бурхан минь нүдээ авч болдоггүй л юм байхдаа"

Дэргэдүүр өнгөрсөн эм хүйстэй болгон Тэхюнруу ширтэх нь нүүрний минь бүх арьсыг үрчийлгэж байсан юм.

Анх удаа түүнийг хүн ихтэй гудмаар өдөр дагуулан явж байгаа болохоор л тэр байх.

Ядаж байхад Тэхюн аягүү цэвэрхэн хувцаслаж, нарны тусгалд арьс нь гэрэлтэх нь түүнийг сахиусан тэнгэр шиг л харагдуулна.

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
¤younpire¤Where stories live. Discover now