Chapter 9

399 24 10
                                    

~Merylin's POV~
Сан Францискод эргэж ирэх сайхан байлаа. Ойрд сэтгэл гэгэлзээд нэг л биш. Инээгээд л баймаар болчихсон. Лиам, Лиам, Лиам. Тэр хэн бvхний боддог шиг муухай ааштай, дуу муутай нэгэн биш. Тэр энгийн л нэгэн залуу. Яг юу түүнийг ийм болоход хүргэснийг би мэдэхийг хүсэж байна. Яагаад гэдэг асуулт л толгойг минь тойрон эргэлдэнэ.
Эхний 'яагаад'. Яагаад Лиам бусдад муухай аашилдаг? Энэ талаар хэн ч мэдэхгvй. Мэдээж Лиамаас бусад нь.
2 дох 'яагаад'. Яагаад тэр надтай зүгээр ярилцсан? Магадгүй зүгээр л хүссэн болохоор тэр. Гэхдээ л миний талаар ямар нэгэн бодол түүнд байгааг би мэдэрч байна. (Би чинь яаж байнаа??!?)
3 дах 'яагаад'. Яагаад би түүний талаар мэдэхийг хүсээд, тэмүүлээд байгаа юм бэ? Энэ бүхэн Лиамаас л болж байгаа юм! Гэхдээ л... Мэдэхгvй юмдаа. Бүр хашхирмаар санагдчихлаа. Даанч тэгвэл дотуур байрнаасаа хөөгдөх байлгүй! Тэр одоо хаана байгаа бол?
Дээрх бодлуудыг тээсээр хичээлдээ бэлдэж амжив. Даваа гараг тийм ч муухай биш шүү.
*ангид*
Анх орж ирэхдээ суусан суудлаас арай хол буюу гурав дугаар эгнээний 4-р ширээнд суулаа. Намайг эвээ олж, тухласны дараахан нэгэн охин ирж суув. Намхан нуруутай, бор шаргал vстэй, царайлаг охин байлаа. "Сайнуу? Чи чинь Мерилин байхаа?" гэхэд нь толгой дохив. "Жейд" гээд гараа сунгахад нь гарных нь шуун дээр сарнай болон vнэгний шивээс харагдав. Хар футволк нь галбирыг нь тодотгож, хар хех енгийн емд нь хелийг нь нэг их бариагvй байгаа нь нэг л дэгжин харагдуулна. Түрийтэй үдээстэй гутал нь ч мөн адил. Биднийг танилцавуу үгүй юу Ноён.Ишимару орж ирэн, хичээл эхэллээ.
"Чи тэгж их ярих дургүй юмуу эсвэл хичээлдээ анхаармаар байгаа юмуу?" гэж Жейд хажуунаас шивнэв. "Тэр их хурц царайтай юмаа!" гэж хариу шивнэтэл тэр пис хийтэл инээд алдав. Гэнэтхэн амаа гараараа дараад над руу жигтэй харлаа. "Тэр яахчгүйээ!! Ялангуяа намайг" гээд мушилзав. Яагаад? UGH!!! Энэ асуултыг хараал идэг!!! "Гайхах хэрэггүй ээ! Тэр миний ах л гэсэн үг." Юууу?? Жейдийн яриаг ердөөсөө ойлгохгүй байна. Толгойд өөр юм бодогдоод огт салахгүй байна. Нүдээ томруулан урдаас нь гайхахад "Яасан бэ? Аавын маань түнш байхгүй юу. Бид нарт хичээл заахын хажуугаар аавын судалгааны ажилд туслаж байгаа." гэхэд нь л нэг муу юм ойлгох шиг болов. "Тэгвэл чи өөрийнхөө тухай бага сага зүйл яриач?" гээд эелдэг инээмсэглэв. Гэхдээ тэрээр нэлээд хэнэггүй охин байсан нь илт байлаа. 

"Нэг их сонирхоод байх юмгүй дээ. Аавтайгаа амьдардаг. Аавын охин гэхүүдээ *ичингүйрэв*. Хүнтэй нэг их найзлаад, дотносоод байдаггүй л дээ" гэж хэлэхэд нь надтай адилхан юм байна гэсэн шүү юм бодоод байж байтал 'чиний ээлж' гэсэн шиг өөдөөс шанаагаа тулаад суучихав. "Би ч гэсэн нэг тиймэрхүү зантай:)) Дотно найзлая гэхээр нэг л болж өгөхгүй байдаг юм." Магадгүй бусадтай дотносдоггүй 2 хүн хоорондоо дотносож болох л юм. Хэн байг гэхэв дээ? 

Ах дүүс| Лиам Пейн| МонголМесто, где живут истории. Откройте их для себя