8.🦋

159 27 1
                                    

Ядарсан туулай гэртээ орж ирэхэд Тэхён бэлэн байсан бөгөөд тэр нөхөртөө илүү сайхан мэдрэмжүүдийг өгөхөд бэлэн байв. Тэхён бүх ядаргаагийн мартуулахын тулд нүүр дүүрэн инээмсэглэн зогсох хөөрхөн хайртыгаа харахад Жонгүгийн зүрх өөрийн эрхгүй хурдан цохилох аж. Тэдний үнсэлт, Валентины анхны баяр баясгалан байлаа. Дараа нь тэр хайртыгаа нүдээ анихыг нь хүсч түүнд дуртай, сараана цэцэг авчирч өгсөөр хацар дээр нь ахин дахин үнсэнэ.

"Тэ..."

Тэхёны бүтээх сайхан төсөөлөл харанхуйд автав. Нөхөр нь түүнийг дуудаж байсан ч Тэхёны чих дүлий болж, Жонгүг түүнтэй хамт байсан болохоор тэр бодит байдлаасаа илүү түүний төсөөлөл дотроо орохыг хүсэв.
Тэхён хийж байсан зүйлээ үргэлжлүүлэн Жонгүгээс зайлсхийв.
"Хонгор минь, би согтуудаа л- намайг уучлаарай." гэж Жонгүг аяархан хэлээд Тэхёны зогсож байгаа гал тогооны зүг алхав.

"Чи намайг энэ бүхнийг хэлэхийг хүсээгүй гэдгийг мэдэж байгаа л биз дээ." Жонгүг бувтнаад Тэхёныг бэлхүүсээр нь тэврэв. Тэхёны анхаарлыг өөртөө татахыг хүсэн нүүрээ биеэнд нь наасаар ийн хэлэв.. Тэхёны арьсанд илт мэдрэгдэх халуун дулаан илч..

"Миний өхөөрдөм бамбарууш минь намайг уучлаарай. Намайг үнэхээр уучлаарай."  Жонгүг түүний чихэнд шивнээд мөрөн дээрээс нь сул цамцыг нь буулгаж Тэхёны булбарай арьсыг үнсэж эхэллээ.

Тэхён ганц ч үг дуугарсангүй.

Тэхён бууж өгөхийг ямар их хүсэж байсныг ганц үгээр илэрхийлж чадахгүй ч тэр зүгээр л чадсангүй.

Тэхён бүх зүйлийг мартаж чадахгүй байв, өмнөх шигээ тийм ч амархан нөлөөлсөнгүй.

Түүний хүрэлт

Тэхён бэлхүүсээсээ гарыг нь түлхэх гэж хичээсэн ч Жонгүгийн тэврэх нь өшөө илүү чангарч, улам хэцүү болгов.

Гал тогооны өрөөний нам гүм дунд Жонгүгийн халаасанд хангинах утасны дуу бухимдуулж эхэлсэнд утсаа унтраагаад ширээ рүү шидчихээд Тэхёны сул тал руу шууд л дайрлаа.

Уруулыг нь зөөлөн хазах, үнсэх гээд яг л Тэхёнд хэрэгтэй байсан мэт. Тэр үнссэн чийгтэй уруулаараа дахин нэг үнсэв.

Бяцхан туулайд үргэлж эелдэг зөөлөн байдаг Тэхёни.

Тэхён Жонгүгийн ширээн дээр тулсан хоёр гарны хооронд яг л торонд орох шиг болов.

"Надад уурласан хэвээр байна уу, хонгор минь?" гэж Жонгүг Тэхёны чихэнд ширүүн шивнэн асуугаад хамар дээр нь үнсэв..

Миний аюулгүй газар || VK ✔︎ Дууссан Where stories live. Discover now