Chapter 21

3.1K 198 0
                                    

·•♥•· Чанёолыг урхидах төлөвлөгөө 21-р хэсэг ·•♥•·

Өмнөх өдрүүд шиг л ганцаардмал дарамттай өдөр өнгөрч байна. Мина Вики бас би ч нэгнээ хэдэн өдөр үл тоож явлаа. Миний амьдралын нэгэн хэсэг болж байсан хүмүүсийг харахгүй инээмсэглээд ярилцахгүй байх надад үнэхээр хэцүү санагдаж байна. Гэхдээ би юу хийх ёстой вэ? Тэдэнтэй ярилцах уу? Уучлалт гуйх уу? Хэрвээ тэд Бэкхён бас түүний найзуудтай цаг тутам хамт байж салахгүй яваад байгаагаа больчихвол энэ бүхэн боломжтой л доо. Яг үнэндээ би тэдэн дээр очиход хэн ч намайг боль гэхгүй. Би тэдэн дээр юу ч болоогүй мэт очиж чадна. Гэхдээ би Викигийн асуулт дүүрэн харцнаас төвөгшөөж, Минагаас ичих нь тодорхой. Би юуг ч хийж чадах ч үүнийг л чадахгүйнэ. Энэ амархан ч би юм бүхэнд зохьцож амьдрахаас залхаж байна. Үдэшлэг дээр болсон зүйлс намайг үнэхээр зовоож байна. Хэрвээ тэд намайг буцаж ирэхийг хүссэн бол арай дээр уучлалт гуйх байсан. Тэдэнтэй нэгдэхийг найрсагаар асууна гэж би лав бодохгүй байна. Тйимээс л би энд нугасны муухай дэгдээхий царайлаад сууж байна.

Би өдрийн хоолоо ганцаараа идэхээр сургуулийн цайны газар луу явж байв. Ганцаараа байхын хамгийн хэцүү зүйл нь үдийн завсарлагаан. Ангид хичээллэх богинохон завсарлах хоёр бол тийм ч их асуудалгүй. Би багшийг сайн анхаарна эсвэл дуугүйхэн юмаа хийхэд болно. Харин үдийн завсарлагаан.. ааах! Хүн бүр л өөрийн гэсэн жижиг найзуудын бүлэгтэй, тэдэнтэйгээ ярилцан хөгжилдөж аз жаргалтай гэр бүл шиг л хоолоо идэцгээж байхад би ганцаарахнаа. Миний таних хүмүүс зөвхөн Мина Вики 2 гэсэн үг биш л дээ. Би энэ ахлах сургуулиасаа олон дажгүй зантай хүмүүсийг мэднэ. Гэхдээ тийм ч дотно биш мэндийн зөрөөтэй танил төдий хүмүүстэйгээ яаж гэнэт дотно болох вэ дээ. Тиймээс найз хайхын оронд ганцаараа байсан нь дээр. Хоёрын хооронд байсанаас байгаагүй нь дээр тиймүү?

Би хоосон ширээрүүгээ гөлрөн хэн ч намайг битгий анзаараасай гэж найдан сууна.

Чанёол ангийнхаа хөвгүүдтэй цуг хооллохоор ангиас гарлаа. Тэд бараг өдөр бүр хамтдаа үдийн завсарлагаанаа хөгжилдөн өнгөрөөдөг. Ширээндээ суух гэж байхдаа Чанёол өчигдөр чамтай хамт хооллох хичнээн хөгжилтэй байсаныг саналаа. Тэр хааяа чамтай холбоотой дурсамжуудаа бодон өөртөө сануулдаг хүчтэй байхын тулд. Тэр чамаас зугтаж байсан нь уу? Тэр одоо ч чамайг хотын төвд нэгэн залуутай явж байхыг чинь хараад сонин мэдрэмж төрсөнөө бодож явдаг. Саяхан юм шиг л, энэ бодол түүний бие доторхыг сэгсчээд хачих шиг болдог.

✅Чанёолыг урхидах төлөвлөгөө ✅ [[ Completed]]Where stories live. Discover now