Миний талаас
Кай-н гар нүүрийг арчичхаад усаа солих гэж ариун цэврийн өрөө орлоо... Яагаад ч юм тэдгээр хүмүүст үнэхээр гомдож нүднээс минь нулимс зүгээр л хайр найргүй урсан нойлын суултуур буулган суугаад амаа даран зүгээр л тайвширхын тулд уйллаа...Арай жоохон тайвшираад ариун цэврийн өрөөнөөс гаран Кай-н өрөө рүү явж байтал эмч сувилагч хажуугаар гүйгээд өнгөрхөн тэр гайхан араас харж байтал "Бурхан минь! Кай" Би ч ухаан орон гялс гүйж очиход эмч түүний цээж дээр даран иллэг хийж байлаа.
Би: Эмчээ юу болсон бэ? Яагаад? (хоолой зангирах)
Сувилагч: Та гарч байна уу? гэж хэлэн намайг гарган хаалга хаалаа...
Зохиогчын талаас
Хэми Кай-н өрөөний үүдэнд уйлан гараа салаавчлан амандаа зөвхөн нэг үгийг хэлэн залбирч байлаа... Удалгүй залуус ч хар хурдаараа гүйн ирцгээнэ.... Тэд ч гэсэн айж сандралдан бүгд хоёр тийш холхицгооно.Эмч сувилагч нар 30 минутын дараа өрөөнөөс гарч ирэхэд Хэми зүгээр л тэдний хэлэх үгийг чагнан нулимс урсган чимээгүй зогсоно..
Эмч гүнзгий санаа алдан: Өвчтөн удаан хугацаанд ухаангүй байсан болохоор сэргэхийн өмнөх түр зуурын зогсолт тиймээс одоо зүгээрээ өвчтөн ухаан орсон гэж хэлэхэд бүгд эмчийн хэлсэнд итгэж ядан дотогш баярлаж, догдолцгоосоор орлоо... Хэми л ганцаараа газар сөхөр ч суун баярлалаа гэдэг үгийг дахин дахин давтан нулимс урсгана..
Хэми тайвширан нулимсаа арчаад хөлөө зөөж ядан өрөөний хаалга онгойлгон ороход залуус бүгд баярлацгаан зарим нь нулимс унагаж байлаа...
Хэми алхасаар залуусын ард ирэхэд залуус ч холдон Хэми Кайтай харц тулгархад Хэмигийн нүднээс дахиад л нулимс урсах нь тэр...
Кай тэр орноосоо өндийн муухан инээмсэглэж саяны гэнэтийн зогсолтоос эргэн ирсэн болохоор уруул нь омголонтож царайн бага зэрэг цонхигор байлаа...
Кай Хэмийг харсан даруй даа зөвхөн түүн рүү ширтэн түүний нулимсыг арчиж өгөхийг хүснэ. Залуус ч байдлыг ажиглан тэднийг үлдээн чимээгүйхэн гарцгаалаа...
Кай Хэми хоёр бие бие рүүгээ удаан ширтэлцсэний эцэст Кай түрүүлж ам нээнэ.
Кай: Уучлаарай! (инээмсэглэх)
Хэмигийн нулимс урссаар толгой сэгсрэн: Баярлалаа!
Кай Хэми рүү нааш ир гэж толгой дохиход Хэми хөлөө зөөж ядан түүний хажууд очин суухад Кай түүнийг тэврэн: Удаан хүлээлгэсэнд уучлаарай!
YOU ARE READING
/Дууссан/ 30 хоногийн үерхэл
RomanceГол дүр: Но Хэми, Ким Жунин Төрөл: Ахлах сургууль, хайр дурлал