Мингюү эмээ өвөөгөөсөө өдөр шөнөгүй гуйж, гэрийн ажлаа тултал нь хийсээр эцэст нь Сөүлд их сургуульд сурах зөвшөөрлөө авж чадсан юм. Бөөн баяр болоод л Сонён руу залгаж зурвас илгээх ч ямар нэмэр байхгүй, утас нь холбогдохгүй хэвээрээ л."Мингюү~ ойрхон гараад ирцгээе!"
"За эмээ~"
Мингюү гадуур цамцаа шүүрэн өрөөнөөсөө гарлаа. Өвөө нь найз нартайгаа уулзхаар явж харин эмээ нь зүгээр гэрт суухаас уйдан Мингюүг дагуулан гадуур гарахаар шийдсэн нь энэ аж.
Мингюү эмээтэйгээ элдэв янзын зүйлс ярин алхсаар тэд дэлгүүрийн гадаа иржээ."Эмээ~~"
Мингюүгийн үеийн гэмээр охин эмээ рүү нь гүйж ирэн учиргүй тэвэрч аваад л сүрхий байх нь тэр. Мингюү тэр хоёрыг харан юу болоод байгааг ойлгох гэж хичээн зогсоно.
"А~ Марина! Танилц миний ач хүү, Мингюү!"
Марина Мингюү хоёр бие биентэйгээ мэндлэн Марина ч явах ёстойгоо хэлээд тэндээс холдлоо.
"Марина хөөрхөн охин байгаа биздээ?"
Мингюү үл ялиг хоолойгоо засан "Эмээ~ би найз охинтой штээ!" гэхэд нь эмээ нь гайхан учиргүй асуултаар булаад эхлэв. Мингюү ч асуусан болгонд нь хариулах аж.
•••
Утсаа оролдохгүй аль хэдийн 14 хоног өнгөрчих гэж. Ажил хийгээд завгүй байгаа болохоор нэг мэдэхэд л хоног өдрүүд яваад өгчээ. Жисү ах ёстой ажлын мангас юмаа, яаж инээгээд л хийгээд байдаг байнаа.
"Амтархан идээрэй-~"
"Ингэхэд Сынчол золиг бүр царайгаа харуулахгүй нь ээ!"
"Ах их сургуулийн оюутан болно гээд амжихгүй л гэсэн ... гэхдээ миний хувьд бол зүгээр шалтаг л санагдаад байгаа юм .."
Далимд нь ахыг ёстой муулж гарав. Өвөө надтай нийлэх бол Жисү ах эмээ хоёр бид хоёрын эсрэг дайралт хийн ахыг сүрхий өмөөрөх аж.
Хоол идэнгээ ахыг муулах яагаад ийм сонирхолтой байдаг байнаа~Гэнэт нохой хуцах чимээ дуулдан эмээ гараад гүйчхэв. Би ч мөн хэрэгт дурлан араас нь гартал бүр төсөөлөөчгүй хоёр хүн ирж байв.
"ЧҮЭ СОНЁН!!!!!!"
"Мингюү убба?"
Гайхахын завдалгүй ах тэврээд авав. Би ч санасан сэтгэлээ дэвтээн энгэрт нь улам шигдлээ.
Зүүд биш байгаа даа..."Би одоо хайрын бурхан юмуу хаашаа юм.." Сынчол ах амандаа үглэсээр эмээг хөтлөөд яваад өгөв.
Мингюү ах тэврэлтээ улам л чангалан хэр их санаснаа давтан давтан хэлж байв.
YOU ARE READING
SCHOOL 2023•••
Fanfiction"Хөвгүүдийн дотуур байр аа? Уучлаарай би эмэгт--" "Эмэгтэй дотуур байранд өрөө сулрах хүртэл л түр байчих, сурагч аа!"