Хорин нэг: Зайрмагны газрын цагийн ажилтан

299 48 11
                                    


Уруул... Улаан ягаан өнгөтэй. Зөөлхөн, үнсэх бүрээр улам зөөлөрч, чихэрлэг жимстэй бохь шиг амтагдана.

Үсээр тэнүүчлэх гар удаанаар доошилж хүзүүнд хүрэхдээ хамаг биеийг нь ирвэгнүүлж, хачин жигтэй мэдрэм төрүүлэх нь таатай.

Үнэр. Хэтэрхий танил, дасал болсон үнэр. Гэхдээ тэртээ холд ч юм шиг.

Шовх эрүү, цагаан царай, цоргисон хар нүд. Харц тулгарах үед өөдөөс нь инээмсэглэж, үнсэлтийн халуундаа хацар нь багахан ягаарсан Жэмин гэнэт дуугарсан сэрүүлэгтэй хамт хоромхон зуур сарнин одлоо.

Жэно нойрноосоо бараг цочих шахам сэрж, хажуудаа хангинах сэрүүлэгтэй цагийг бараг хагалах шахам цохиж унтраалаа.

Цээж нүцгэн орон дээрээ атийн суух тэрээр саяхан зүүдэлсэн зүүднээсээ салж ядан, хором мөч бүрийг нь мартахгүй гэсэндээ нүдээ аних зуурт амьсгал нь багахан түргэсэх мэт.

Гадаа нэгэнт өглөө болжээ.

Цагийн ажил, уулзах найз, ер нь хийгээд байх зүйл түүнд байсангүй. Зүгээр л урсан өнгөрөх элс шиг зуны амралт.

Утсаа орны дэргэдээс авч, ирсэн зурваснуудыг шалгаад, өөр хийх зүйлгүйн улмаас инстаграмруугаа орвол хамгийн түрүүн зүүдний эзэн болоод буй Жэминий зураг гарч ирнэ.

Цагийн ажил хийж буй зайрмагны газрынхаа менежер залуутай баяртайгаар инээмсэглэн зогсох төрхөө олон нийтийн сүлжээнд "Хамгийн шилдэг менежер" гэсэн тайлбартайгаар тавьсан байх юм.

Өөртэй нь сүүлд уулзахдаа танихгүй хүнээс арай дээр "Сайн уу" гэж мэндэлсэн ч таньдаг байсан тэр үеэс дэндүү хөндий санагдсан сан.

Жэну хоромхон зуурт орноосоо үсрэн босоод хувцасны шүүгээгээ ухаж гарав. Тэгээд гарт таарсан хамгийн эхний нимгэн хар футболк, хөх жинс хоёроо углаж аваад өглөөний цайгаа ч уулгүй гэрээсээ яаран гарлаа.

Хаалгаа ч нээгээгүй зайрмагны газрын өмнө өглөөний халуун наранд гүйсээр ирсэн Жэно хэсэг зогсов. "Мэдээж хэрэг. 8 цаг ч болоогүй байхад онгойдог зайрмагны газар гэж юу байхав. Ер нь би яах гэж өглөө бүр 6 цагаас сэрүүлэг тавьдаг хэрэг вэ? Аан, тийм, гүйдэг, бас дугуй унадаг."

Өөрөө өөртэйгөө ийн ярилцах түүний нүдэнд гэнэт нэгэн зүйл тусах нь тэр. Өнөөх гайхал зайрмагны газрын үүдэнд "Цагийн ажилтан авна" гэсэн бичиг байлаа.

*****

Жэминд хэлэх үг олдсонгүй. Түүний өмнө Жэно, зугатааж ядсан Жэно, жаахан санаж, түүнгүйгээр ганцаардсан Жэно өөртэй нь ижил дүрэмт хувцас өмсчихсөн зогсож байлаа.

Seven Billion LoveWhere stories live. Discover now