23: Daddy's disease

1.1K 79 4
                                    

Jungkook's pov:

Тэхён Хаён хоёр өдөр бүр аавынхаа байгаа байшинд очдог боллоо. Гэхдээ Жусон ах огт оруулаагүй.

Өнөөдөр би Тэхён Хаён хоёрыг ирэхээс өмнө Жусон ахтай уулзаж Тэхёнтай ярилцахыг гуйхаар шийдсэн.

Машинаасаа буун Жусон ахын гэрийн хашаагаар ороод үүдэнд ирэхэд өнөөх хоёр хамгаалагч биеийг минь шалган цэвэр гэж үзээд дотогш орууллаа.

Гэтэл гэрийнх нь хамаг тавилга хөдөлчихсөн бүх зүйл ундуй сундуй харагдах агаад Жусон ахыг хаачсаныг бурхан эсвэл чөтгөр л мэдэх байх.

Хоёр давхар байшингийн өрөөнүүдээр яван түүнийг хайж байтал угаалгын өрөөнөөс хэн нэгний сөөнгө хоолой сааралтан дугарав. Даруй тийшээ ортол Жусон ах суултуур түшин унасан байх бөгөөд царай нь цонхийж нүд нь эргэлдэнэ. Ухаан нь орж гарч байгаа бололтой нэг үг хэлэх гэснээ болин ам нь ангалзана. Уруул нь хатаж нүд нь доороо хөхөрсөн түүнийг нуруун дээээ үүрэн байшингаас гарлаа. Хамгаалагч нэртэй хоёр залуу намайг Жусон ахыг үүрэн гарч иртэл яах гэж байгаа тухай асуугаад эмнэлэг явах гэж байгааг маань мэдчихээд түүнийг машинд суулгахад туслаад ард хоцорлоо.

Тэр байшин хотоос гараад байдаг учир хамгийн ойрхон эмнэлэг рүү хамгийн хурданаараа давхин очсон ч хорин минут явж байж ирлээ.

Түүнийг дахиад л нуруун дээрээ үүрэн эмнэлэгийн хаалгаар орж ирээд аврал эрэн хашхирахад хэд хэдэн эмч ирж бушуухан Жусон ахыг түрдэг орон дээр хэвтүүлээд үзлэгийн өрөө рүү явж одлоо. Араас нь ороход сувилагч бүсгүй намайг гарч байхыг хүсээд хаалгаа хаав. Нэгэнт орж болохгүйгээс хойш үзлэгийн өрөөний сандал дээр суун хэсэг бодолхийлээд Тэхён Хаён хоёр юу ч хэлээгүй байгаа тухайгаа санан утсаа гаргаж ирээд Тэхён рүү залгалаа.

Тэр удаан дуудуулсангүй авав.

"Тэхён аав чинь эмнэлэгт байна"

"Юу!? Яагаад?"

"Би түүн дээр очиж чамтай уулзахыг гуйхаар очсон юм гэтэл тэр хагас ухаантай угаалгын өрөөндөө суултуур түшээд сууж байсан."

"Бурхан минь! Би яг одоо очлоо Жонгүг! Аль эмнэлэгт байгаа юм?"

Түүнд Жусон ахыг дагуулан ирсэн эмнэлэгийнхээ хаягыг хэлчихээд утсаа таслан хойш сандалынхаа түшлэгийг налан суулаа.

Тэр хамгаалагч хоёр залуу нь Жусон ахыг яаж байна гэж шалгадаггүй юм байх даа? Үгүй ээ ядахдаа бие засахаар ордоггүй хэрэг үү? Хачирхалтай л юм.

My coldest husband ✔Where stories live. Discover now