Жундэ "маргааш аав ээж ирнэ шүү танилцаарай" гэж хэлэн инээмсэглэх үед би юун инээх зүгээр л гацаж орхилоо. Нүдээ байж болох хамгийн том дээр нь тавиад Жундэ уруу таг гөлөрсөн байв. Жундэ нүүрний урдуур гараа хөдөлгөөд "зүгээр үү? Оогий" гэж дахин дахин асуух ба би угаасаа зүгээр биш байна, яаж ийм гэнэтийн мэдээний дараа зүгээр байх юм бэ??
Намайг юу ч дуугарахгүй байхаар тэгсэн бололтой, уруул дээр минь үнсчихлээ, түүний уруул хүрэх төдийд нүдээ анилаа. Гэтэл Жундэ аажуухан уруулаа холдуулаад "үнсүүлэх дуртай гэдэг нь" гээд хацраас минь чимхэх нь тэр.
Би ч сая л нэг юм ам нээгдэн бодит ертөнц дээрээ ирлээ. Жундэ уруу хөмсгөө зангидан муухай хараад "аав ээжтэй танилцаарай гэдэг чинь юу гэж байгаа юм??, би тийм зүйлд бэлэн биш байна, дөнгөж учраа олж байж шууд аав ээж гэхээр чинь арай л сандармаар биш гэж үү? ер нь яасан гэж би танай аав ээжтэй танилцах болж байна аа??? би ямар бэр нь биш, чи ингэж гэнэт хэлж болохгүй ш дээ, тэгээд маргааш уулзаад би юу гэж хэлэх юм тэгээд ч ..." гэсээр өөрийн мэдэлгүй нааш цааш алхаж байсан юм. Гэвч түүнийгээ би анзаараагүй, Жундэг хэлэх үед л хацар улайн байрандаа зогслоо.
Жундэ "юун бэр??? юунд бэлэн биш байна гэж?? би чамайг бэр нь гэж танилцуулна гэж бодсон юм уу? би зүгээр л чамайг өрөөний хамтрагч минь танилцаарай гэж аав ээж дээ хэлсэн шүү дээ, чи юу гэж бодоод сандраад байгаа юм??? бас чи л өөрөө хадам аав ээжтэйгээ уулзах гэж байгаа юм шиг нааш цааш яваад сандраад байна ш дээ" гэж хэлэн инээдээ барьж ядахад нь би өөрийн хэт аймаар төсөөллөөсөө болоод яг одоо газар доогуур орох шахан ичиж байна. Ер нь яаж бодохоороо Ким Жундэ албан ёсоор сэтгэлээ илчлээгүй байхад шууд хадам аав ээжийн талаар бодож чадав аа?? ёо би яг одоо зүгээр л өөрийгөө буудчихмаар байна шүү, би яагаад ийм тэнэг юм болоо,
Жундэгийн намайг шоолох харцнаас зугтаан "за за ойлголоо өнөөдөр би яраад байна, тэгээд ч ачаагаа янзлах ёстой" гэж хэлээд өрөө рүүгээ орон хаалга хурдхан хаалаа.
Харин Жундэ "буруу ойлголт өгсөнд уучлаарай, шал дэмий хадам аав ээжтэй болж байна гэж бодоод айсан биз дээ,мэдсэн бол аав ээждээ өрөөний хамтрагчаа танилцуулах гэж байгаа юм гээд тодорхой хэлдэг байж л дээ" гэж хэлэн инээх нь чихэнд сонсогдоно. Ёо урт гүнзгий хүн нуугдаж болох нүх хаана байдаг билээ.
Би "Оогий, Оогий чи үнэхээр солиорсон бололтой, яаж бодохоороо хадам аав ээж гэж боддог байна аа, одоо болтол Ким Жундэгээс хайртай, сайн гэх үг ч сонсоогүй байж шүү" гэж амандаа үглэсээр өөрийгөө хараана.
YOU ARE READING
/Дууссан/ Азгүй миний өрөөний хамтрагч бол . . .
RomanceГол дүр: EXO Chen Төрөл: хайр дурлал, ахлах сургууль