Харамсал

5.7K 472 23
                                    

Жонгүг Эрин хоёр гэртээ харьж иртэл хэн ч байсангүй аргагчгүй биз дүү нь хичээлдээ явж, аав ээж нь ажилдаа явсан байх. Хоёул дүрэмт хувцсаа тайлаад гэрийн хувцаснуудаа өмсчихсөн том өрөөний буйдан дээр зурагт үзсэн шигээ сууж байв. Хунтайж гүнж биш зүгээр л энгийн нэг айлийн хүүхдүүд шиг...

- Хөөе Эрин би өлсөөд байна хоол хийгээд өг гэж Жонгүг гэдсээ барин хэлэхэд Эрин босч хөргөгчөө ухаад

- Эндээс аятайхан хоол хийчихээр орцнууд үнэхээр харагдахгүй байна. Тэглээч би сайн хоол хийж чаддаггүй юм зүгээр гоймон чанаад идчих үү??? Гэхэд нь Жонгүгийн нүд нь сэргээд хурдан хурдан толгойгоо дохилоо

Аягатай гоймонгоосоо тэр хоёр шавхруу ч үлдээлгүй бүгдийн идээд одоо л нэг сэтгэл гэдэс хоёр нь хоёул цадсан хүмүүс гэдсээ илэн сандал дээрээ сууцгаж байв. Жонгүг урдаа байсан стакантай усаа бүгдийн нэг амьсгаагаар уугаад

- Чи харин овоо гоймон чанадаг юм гээч гэхэд нь Эрин аяга тавгаа хураан угаалтуурлуу хийгээд

- Чи харин гоймонд дуртай юмаадаа

- Ордонд байнга гоймон идэж чадна гэж бодож байна уу гээд Эринийг угаалтуураас холдуулаад "Чи хоол хийсэн юм чинь би наадхыг чинь угаачихъя, цааш явж зурагтаа үз" гэлээ. Эрин түүнээс холдон том өрөөрүү биш харин түүний ард очин суулаа. Жонгүгийг өмнө нь тогтоож харж байгаагүйгээрээ сайн нүдлэн харвал тэр их чийрэг бас том биетэй юм. Өмссөн нимгэн фудболкнийх нь цаанаас нурууных нь булчин  тод товойж харагдана. Дотроо өчигдөр орой болсон зүйлийг гэнэт санан хацар нь улаа бутархыг мэдрээд сэмхэн босоод явах гэтэл Жонгүг эргэж хараад

- Хөөе бэлтгэлийн өмдөтөө хаачихнав?

- Юу гэсэн үг юм? Чи намайг өөрөө явж зурагт үз гэсэн биздээ

- Түрүүжингээ миний нурууг ширтээд байсанг чинь мэдээгүй гэж бодоод байна уу? Хммм... Заза араггүй дээ,  миний нуруу халуухан байна уу? Айн??? Гээд ойртоход  нуруун нь яг Эриний нүүрний урд тулаад ирлээ

- Хө-өөе яагаад байгаа юм... Гэж Эрин гацаж түгдрэн хэлэхэд  Жонгүг жуумалзан инээгээд

- Чамайг өдөж байна, гэхдээ би тоглоогүй шүү хүрмээр байвал хүр хүр гэв. Эриний гар нь өөрийн эрхгүй түүний нуруу луу дөхөн хариугүй тэврээд авдгийн даваан дээр хонх дуугарах нь тэр

Ашшшшшш!!! Яг ийм чухал үед хэн байдаг байна аа! Гэрийхэн байсан бол шууд ороод ирмээрсэн гэж дотроо хамаг хараалаа хэлсээр Эрин гадаа үүдэндээ очин хаалгаа нээтэл

[COMPLETE]Хааны ордон || JJK ||Место, где живут истории. Откройте их для себя