5-р хэсэглэл

3K 137 5
                                    

Хөшигний завсраар нарны гэрэл нүүрэн дээр минь тусахад гараараа нарыг халхлан үл ялиг мишээсээр нүдээ нээн хажуу тийшээ харахад Жүнхён тайван гэгчин унтаж байлаа.

Түүний урдуур унжсан үсийг нь хойш илээд өтгөн хөмсөгнөөс нь эхлэн долоовор хуруугаараа зөөлхөн илэн хүнхэр нүд өндөр хамрын илэн явсаар өчигдөрхөн намайг хангалттай догдлуулж зүрхийг минь хэдэн зуу дахин хурдан цохилуулсан түүний гайхалтай уруул дээр нь ирэн зөөлхөн илэхэд хацар минь хангалттай улайж байлаа.

Би инээмсэглэн түүний уруу л руу ширтсээр өөрийнхөө урууланд хүрэн тэнэг юм шиг инээж байхад өрөөний хаалга онгойн Хёна Хёнү хоёр орж ирэн Хёнү: Ээжээ! *шивнэх*

Хёна: Ээжээ сэрсэн үү? *шивнэх*

Би инээмсэглэн Жүнхёны араас толгойгоо цухуйлгахад ихрүүд инээмсэглэн: Сэрчихсэн байна!

Би уруул дээрээ хуруугаа тавин: Чшш~ *инээмсэглэх*

Орноосоо зөөлхөн босон ихрүүдийг аван өрөөсөө гаргаахад Хёна Хёнү хоёр миний хоёр талаас хөтлөн: Ээжээ өнөөдөр амралтын өдөр гацуур модоо чимэцгээе тэгэх үү? Өчигдөр манай цэцэрлэг гацуураа чимчихсэн!

Би инээмсэглэн: Тэгэхээр бидэнд өнөөдөр хийх маш их ажил байгаа байхнээ... *Хёнагийн хацрыг илэх*

Хёнү чухал царайлан элгээ тэврээд: Гацуур чимэх ажлыг эрчүүдэд даатгах хэрэгтэй! Аав бид хоёрт даатга охидуудаа!!!!

Би хүүгээ өхөөрдөн инээмсэглэн сууж байхад Гикван дөнгөж сэрсэн бололтой өрвийсөн үстэй гал тогоонд орж ирэн инээмсэглээд: Сайхан амарсан уу залуусаа!

Бид гурав түүнийг шоолон жуумалзсаар: Сайхан амарсан уу Гиккие самчуннннн!

Гикван хөргөгчнөөс хүйтэн ус гаргаж ирж уун: Жүнхён?

Би инээмсэглэн: Унтаж байгаа! *хацар улайх*

Гикван инээмсэглэн: Ямар нэгэн сайхан зүйл тохиолдоо юу?

Би толгой сэгсрэн: Үгүй ээ! *инээмсэглэх*

Хёнү сандал дээр гарч зогсон гараа ташаандаа аваад нухацтай царай гарган: Гиккие самчун өнөөдөр бид нар гацуураа чимхээр болсон. Та энэ бүсгүйчүүдэд хэлдээ! Гацуур чимэх ажил эр хүмүүсийн ажил гэж~

Гикван толгой дохин нухацтай царайлан: Тэр ч тийм шүү! Эр хүний ажил! *инээх*

Хёна бид хоёр бие бие рүүгээ харж жуумалзан ихэмсэг гэгчин: Тэгвэл бид хоёр өнөөдөр юу ч хийхгүй байж болох юм уу?

/Дууссан/ ♛He's my Joker, I'm the Queen♛ Where stories live. Discover now