БОНУС

6.8K 436 3
                                    

"Каи.н талаас "

Анх сургууль дээр нэгэн охин чихэвч зүүн өмнө минь тулж ирэн над руу "Хэн бэ??" гэсэн харцаар харж байсан.Найзуудаас бусад хүмүүс миний өмнө бөхөлзөж,долигонож ирсэн байхад тэр охин л над руу ширтэж байсан.Үдэшлэгэн дээр Нахиг Крис ахтай байхад уур хүрэн түүнийг чирсээр гарж ирэхэд бас л нөгөө охин хувь тавилан гэмээр дахиад л өмнө минь гараад ирсэн.Гэхдээ бас л дахиад л тэр харц намайг нүүр бууруулахгүй харах тэр харц...толгойд дотор минь хормын дотор түүгээр тоглох санаа орж ирсэн.Маргааш нь тэр сургууль дээр байсан,бас л нөгөө би түүнд санаагаа хэлтэл тэр нүд нь томорж үнэхээр инээдтэй царай гаргаж байв.Түүнийг дагуулсаар ордонд ирэхэд би түүнийг гоймон чанаад ир гэж хэлээд өөрөө унтахаар явсан.Гэтэл би уг нь түүгээр тоглож байсан ч санаа минь зовон өрөөндөө цонхоор харан зогсож байхад тэр ирэн би шууд л орлуугаа орон хэвтлээ.Бүх зүйл хурдан болж өнгөрсөн Инёоныг Нахид тэгэж хэлэхэд миний уур хүрэхгүй ч Нахигийн араас гаран түүнийг үнсэхэд түүнийг харах төдийд л цохилдог байсан тэр зүрх энгийн мэтээр цохилж байсан.Хаан аавыг хүнтэй гэрлүүлнэ гэж хэлэхэд Нахи гээд хэлчихсэн гэхдээ би яагаад тэгэж хэлсэнээ өөрөө ч мэдээгүй.Морины талбайд тэр яг л моринд дайруулах шахад би түүний урдуур амиа тавин урдуур орсон.Нэг л мэдэхэд би эмнэлэгт сэрсэн.Мэдээж Инёон намайг асрах болж бид эмнэлэгт өдөржин юу ч дуугаралгүй өнждөг болсон.Гэхдээ тэр үнэхээр хэцүү амьдралтай охин.Би түүнд бага багаар дасаж түүнийг харах төдийд л Нахиг харах тоолонд цохилдог байсан тэр зүрх бүр илүү хүчтэйгээр цохилох болсон.Түүнийг хараад л тэвэрмээр магадгүй бүр үнсмээр санагдах болсон.Нэг өдөр би түүнтэй энгийн хүн шиг амьдархыг хүссэн болохоор өдөржин түүнтэй гадуур явсан.Өдөржин түүнтэй хамт байсан болохоор зүрх минь зогсоо зайгүй догдолсон,түүнийг гарнаас минь сугадахад зүрх минь булцах шиг л болсон.Гаднаас гөлөг аван эмнэлэг дээр ирэхэд тэр угаалгийн өрөө орно гэхэд ч би ч бас түүнтэй хамт байхын тулд цуг угаалгийн өрөө орсон.Түүнд би улам гүнзгий татагдаж байна,ингээд л хараад байвал би түүнийг хүсэж эхэлнэ.Тэр үед цус минь буцалж,хяналтаа алдах шиг л болсон.Миний ертөнц түүгээр дүүрээд байна.Би хэзээ ч ийм мэдрэмжийг мэдэрж байгаагүй.Тэр надтай байхдаа инээсэн анхны удаа,би нүдээрээ бас жинхэнээсээ инээмсэглэх нь намайг улам л галзууруулж байна.Орондоо орохдоо би түүнийг үнсэхэд зүрх минь дэлбэрэх гэж байсан,Нахиг үнсэхэд юу ч мэдрэгдээгүй атал энэ охиныг үнсэхэд хэмжээлшгүй их аз жаргал ирсэн.Уруулаа салгаад нүд рүү нь ширтэхэд дахиад л зүрх минь цохилж намайг солиоруулах дөхнө.Орондоо орон дахиад л тэр нүдэнд минь харагдана.Нэг өрөөнд хонож байгаа атал санаад эхлэх юм.Би хэрвээ түүнд сайн бол бүр хайртай бол бид хэзээ ч бүтэхгүй тийм үү?? учир нь ханхүү бас удахгүй гэрлэнэ.Хэдэн сарын өмнө Нахитай гэрлэвэл юу ч хамаагүй байсан бол харин одоо түүнтэй гэрлэнэ гэж бодохоор өөрийгө үзэн ядах шиг.Өглөө нүүрэн дээр минь нэгэн зүйл гүйх нь мэдрэгдэж байсан болохоор нүдээ нээвэл шөнөжин зүүдлэж хоносон тэр царай дээрээс минь харж байв.Гэтэл тэр гүйж гараад би өрөөндөө үлдсэн араас нь цонхоор харахад Крис хён түүнийг машиндаа суулгасаар аваад явж нэг үүдээр нэг охин орж ирэн "Крис ноён явууллаа,өнөөдөр би танд үйлчлэнэ" гэхэд миний дургүй хамгаас хүрж байв.Толгой дотор минь тэдний юу хийж байгаа бол гээд байж болох,байж боломгүй бодолуудаар дүүрж галзуурах дөхөж байж суух газаргүй болж байв.Тэр гайтай үйлчлэгч зогсоо зайгүй юм асуугаад л.Өөрийгөө тайвшруулах гэж зурагт үзэхэд Крис хёны хэн нэгэнд хүрмээ нөмрүүлээд цээжиндээ наах зураг үнэхээр галзуурах нь.Тэднйи зургийг хараад зүрхэнд минь аянга ниргэх шиг л болж байна.Орон дээрээ хэвтэж байхад хаалга онгойн өнөөх гайтай үйлчлэгч гэж бодтол Сэүн Инёон хоёр байв.Би түүнийг харах төдийд л саяхан байхгүй байсан тэр аз жаргал эргээд ирсэн.Шууд л тэвэрмээр санагдаж байна.



【Ядуу Гүнж】 "COMPLETE"Where stories live. Discover now