12. Гуйлт байна

1.9K 421 114
                                    

==================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

==================

Зохиолчийн талаас:

Ханхүү Араны бүчийг тайлан цээжийг нь нүцгэлэх үед яг л ямар нэг юманд донтсон эсвэл мансуурсан мэт нүүрний хувирал, хийж буй үйлдэл нь улам хачин болно.

"Тийм ээ, ийм л байх ёстой. . . .ийм сайхан байх ёстой. . . . чи минь жинхэнээсээ бүрэн боловсорсон амтат жимс болж" хэмээн амьсгаадан хэлээд уруулд дээр нь очсон түүний уруул хацар, эрүү, хүзүү, эгэм, цээж гээд л харсан бүгдээрээ гүйх бөгөөд хөхний даруулгыг нь тайлах мөчдөө шуналтай бөгөөд шалиг инээмсэглэл тодруулан хоёр хөхийг нь базлангаа үнсэж байв.

Ухаан санаа нь садар самуун бодолдоо живсэн мэт мансуурсан байх цаг дор өрөөний хаалга тар хийн нээгдлээ.

Ханхүү үүнийг мэдэж байгаа шинжгүй Араны хөхийг үнсэх аж. Хэн нэгэн түүнийг угз татан хойш шидэх мөчид л ухаан орох шиг болов.

Орж ирсэн хүний нүүр лүү харах мөчдөө чөтгөр харсан мэт л царай нь хувхай цайж, уруул нь чичирсээр "Э-Энд юу хийж байгаа юм?" гэж асуулаа.

Түүний асуулт амнаас нь гарахтай нь зэрэгцэн түүнийг хажуу тийш савж унатал алгадаж орхив.

"ЮУГАА ХИЙЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ВЭ?" гэж орилоход

Ханхүү "А-Ааваа. . . . та өөрөө юу хийж байгаа юм?" гэж асуув.

Хөгшин хааны хөмсөг байдгаараа зангирсан байх агаад толгой нь цусандаа будагдан ухаангүй хэвтэх бэр лүүгээ хальт хараад түүний дээрээс хөнжил авч тавиад "И тайган! яаралтай Ким отчийг залж авч ир" хэмээн орилоход

"Мэдлээ эрхэм дээдсээ" гэх бүдэг хоолой сонсогдоод чимээгүй боллоо.

Үүний дараа хаан хүүгээ заамдан дээш босгоод "Ухаан санаа чинь эрүүл биз дээ? юугаа хийж байгаа чинь энэ вэ?" хэмээн сэгсрэхэд

Ханхүү хөлчүү бөгөөд галзуу төрх гарган "Хаан аав та хүртэл Араны гоо үзэсгэлэнд хөтлөгдөөд ирээ юу? гэхдээ би түрүүлж ирсэн шүү дээ. Энэ удаад тэр минийх байх ёстой" гэж хэлэхэд

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now