11 - Амттан

476 45 7
                                    


Хаан хатан хоёрын ураг барилдах түмт тэнгэрийн их ивээлт өдөр зарлагдсанаас хойш хэдийн хорь хол давсан өдөр өнгөрчээ. Тэдгээр өдрүүд ихээхэн амар амгалан, элдэвийн хов живгүй сайхан өнгөрсөн юмсанж.

Тун удахгүй урин цаг наашлах тэр цагт тэрхүү бэлэгт өдөр болох гэж буй билээ. Тиймд ордны хоёр хөлтэй бүхэн тун завгүй өнөөх сүр дуулиант өдөрт бэлдэнэ. 

Хэдий хааны хоёр дох ураг барилдах ёслол ч гэлээ анхныхаасаа дутах юм байхгүй нүсэр бэлтгэл ажил ихтэй байгаа гэнэ билээ. 

Их, бага ч бай хамаагүй хааны хатан залах бас л хааны нэг албан ёсны эхнэр авах ёс жаяг шүүдээ. Тамтаггүй их жил удаж, хаа саагүй толгой өндийх тэнхэлгүй байх нь аргагүй юм. 

Зэрэг, дэв гэдэг ийм л айхтар зүйл ажгуу. 


★彡


Юүриг дөнгөж босоод үс гэзгээ янзлуулж байх зуур гаднаас хааны эх их хатны шадар авхай өнөөх хатны гурван шалгуурын үеэр л зүс харж хоолойг нь сонсож байсан Сугүл гэгч бага хатны өргөөнд өөрийн биеэр хүрэлцэн ирэв. 

Тэр өргөөнийхөө хойморт үсэндээ цагаан эрдэнийн хатгуур зүүлгэн суух хатны өмнө ёслон "Их хатан таныг өөрийн өргөөний цэцэрлэгт хүрээлэнд саатаж цай зооглож, хөөрөлдөж суухаар дуудуулж байна" гэлээ. 

Мөн үүнийхээ араас хааны их хатанг ч тэр очих болохыг хэлж мөн яаж үүнээс дутахав гэлтэй бас бус хааны татварууд ч очно гэдгийг дуулгаж амжив. 

Бага хатныг өөрийгөө тордож дуусахад өнөөх шадар авхай хэдийн явжээ. Өргөөнд Юүри Аринтай хамт хоёул үлдсэн байлаа. 

Үүнд санаа амар буй мэт хатан хэнгэсэн санаа алдах нь тэр. 

Өөрт ихэд сайн байдаг хааны эх дуудуулсан байхад яагаад түүнийг ингэж сэтгэл зовниур байгааг Арин ойлгож төвдөхгүй байсан юм. 

Арга ч үгүй дээ. 

Тэр ямар хатны сэтгэлийг өнгийж харж чадах биш. 

Юүри Шурүн татвараас болж л сэтгэл нь тавгүй байгаа шүүдээ. Түүнээс өөр тэнд очмооргүй байх ямар шалтгаан байна гэж. 

Мэдээж хааны эх их хатан хамгийн амттай шимттэй зүйлсийг л бэлдсэн байгаа бас уулзах газар нь эрвээхий нисэлдэж цэцэгс ханхилах тунчиг сайхан газар бий. Их хатан ч яахав хэтээсээ тийм ч сайхан хандаж байгаагүй ч ядаж л Шурүн татварыг бодвол хамаагүй дэргэд нь тухтай байхаар нэгэн. 

윤정한: 𝐂𝐇𝐑𝐘𝐒𝐓𝐀𝐋Where stories live. Discover now