Бидний хамгийн зөв сонголт хийсэн 9 дөх өдөр.
Энэ удаа чи намайг хайж гэрт минь дахин ирсэн.
Бороонд ихээр норж бас их уйлсанаас болж хичээлдээ явж чадахааргүй халуурч байсан.
Ээж аав Илсан явсан байсан. Дүү минь хичээлдээ явсан үед хаалга тогших чимээнээр арай гэж орноос босож хөлөө бүх хүчээрээ зөөнө нээсэн хаалганы ард чи зогсож байсан.Яах гэж ирсэнг чинь асуухад чи хажуугаар орсон. Биеэ ч дийлэхгүй байсан болохоор олон зүйл хэлэхгүй чамайг оруулсан минь миний амьдралын шийдвэр байсан.
Чи надад маш их санаа зовж халуунг минь үзэж үглэх бол би биеэ дийлэхгүй чиний гар дээр унасан.
Үнээс цааш би санахгүй байсан. Магадгүй би унтчихсан байх.
Сэрэхэд минь чи өөдөөс харцан гарнаас минь атгаад сууж байсан.Уг нь нар тэнгэр дээр байхад ухаантай байсан ч аль хэдийн сар тэнгэр дээр гаржээ.
Чи намайг өндийхийг харчаад өөртөө наана тэвэрсэн.
Тэр тэврэлт дулаахан тухтай анхилуун тэврэлт.
Чи надад маш их санаа зовсоноо хэлсэн. Бас...
"Уучлаарай чамд тэгж хэлэх гээгүй би чиний хувьд юу ч биш байж уурлах нь утгагүй байсан. Уучлаарай"
Би зүгээр инээмсэглэсэн. Чиний уучлал гуйх төрх эгдүүтэй байдаг.
"Би ч бас хэтэрхий аашласан уучлаарай" Миний гэмшингүй хэлсэн үгэнд чи толгой дохичоод өвөр дээрээ татаал суулгачихсан.
Үйлдэлд чинь миний бие сандарч байхад
"Миний хэлэх зүйлийг сонсооч"
Би чимээгүй байхад чи намайг тэврээд"Инээхийг чинь харахыг хүсдэг. Уйлсан төрх чинь эгдүүтэй байдаг ч өөрөөсөө болж уйлуулмааргүй байна. Чамд гомдсон сэтгэлээр чамд муухай үг хэлэх бүртээ өөрийгөө хараадаг байсан. Чи надад нандин нэгэн болсон. Ан Үжин би чамд хайртай"
Дэндүү их баярласан. Түүний хэлсэн үгэнд баярлаж байх бол гэмшиж байсан царайнд нь би аз жаргал аваачиж чадсан.
Надад чамайг гэх сэтгэлээ үгээр хэлэх зүйл байхгүй ээ.
Би уруул дээр чинь үнссэн.
Зөөлөн булбарай уруул.
"Кан Минхи Би чамд хайртай"