Part: 8

990 89 5
                                    

Тэхён ахаар хүргүүлэхээр болсноо Ёнжүнд хэлэхэд аюулгүй яваад ирээрэй гэдгээс өөр юм хэлсэнгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхён ахаар хүргүүлэхээр болсноо Ёнжүнд хэлэхэд аюулгүй яваад ирээрэй гэдгээс өөр юм хэлсэнгүй. Машинд суухад Тэхён ах цамцаа өвөр дээр тавиад "Очоод хүний өгсөн юм ууж болохгүй, талбайн голд очиж хүний анхаарал татах хэрэггүй. Чүэ Ёнжүнаас холдох хэрэггүй ... новш гэж ингэж хэлэхийг хүсээгүй юмсан"
"Ойлголоо та хэдээс ирж авах юм"
"3 цаг хангалттай биздээ?"
"Гэхдээ -"
"Ямар ч гэхдээ байхгүй. Үгэнд ор"
Надад санаа зовсондоо ингэж байгааг нь мэдэх ч Бомгю тийм ч буруу хүүхэд биш шдээ. Яагаад үргэлж хүнийг муу талаас нь хардаг байна аа цонхоор шөнийн Сөүлийг харж явтал "Жина би жолоо барьж байна. Хаягийг нь чатаар явуулчих"
Ахиад нөгөө эмэгтэй байна. Намайг хүргэж өгчихөөд тэр эмэгтэйтэй уулзах юм байх даа. Толгойд тасралтгүй эргэлдээд байсан болохоор нь "Жина гэж хэн юм?"
"Намжүний найз. Яасан яагаад гэнэт Жинаг асуусан юм"
Өмнө нь ахтай хамт ресторанд хальт уулзаж байсан юм байна. Тэхён ахын уулздаг эмэгтэйчүүдийн төрөл ... үзэсгэлэнтэй, халуухан. Надад ямар ч боломж байхгүй бололтой.
"Та хоёр үерхдэг юм уу?" 
"Вони тэр миний найз охин биш. Би үерхэл мэтийг нь сонирхдоггүй"
Баярлах ёстой юу? Гуниглах ёстой юм болов уу? Тэхён ах үргэлж над шиг хүнтэй болзож болохгүй, сайн болох ч хэрэггүй гэж хэлдэг байсан. Гэхдээ би үнэхээр их сайн. Та өөр эмэгтэй рүү явах байсан ч, намайг дүүгээ гэж хардаг байсан ч би таныг гэх сэтгэлээ зогсоож чадахгүй. Гэрийнх нь гадаа ирэхэд Ёнжүн аль хэдийн ирчихсэн зогсоол дээр хүлээгээд зогсож байв. Тэхён ах толгой илээд инээсээр
"Манай хүүхэд том болчихжээ ахаараа үдэшлэгт хүргүүлээд цаг хугацаа ч хурдан юм аа "
"Орлоо. Та болгоомжтой яваарай " миний царай ямар болсныг мэдэхгүй ч удаан хамт байвал шалгаагаад эхлэх байх. Намайг машинаас буухад араас 
"Хөгжилтэй байгаарай Вони"

Тэхён ахыг явсны дараа Ёнжүн дээр очтол нэг гараа миний духан дээр гараа тавиад нөгөө гараа өөрийнхөө духан дээр тавиад "Халуунгүй л байна даа. Яагаад ингэтлээ цонхийчихсон юм"
"Цонхоо онгойлгоод явсан чинь сэрүүхэн байна" гэхэд над руу нүдээ онийлгон худлаа л яриад байна даа гэсэн харцаар харсаар нүүрэнд ойртон "Тийм гэж үү?"
"Ойрхон байна"
"Албаар ойртсон юм чинь" гэснээ гадуур хүрмээ нөмрүүлэн "Үнэхээр хөөрхөн харагдаж байгаа ч даарч болохгүй ээ. Анхаарал халамж их шаарддаг манай Вони"
"Би өөртөө анхаарч чадна" гээд гараа урдаа зөрүүлэн аль болох духаараа муухай харах гэж хичээхэд инээдээ тэвчиж ядаж байгаа бололтой
"Ойлголоо орцгооё "

BROTHER /KTH/Where stories live. Discover now