"Chapter 13 : END"

1.1K 72 4
                                    

1 жилийн дараа ~~

Лухан бид хоёр Бусанд амьдарч байгаа.. Бид аз жаргалтай, эрх чөлөөтэй бас хамгийн чухал нь хамтдаа байгаа! Бид хайрандаа шумбаж, үнэхээр жаргалтай байгаа.

Мм тэгэхээр,, бид менежертээ баригдсаны дараа биднийг хамтлагаас гарч, дахиж хамтлагийнхантай таарахгүй бай гэж хэлсэн. Би ийм зүйл тохиолдоно гэж хүсээгүй.. Тэгээд бид хоорондоо ярилцаж байгаад хамтлагаас гарсан. Лухан бас Би.

Бусад маань маш их гайхсан, ялангуяа Сухо. Гэхдээ бидэнд ямар ч сонголт байгаагүй. Бид тэдэнд юу болсон талаар бүх зүйлээ тайлбарлаж, тэд ч биднийг хэн бэ гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Тэр явдлаас 7 хоногийн дараа бид Бусанд ирж, байшин олоод хамт амьдарч эхлэсэн.

Дараагаар нь би Тау хамтлагаас гарсан талаар мэдээ олж сонссон. Таугийн талаар гэвэл тэр Кристэй ахин холбоо тогтоохын тулд хамтлагаас гарсан. Тэгээд хамтлагаас гарсаныхаа дараа Хятад ниссэн. Крис тэр хоёр одоо Qingdao гэдэг газрын хаа нэгтээ хамт амьдарч байгаа. Бас тэдний Хятад дахь карер сайн байгаа. Тэд одоо хоёул жүжигчин болсон.

Бас өөр нэг сонин мэдээ миний шууданд ирсэн. Кёнсүү Каи хоёр ч бас хамтлагаас гарсан. Каи хэлэхдээ менежер нь түүнд итгээгүй болохоор дахиж уран бүтээлч баймааргүй байна гэсэн.. Каи менежрийнхээ өмнө Кёнсүүг шунамхайран үнсэхийг хүссэнээ зөвшөөрсөн. Тэгээд хийсэн.

Каи одоо BigHit энтэртайнмэнтад бүжгийн багш хийж байгаа. Харин Кёнсүү дууны багш хийж байгаа.

Харин бусдаас нь мэдээ одоогоор алга.. Миний мэдэж байгаа зүйл гэвэл хамтлаг тарж тэд өөр өөрсдийн замналаар явцгааж байгаа.

Бүгд жаргалтай байгаа..Ялангуяа би..

Луханы дэргэд өглөө бүр сэрж, түүний надад зориулж хийсэн хоолыг идэж, бие биенийхээ моделийн карерт санаа тавьж, бие биенээ хайрлаад л, тэр хайрандаа умбаад л.. Миний амьдрал төгс гайхалтай байна!


"Чи надтай хамт үлдэнэ биз дээ?" Лухан надаас асуув.

"Яагаад чи намайг чамайг орхино гэж айгаад байгаа юм бэ?" гэж би асуунгаа түүнд сээтэгнэсэн инээмсэглэл илгээлээ.

"Зүгээр л асуултанд хариул тэгэх үү Сэхүн, би тоглоогүй байна" гэж тэрээр ноцтой царайлан хөмсгөө атируулан асуулаа.

"Тийм ээ, тэгэлгүй яахав. Би чамтай үүрд үлдэх болно Лухан... Чи минийх" гэж хэлэхдээ би түүний үзэсгэлэнтэй хоёр нүдрүү харлаа.

"За.. Би зөвхөн чинийх Сэхүн... Үүрд.. Би чамайг хайрлана." гэж надад хариулаад гараа минийх дээр тавьлаа. Бидний хуруу шүргэлцэх энэ мэдрэмжийг ээ..! Би энэ мөчийг хэзээ ч битгий дуусаасай гэж залбирна.

"Би ч бас чамд хайртай Лухан.." гэхэд тэр доошлон миний мөрийг налан хэвтэх ба би түүний эрүүг өөртөө ойртуулан бид галзуурмаар сайхан үнсэлтийг бие биедээ өгсөн юм.

Бидний амьдрал.. төгс байна!!

Зохиолчийн тэмдэглэл :

Зиа нэг иймэрхүү.. Энэ уйтгартай , алдаа дутагдал ихтэй өгүүллэгтэй минь энэ бүхий л хугацаанд хамт байсанд баярлалаа!!

#EXO-M

#EXO-L

#EXO-K

#WeAreOne

(YAOI) Зөвхөн чинийх "completed"Where stories live. Discover now