Борооны бараан үүлс зүүн уулсын оройгоос бэдэрч хааны ордныг захаас нь аваад бүхэлд нь бүрэнхийгээр хэдийнэ бүрхэж орхижээ. Салхи хүчтэй шавхуурдах чимээ өргөөний дотроос ч чанга сонсогдох бөгөөд бүжин шиг л айн чичрэх зүрх, аймхай зан хоёр минь намайг огтоос тайван байлгасангүй. Өргөөнийхөө буланд эвхэрч суусан би аянгын гялс хийх гэрэл, тэнгэр нүрэглэх хүржигнэх аймшигтай дуунаас айсандаа бараг л нулимс унагах шахаж этэсгэл алдан хаалгаа тэр чигт нь дэлгэлээ.
Намайг хамгаалах нэрийдлээр хорьж буй торгон цэргүүд мөн туслах авхай минь хэдий ч үйлдэл бүрийг минь ахад нууцаар мэдээллэдэг тагнуулч зогсож байх нь тэр. Нулимстай нүдээр тэднийг ширтээд эцэстээ өргөөндөө хоригдохоос өөр сонголт надад байхгүйг мэдэн буцаан хаалгаа хаах үед гэнэт л тэнгэр гялс хийж би айсандаа нүдээ даран орилохоос өөрийг хийсэнгүй.
Угаас надад хийж чадах зүйл одоо байхгүй. Өвдгөө тэврэн мэгшиж суухаас өөр хийж чадах зүйл ч байхгүй. Амьнаасаа илүү хайртай нэгэн минь нүдний минь өмнө үхэдхийн унасан тэр мөчид ч , үхэл амьдралтай тэмцэн хэдэн долоо хоногоор ухаангүй хэвтэж байхад ч, шөнө бүр зүүдэнд минь ирэн намайг тэврэхийг хүсэж байгаагаа хэлж байхад нь ч би юу ч хийж чадаагүй, чадах ч үгүй. Өргөөнд хоригдсон болохоор биш, эрх мэдэлгүйгээс ч биш.. Би зүгээр л үүнтэй нүүр тулах зоригтой нэгэн биш! Би бол өөрөөсөө болоод тэрнийг шархлах вий гэж айсандаа ганц ч алхам хөдөлж чадахгүй байгаа өрөвдөлтэй бүсгүй. Өөр хэн ч биш!
Нүднээс нулимс урсаж эхлэхэд цээж давчдан хорсож яг л халуу төөнөсөн төмс залгисан мэт л үл дийлдэм мэдрэмж дотроос минь цээжийг зуран доошлоно. Амьсгал давчдаж өвдөг сөхөрхөд хар хөлс биеийг минь бүрхэж чичирч салганасан гараараа өргөөнийхөө хаалгыг дотроос нь түлхэх гэж үзлээ. Гэвч дийлсэнгүй.. Хүйтэн бөгөөд хүчтэй салхи нүүрийг минь шавхуурдахад эцсийн хүч минь дууссан бололтой нүд анилдаж бие минь сулран доош уналаа. Тэдний гүнжтээн! Гэх тэртээ цаана сонсогдож байсан ч хариу урвал надаас гарсангүй. Зүгээр л газарт унасан, толгойгоо цохисон. Харин өөдөөс минь харж газар унасан толинд царай минь тодоос тод харагдаж байлаа.. Үүнээс цааш юу болсныг би хэлж мэдэхгүй нь!
***
Түүнтэй харц тулгарсан мөчөөс , түүнтэй уулзсан тэр хормоос эхлээд амьдралын минь эгэл жирийн эргэн эргэсээр байдаг хэмнэлд өөр нэгэн давтамж тээглэсэн мэт хором мөч бүхэнд өөр зүйлс, магадгүй гайхалтай зүйлс тохиосоор байлаа. Ямар ч үзэн ядалгүйгээр, ямар ч хор уршиггүйгээр нэгэн хэвийн байсан хэмнэл бага багаар эвдэгдэж буй мэт санагдана.

YOU ARE READING
For You
FantasyМиний амьдралд тохиох бартаа тоо томшгүй олон байлаа.. Би үүнийг мэднэ.. Энэ амьдралд минь ч тохиох нь олон бий.. Би үүнийг ч бас мэднэ.. гэсэн ч чи энэ бүгдийг даван гарч чамайг гэсэн хайрыг минь хүлээж авах уу? чамд л гэж зориулах энэ амьдралыг ми...