XVI - Тhe end

186 18 3
                                    

2029 оны 11 сарын 12

Өөрийгөө ойлгож ч амжаагүй явахад минь надад тохирох мэргэжил зүг чиг бүгдийг ойлгуулж, өөрийгөө хайрлаж байхыг минь сануулж өгсөн чамд оройтсон ч гэсэн баярлалаа гэдгээ хэлмээр байна. Хэний ч танихгүй зүглэдэггүй сургуулийн шоовдор гэдэг нэртэй бяцхан хүү дээр очоод л "Чи хөөрхөн юм байна. Өнөөдрөөс хамт тоглоцгооё." гэж өөрийн мэдэлгүй намайг аварсан бяцхан залуу. Үргэлж сонсогч минь байдаг байсан ч чиний сонсогч болж чадаагүйг минь уучлаарай. Гэхдээ одоо чамайг аз жаргалтай байгаа гэж итгээд энэ насандаа дахин энэ алдаагаа гаргахгүйгээр амьдрах аа амлаж байна. Чи үргэлж миний бяцхан Гүги байх болно. Хайртай шүү, амьдралын минь аврагч минь.

-Хоби ахаас нь-

Амьдралд минь томоохон байр эзэлж байсныг чинь одоо л мэдэрч байгааг минь уучлаарай. Үргэлж хажууд чинь дэмжих ээ амласан ч амлалтандаа хүрээгүй ахыгаа уучлаарай. Хэний ч дор орохгүй гэж боддог байсан цоглог нэгнийг үргэлж дурсаж явах болно оо. Хайртай шүү, бяцхан Жонгүги.

-Юнги ахаас нь-

Бидний бяцхан Гүг
Надад бидэнд дахин олдохгүй эрдэнийн чулуу. Нандигнаж чадалгүйгээр явуулсанд уучлаарай. Тэхён аа ахыгаа өршөөгөөрэй. Түүнийг хамгаална гэсэн амлалтандаа хүрээгүйг минь. Та хоёрыг үргэлж дурсаж хамтдаа өнгөрөөсөн бүхий л дурсамжаа эргэн дурсах болно. Харин та хоёрт амлах амлалтаа заавал биелүүлэх ээ андгайлж байна. Нөгөө талд аз жаргалтайгаар оршин сууж байгаарай... Хайртай...

-Жүүнээс-

Дэлхийн хамгийн царайлаг залуучууд биднийг хэтэрхий эрт орхиод явчихсан аа мэдэж байгаа биз дээ. Хэтэрхий эрт... Бүх насаараа нэгнээрээ тоглоод, хөгжилдөөд сууж байхыг одоо мөрөөдсөн ч биелэхгүй оргүй хоосон. Хоёрын хоёр хайртай бага дүү нараа алдах ахын сэтгэл хөдлөл, харуусал цутгаж байсан хувингаасаа хальчихсан. Одоо бүгдийг эргэж очоод буцааж чадахгүй ч надад зааж сургасан бүхнийг чинь ирээдүй хойч болсон бяцхан дэгдээхий нарт зааж сургах болно. Хэлэхийг хүсэж байгаа зүйлсээ энд бичээд ч барахгүй учраас энд дуусгая. Хоёр эрдэнэ болсон дүү нартаа хайртай. Мөн дэндүү ихээр санаж байна.

-Жин ахаас нь-

Шинэ сургууль шинэ орчинд дасах гээд чадахгүй будилж явахад минь тусалж байсан бүлтгэр залуу. Хар багаасаа хамт өссөн сайн найз. Амьдралын минь хамгийн чухал юугаар ч зүйрлэж үл чадам эрдэнэсүүд. Өтөлтлөө хамт байна гэж бодож зүрхлээгүй ч эцсийн мөч хүртэл дэргэд нь байна гэж итгэсэн хоёр амь. Ойрын ой санамжаа ойрхон алдах залууд бурхан хэтэрхий хатуу хандсан. Хайртай хүндээ ч хайртайгаа хэлж чадалгүйгээр энэ ертөнцөөс явсан байтал түүний хайртыг хэтэрхий их сэтгэлийн шаналалд унагаж эцсийн мөч хүртэл түлхсэн. Хэзээ ч учирч үл чадах нар сар хоёр мэт. Бурхан энэ ертөнцийн хамгийн сайн сайхныг түүгээд аваад явдаг гэсэн нь үнэн юм байна аа. Хэтэрхий сайхан хоёр амийг юу ч бодолгүй аваад явчихсан шүү дээ.
Надад зориулж хийсэн бүхэнд чинь талархаж байгаа ч өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх би хэтэрхий өрөвдөлтэй юм. Гэхдээ хэнийг ч өөртөө халдуулдаггүй байсан нар сар хоёр. Хэтэрхий тод гэрэлтэх та хоёрыг амьдралынхаа бүхий л зүйлийг тахин шүтэх хэмжээнд хайрладаг юм шүү. Хоёр нандин эрдэнэсүүд минь. Хойд насандаа аз жаргалтай байгаарай.

-Жимини пабу-

Бүхий л зүйлийг хэтэрхий оройтоогүй байгаа дээр нь хийгээрэй.

-Төгсөв-

2022/01/24

Энэ хүртэл уншсан бүх хүмүүст баярлалаа.

«Sorrow» | VKook | MGL | ✓Where stories live. Discover now